Далай ламын айлчлал хэдэн тэрбум ам.доллар, хэдэн Засгийн газрын үнэтэйг таашгүй

2016 оны 11 сарын 28

Далай лам буцлаа. Хятадын тал сүрдүүлж л байдаг юм, би айлчилж л байдаг юм гэсээр АНУ, Монгол орнуудад айлчилсан тэрбээр одоо Дональд Трамптай уулзмаар байна хэмээсэн нь Хятад дарга нарыг бүр ч “дэвхцүүлж” эдийн засагт учруулах хүнд нударганых нь далайлт мөнөөх л Монгол дээр бууж харагдана.

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдах байлаа. Улмаар Бээжин хотод Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаан болохоор төлөвлөсөн байлаа.  

Уг хуралдаанаар Хятад улсаас Монгол улсад өгөх хөнгөлөлттэй зээл, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байжээ.  Мөн Хятадын Төв банкны даргатай уулзах Монголбанкны ерөнхийлөгчийн ажлын айлчлал хойшлогдсон гэх мэдээлэл байна.

Энэ бүхэн Засгийн газрын хувьд бараг сүйрэл гэхэд хатуудахгүй. Уул уурхай, түүхий эдэд суурилсан манай эдийн засаг Хятадын зах зээлээс гүнзгий хамааралтай. Одоогоор Монгол улс эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд олон алхмыг хийх байсны хамгийн өндөр ач холбогдолтой нь энэ сарын  23-25-нд Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Парламентын зөвлөлдөх уулзалт хийх байсан бөгөөд энэ үеэр 4.2 тэрбум ам.долларын Хөгжлийн зээлийн асуудлыг шийдэхээр төлөвлөөд байсан талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн юм.

Засгийн газар хэдийгээр уг айлчлалд хамааралгүй гэж тайлбарласан ч Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан тайлбар өгсөн. Түүний ярианы өнгө таагүй, үг нь хатуу байв.  Тэрбээр "Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэсэн.

Энэ бүхэн ямар үр дүнд хүргэх вэ. Юуны өмнө Монголын эдийн засаг ойрын үед сэргэх найдваргүй гэдэг мессежийг дэлхий даяар цацаж таашаал авна. Учир нь уул уурхайн гаралтай зарим бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсч байгаагаас үүдэн Монгол руу эргэж харах, сонирхож эхлээд байсан энэ эгзэгтэй мөчид Далай лам айлчлан ирлээ. Одоо Монголыг дэмжээд түшиж авъя гэхээсээ илүү ОУВС-гийн тусламжийг авах, зардлаа танахаас өөр сүүмэлзэх гэрэлгүй, арайхийн гацаанаас гарах гэж байсан төмөр замынхаа асуудлыг яг шийдэхийн даваан дээр Далай ламаар “огтлуулчихлаа” гэх “шинэ мэдээ” л хөрөнгө оруулагчдад очих нь.

Улсын төсвийн “аврагч” Эрдэнэт үйлдвэрээ монголчууд дангаараа эзэмших болсон нь улстөржсөн маргаан дагуулж үр ашиг нь улам бүр эргэлзээтэй болж байна. Хамгийн том гигант “Рио Тинто” нь уул уурхайн шинэ төслүүдэд хөрөнгө оруулах нь байтугай зарим ордоо зарж, төсөвт оруулдаг хувь нэмэр нь ч багассаар байгаа.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улсын ДНБ-ий хэмжээ оны эхнээс өнөөг хүртэл 1.6 хувьтай, төгрөгийн ханш хамгийн доод үзүүлэлтийг зааж байна. Одоо “голоо зогоох” ганц арга нь Хятад. Хэдийгээр нүүрсний үнэ ханш, экспортын төмөр замыг яаравчлах зэргээр Хятадын талтай бараг тэдний эрх ашгийг хамгаалсан гэхэд хилсдэхгүй шийдвэрийг гаргаж овоо тал олоод байсан ч ганцхан Далай лам номын айлчлалаа хийгээд л Монголын эдийн засагт ашигтай бүх гарцыг хаачихаад нисчихлээ.

