Галаар наадагч эгч дүүс шүүгчдийг ДУУ АЛДУУЛАВ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Монголын уран нугаралт дэлхийд хамгийн алдартай. Тиймдээ ч улсынхаа нэрийг хамгийн их гаргадаг гарагада гэхэд хилсдэхгүй. “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээд ганцхан уран нугаралтын үзүүлбэр шалгарч үлдсэн нь эгч дүү Ц.Ганчимэг, Ц.Хулан нар юм.

Тэд энэ удаагийн хагас шигшээд галаар наадаж, тэнгэрээр дүүлж үзэгчдийг алмайруулж, шүүгчдийг дуу алдуулав. Дээгий шүүгч хүртэл "Маргаашнаас миний хоёрын тухай биш та хочрын тухай ярих нь дамжиггүй" хэмээн хошигноод амжина лээ.

Эхний шатандаа тэд шүүгч Чукагаас ҮГҮЙ гэх хариултыг авсан ч энэ удаа түүнийг бишрүүлж чадлаа. Уран нугараач эгч дүүсийг л дэлхийд гайхуулах монгол авьяастан гэхгүй юм бол өөр хэнийг гэх вэ. Тиймээс үндэсний урлагаа үзэгчид дэмжих л учиртай.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top