Үслэг эдлэлийг “инээлгэгч” “Мастер Додо”

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 27

Сүүлийн жилүүдэд арьс ширний салбарт бүтцийн өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа билээ. Салбарын үе дамжсан арьс ширчид, залуу үеийнхэн хувийн хэвшлийн үйлдвэрүүд байгуулаад ажиллаж байгаа нь үйлдвэрлэл сэргэх үндэс болж байгаа юм. Одоо тус салбарт төрийн өмчит нэг, хувьцаат гурав, хувийн хэвшлийн 30 гаруй боловсруулах үйлдвэрүүд, мөн тооны эцсийн бүтээгдэхүүн хийдэг компаниуд ажиллаж, салбарын бүтцэд чанарын өөрчлөлт гарсаар байна. Ингэснээр арьс ширэн түүхий эдийг дотооддоо 100 хувь хагас боловсруулах хүчин чадал буй болжээ.

1992-2000 онд арьс ширний салбар байж болох хамгийн доод цэгтээ хүрч уналтад орсон ч өнөөдрийн байдлаар бүх арьсанд анхан шатны боловсруулалт буюу вэтблюг дэлхийн дундаж түвшинд боловсруулж экспортонд гаргаж байна. Арьсыг вэтблю хүртэл боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь 2006 оноос хойш шинэчлэгдсэн, үүнээс гадна үслэг болон нэхий эдлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дэлхийн дундаж түвшинд байгаа, арьс ширний эцсийн боловсруулалт хийх тоног төхөөрөмж, технологийн  шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Энэ салбар уул уурхайтай адилгүй, жил бүр түүхий эд нь нөхөгдөж байдаг. Хэзээ нэгэн цагт дэлхийн уул уурхайн баялаг дуусахад Монгол мал дэлхийг хувцаслаж, тэжээх тийм боломжтой, өвөрмөц салбар юм.

Тэгвэл энэхүү салбарт ур чадвараараа толгой цохиж яваа нэгэн үйлдвэрийн талаар уншигчдадаа толилуулъя.

“Торго уйлуулахаар даалимба инээлгэ” гэсэн ардын мэргэн үг байдаг.  Монголын эзэгтэй бүр үйлчин, охид бүр оёдолчин байсан сайхан цаг үе бий. Одоо харин өөрчлөгдөж, үйл мэтгэх завгүй эзэгтэй, ажил хэрэгч хатагтай нар хувцсаа худалдаж авдаг, захиалгаар хийлгэдэг болсон. Тэр тусмаа хувцас загвартаа “хаан” гэгддэг ангийн арьсан эдлэл, үслэг эдлэлийн үйлдвэрлэл нь оёж урлахад хэцүү, мэргэжил туршлага, жинхэнэ ур чадвар, өндөр технологи шаарддаг.

Тэгвэл энэ салбартаа “Мастер Додо” хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чаджээ. Будрах цаснаар булга, ангийн үслэг эдлэл өмсвөл энэ бие, эрүүл мэндэд тустай. Тэр тусмаа энэ мичин жилийн эрс хүйтэрдэг үед, цас мөстэй өвөл хүмүүс үслэг ангийн арьсан хувцас, эдлэл өмсөж байж, хүйтнийг ажралгүй эрүүл энх давна.

Үслэг эдлэлийг “инээлгэж”, донж загвар, ур хийцийг олны таашаалд нийцүүлэн урлаж чаддаг “Мастер Додо” үндэсний үслэг эдлэлийн үйлдвэрийг зорих, сураглах хүмүүсийн тоо олширчээ. Өнгө загварын өргөн сонголттой “Мастер Додо” үйлдвэр нь уламжлалт аргыг шинэ технологитой хослуулан бүх насныханд зориулан үйлдвэрлэсэн өнгөлөг, содон, чанарлаг бүтээгдэхүүн, үслэг эдлэлийг хувцас загварын салбартаа нэвтрүүлж байна.

Өвлийг өнтэй давах өд шиг хөнгөн гадуур хувцсыг хэрэглэгч танд зориулан урлаж байгаа,үслэг эдлэлийг өнгө үзэмжтэй, өргөн сонголттой үйлдвэрлэдэг “Мастер Додо”-гоор үйлчлүүлээрэй.

Фэйсбүүк хаяг: "Master Dodo” usleg edleliin uildver 

Холбогдох утас: 88110343, 9901-8531, 99071888, 99672789 

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, АШҮ-ийн хашаа, УБ сувилал явах замын баруун талд байрлаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top