Далай ламын айлчлалтай холбоотой болон түүнийг буцсан ч үл арилах хар толбонуудын нэг нь олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн баасан гаригт B3-аас нэг шат бууруулан, Caa1 болгосон явдал. “Moody’s” Монголыг ирэх хоёр жилд Засгийн газар нь өр төлж чадах, эсэх нь улам тодорхой бус болж буй, төсвийн алдагдал өндөр хувьтай хэвээр, ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт нь тогтвортой байх эсэх нь хүртэл эргэлзээтэй гэж дүгнэсэн. Мөн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэх, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод түвшин гэдгийг ч “Moody’s”  мэдэгдэлдээ онцолсон байв.

Мэдээж “Moody’s”-тэй маргах нь утгагүй. Яах аргагүй ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөр хийх хуваарьтай, нийтдээ 2017 онд  0.8 тэрбум гаруй ам.долларын өртэй байгаа нь манай ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэх гээд байгааг эдийн засагчид хүлээн зөвшөөрч буй. Харин Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл гаргаж, инээдтэй гэмээр алхам хийснийг олон улсын шинжээчид хэрхэн дүгнэж буйг төсөөлөхөөс ч эмээнэ. Учир нь уг мэдэгдэлд “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан. ОУВС-гийн ажлын хэсэг арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар олон улсын бусад санхүүгийн байгууллагаас улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авахаар хамтран ажиллаж байна. Шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэжээ.

Сонирхуулахад энэ сарын 23-нд “Fitch” агентлаг “Монголын долоон банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан гэх мэдээллийг баахан хакердаж устгасан байх юм. Ингэлээ гээд зэрэглэл ахихгүй нь ойлгомжтой болохоор тун арга ядсан хэрэг.

Одоо яах вэ? Нэг сар гаруйхны өмнө буюу 10-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам”-ын эрдэм шинжилгээний төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газар Зөвлөх Лю Жиже тэргүүлсэн Гадаад хэргийн их сургуулийн Олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн дэд захирал Чюй Бо, Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн судлаач Фөн Вэньмэн, Хятад Улсын Олон улсын асуудал хариуцан хүрээлэнгийн судлаач Рун Жуньин нар багтсан юм Монгол, Хятад хоёр тал нь“Нэг бүс нэг зам” стратеги нь шугам дагуух улс орнуудад хөгжлийн томоохон боломжийг авчирна гэдэгт санал нэгтэй байлаа. Энэ лав горьдолтгүй. Хүлээгдэж байсан,  уулзалт бүрээс цуглуулах олон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлүүд бүгд “Баяртай” болов.

Арилжааны банкуудынхаа зээлжих үнэлгээг бууруулсан муу мэдээг сонсож, төрийн эрх мэдэлтнүүдийнхээ ээлж дараалсан гуйлга гуйсан айлчлалуудыг цуцлуулсан, “Монголын Засгийн газрын санхүүгийн чадавх, эдийн засгийн гадаад байр суурь эрчимтэй доройтсон” гэсэн шошго зүүгээд гадаадын хөрөнгө оруулагчдын хаалгыг тогшоод яах ч билээ. Ухаалаг буулт, алсын хараатай алдаа хийх л арга Засгийн газарт үлдэв. ОУВС-аас өөр аврагч энэ тохиолдолд байдаггүйсэн. Эсвээс Засгийн газрынхаа “амь насаар” дэнчин тавьж өнөөх улигт таван гадаад банкны салбаруудыг нээх гарц байж болох юм. Үүний тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нухацтай хэлэлцэх шаардлагатай.

