Үл мэдэгдэх шингэнийг ”архи” гэж андуурч ууснаас болж дөрвөн иргэн нас баржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 27

ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж, үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Одоогоор 21 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ. 

Иргэдийн хувьд өнгөрөгч шөнөөс эхэлж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор дөрвөн хүн нас барсан талаар эх сурвалж мэдээлж байна. Архитай андуурсан бодис хаанаас гарч ирсэн, хэн авчирсан зэргийг шалгаж байгаа бөгөөд яг ямар бодис болохыг тогтоогоогүй байгаа ажээ.

Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.

Дашрамд өгүүлэхэд хордсон хүмүүсийн хувьд “Зөв боломж” ХХК-ийн ажилчид байсан гэдгийг аймгийн төвийн эмч нар хэллээ. Энэ компани Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажээ. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээлэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(139.5.219.210) 2016 оны 11 сарын 27

chad hiih udur ni taarch dee huurhii

0  |  0
зочин(43.228.131.206) 2016 оны 11 сарын 27

архи гудрахаа болих хэрэгтэй

0  |  0
zochin(103.212.117.249) 2016 оны 11 сарын 27

hytaduud l bj taaraa shd oor hen baidagiin dornodoor duuren hytaduud bdag gesen shd

0  |  0
Top