Лондонд ирэх жил ДРОНЫ УРАЛДААН болно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Ирэх жил Лондон дахь Александрын ордонд мэргэжлийн дроны уралдааныг зохион байгуулахаар болжээ.

Олон улсын аварга шалгаруулах энэхүү уралдаан зургаадугаар сарын 13-ны өдөр болох аж.

Уралдааны дроны лиг/DRL/ -ийн гүйцэтгэх захирал Николас Хорбакзевски “Бидэнд Александрын ордон гайхалтай санагдсан. Баялаг түүхтэй, Лондон хотын бэлгэдэл болсон энэ газарт олон арга хэмжээ зохиогдож байсан ч үүн шиг нь болж байгаагүй” гэжээ.

Барилгын дотоод засал их өвөрмөц учраас уралдаанчдын ур чадварыг шалгаж, өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгох давчуу өрөө, тасалгаа ихтэй гэж тэд үзсэн аж.

Дроны уралдаан гэдэг нь нисгэгчид өөрсдийн загварчилсан, эсвэл үйлдвэрийн өндөр хурдтай дрон ашиглан LED гэрэл бүхий цагирагууд дундуур уралддаг тэмцээн юм. Түүнчлэн нисгэгчид нэгдүгээр биеэс харах шил зүүдэг учраас яг л дрон дотроо суугаад нисэж буй мэтээр удирддаг байна.

Б.Энх-Уянга

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top