У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 63 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
455(203.91.115.44) 2016 оны 12 сарын 07

Áóðõàí õ¿í ãýæ ººð þìàà. Áèäíèéã ºðºíä îðæ,õÿòàäûí àòãàíä îðîõ õààëãûã õàà÷èõààä ÿâààä ºã뺺 人 õººðõèé

0  |  0
ЗОЧИН(103.212.117.211) 2016 оны 12 сарын 05

НЭГ ХААЛГА ХААГДАХАД НЭГ ХААЛГА НЭЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Зочин(103.212.117.211) 2016 оны 12 сарын 05

СЭТГҮҮЛЧИЙН НЭР ЗҮҮСЭН МЭДЛЭГГҮЙ, УХААНГҮЙ, ХҮНИЙ АМААР ХОВ БИЧИЖ, СЭТГҮҮЛЧДИЙН НЭРИЙГ ХОГТОЙ ХУТГАЖ ЯВДАГ ХЭСЭГ ХҮМҮҮСЭЭ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ УНШИХ ЮМ ОЛДОХГҮЙ БОЛЖ

0  |  0
zochin(61.85.166.177) 2016 оны 12 сарын 03

umhii hyatdaas yu zeeldeg yum. Er n hyatad gjk ogt bhgui met setgej bid ediin zasgaa awch yawah heregteii. Hyatdaas hamaaraltai bn gedeg bol suirel. zailaaa china

0  |  0
hg(103.229.120.120) 2016 оны 12 сарын 01

hyataduud ali kaida isis bulgeec ch ayultai

0  |  0
Sonin(112.72.11.104) 2016 оны 11 сарын 30

Hytadaas zeel abbal Mongol svirnee gej ediin zasagch Baabar sonind niitelsen baina mash nuhatstai bichjee

0  |  0
Zochin(112.72.11.104) 2016 оны 11 сарын 30

Ter olon sayiin zeel absan Garamjab ushuu olon hvn ih hurald baigaa ted narasaa butsaaj tulvvleechee Ard tvmen hohiroh esgvi

0  |  0
Zochin(112.72.11.104) 2016 оны 11 сарын 30

Ter olon sayiin zeel absan Garamjab ushuu olon hvn ih hurald baigaa ted narasaa butsaaj tulvvleechee Ard tvmen hohiroh esgvi

0  |  0
Ooo(112.72.11.115) 2016 оны 11 сарын 30

Zun um boljee bidniig ubug deedes mini harj bna Ene myy hujaa nar as absnas OLon ulsiin baliutiin sangas absan deer Hujaagiin bool bolgohnee ee halag vr hoich mini yanaaasa

0  |  0
anhaar!(122.201.24.101) 2016 оны 11 сарын 29

hujaa nar ayultai udahgui mongoliig min ezleed uul hairhanyydiig min nuhelj tumur zamaa taviad otgon tenger uuliin min hajyyd undur shangri la bosgoj medeh uls

0  |  0
Зочин(59.153.115.10) 2016 оны 11 сарын 29

Зээлсэн мөнгийг нь төрийн толгойд гарсан худалчууд нь хувааж завшаад, дараа нь тэрийг нь ард түмэн л эргээд төлөх хэрэг гарна. Ядуу ард бид нь юугаараа төлөх вэ? Өвөг дээдсийн халуун амь, урсах цусаараа хамгаалж үлдсэн газар нутгаараа, тусгаар тогтносон эрхээрээ төлөх хэрэг гарах вий гэж айж байна. Манай төрийн толгойд байгаа хэд ямар биднийгээ хамгаалая гэсэн сэтгэл байх биш!!!

0  |  0
Зочин(59.153.115.10) 2016 оны 11 сарын 29

Ер нь Хятадаас зээл авах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Хятад хариуд нь Монголоос юу нэхэж байгаа нь асуудал ??? Бурхан цаанаас нь Хятадаас зээл авбал болохгүй гээд байгаа юм биш үү!!!

0  |  0
zochin(98.226.83.151) 2016 оны 11 сарын 29

ihk bachimdaj uheh nee.mongolchuud chinii shuteed uheh geed mungu uguhk geed baigaa nanhiad hurshtei chin mongol hun bolsoor ueiin ued haritsaj saidaj muudaj yavsaar irsen yum.hamgiin muu songolt yag odoo l baisniig sanuulj ihk idej uhehees chin avarchee.tsagtaa tsagaan aristan zarj baisan mongolchuud odoo uuriin garaar ajil hudulmur hiih tsag bolson.chadahgui bol butsaad kommunizm boljee.

