Иргэд цөөн өрөөтэй түрээсийн байр олноор барих санал гаргажээ

2016 оны 11 сарын 26

Өдгөө УИХ-д долоо дахь удаагаа сонгогдож Монгол улсын түүхэнд парламентад хамгийн олон жил суусан гишүүний нэг болоод байгаа Д.Лүндээжанцан гишүүн 2016 оны сонгуульд Баянгол дүүрэгт ялалт байгуулсан.

Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэрээ тухайн тойргийн иргэдтэй уулзахдаа хэрвээ УИХ-д сонгогдвол бямба гараг бүрийн 12 цагт тэдэнтэй уулзаж, ярилцана гэдээ амласан юм. Тэгвэл эрхэм гишүүн хэлсэндээ хүрч өнөөдрийг хүртэл товлосон цагтаа уулзалтаа хийсээр байна.

Тухайлбал өнөөдрийн ээлжит уулзалтаар сонгогчиддоо эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг танилцуулж санал хүсэлтийг нь сонсчээ.

Тэрбээр энэ талаар "Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхны Үндсэн хуулиа баталсны түүхт 92 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг танилцуулж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсов. Өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн байрыг авах чадал тэнхээ иргэд бидэнд алга. Харин ганц, хоёр өрөөнүүдтэй түрээсийн байрыг олноор баривал жирийн ард иргэдийн амьдралд туйлын хэрэгтэй байна гэсэн саналыг гаргаж байлаа." хэмээн өөрийн цахим хуудсаар мэдээллээ.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mju(182.160.0.167) 2016 оны 11 сарын 26

ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах у

0  |  0
Zochin(84.44.159.148) 2016 оны 11 сарын 26

Yg zuv

0  |  0
ИРГЭН(139.5.216.43) 2016 оны 11 сарын 26

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top