0  |  0
Zochin(66.181.184.39) 2016 оны 11 сарын 28

Ene munhruulagchiig yah gej avchirdag yum. Ene bidend yugaa giiguulehev. Harin baahan hun ulam munharna. Bas deer ni Hyatadiin taliin egduutsliig hurgejee. Manaih shig shashin shutlegee buruugaar ashiglaj bizness hiij, zalhuu bolson humuust ene ulaan huvtsastai uvgun gai l,bolloo doo.

0  |  0
Gan erdene (202.9.40.34) 2016 оны 11 сарын 28

Tiim ee bidni huvid burhan s yum guij shutej yavdag bol buh guiltiig odoo burhans guij sul doroil amidarhaa boli gej sanuulga ugluu gej bodoh heregtei yum bolgoniig garaa tosoj bish garaa hudulguj oyun uhaana ashiglaj sur gej tom dohio ugluu zeel avsanaar yu deerdev gedeg ee oilgohgui bna medeej zam bol heregtei gehdee ergen tulugduj orj ireh baylag gedeg chine hamgiin chuhal shuu

0  |  0
kk(202.72.245.165) 2016 оны 11 сарын 28

ene harin asgui zeelee boghoo boliosoi bi lav bayarlh bn bas tomchuud in huvaagaad ide bizdee

0  |  0
цоомоо (103.10.22.12) 2016 оны 11 сарын 28

нэг муу орох оронгүй очих эх оронгүй түвдээс болж тусгаар улс дампуурвал төр барисан нэртэй монголыг 26 жил хувааж идсэн энхбаяр элбэгдорж баяр алтанхуяг энхболдтонууд тэргүүтэй нөхдүүдийг зайлуулж монгол улсаа аврах минь

0  |  0
juram(202.9.42.240) 2016 оны 11 сарын 28

Xurshuudtei taatai bx ni zuv bolovch xet shutej boloxgui.diplomat xaritsaatai bx. Mun xen ch bsan dairch doromjilj boloxgui.tuv bx xeregtei. Davxar bodoltoi, uxaalag, alsiin xaraatai bx ni zuv. Shashing xazaarlax. Shashinaas bux muu muuxai uusdgiig delxiin tuux xaruulsniig martax uchirgui.tanguud orshsoor bgaa

0  |  0
Зочин(202.5.196.74) 2016 оны 11 сарын 28

Өлсөж үхэх гэсэн Оргилмаа гэж нэг хүн байнаа. Өр зээлийн, айлчлал уулзалтын цаана Монголчуудын үнэт зүйл гэж нэг юм байдийн шүү их мэдэгч Хятадын талыг баримтлагч гуай!

0  |  0
Lodoi(95.85.69.78) 2016 оны 11 сарын 28

Gadaadiin horongo oryylaltiig tahin shutsen manai ediin zasagt hunder tysah ni oilgomjtoi!bondiin mongo avsan kompaniyd avsan mongo tolno biz yagaad ylsaar bidneer toluuleh geed bgaan be!

0  |  0
goolingo(202.70.46.215) 2016 оны 11 сарын 28

Huurhii irged l turj uheh bhda baychuud ch yahav hyatadad ochood amarchihna jiriin irged l hund bn dalai bagshiig hen haanas yamar zorilgotoi avchirch horlov shalgaad irgeded medeelch

0  |  0
длорхаө(202.9.42.12) 2016 оны 11 сарын 28

оргилмаа гэгч ХКН-ын анхааруулга сануулгыг 100 дахин өсгөж сүржигнэх нь юун. Хятадууд хэдэн юань амалсан л юм байх даа. АН засаг барьж байхдаа олон млрд $-ын өр тавьсан. Одоо энэ МАН-ын ЗГ нэмж өр тавих гэж юунд яарна.Энэ их ардын чиний нуруун дээр үлднэ. ЗГ-ын түшмэд өрийн мөнгийг зувчуулж байгаад буугаад бултаад алга болно.17 онд төлөх өрийг АН-ын офшорчид төлнө биз ээ

0  |  0
бат(27.123.214.94) 2016 оны 11 сарын 28

Би шашин шүтдэггүй гэхдээ хувь тохиол гэж байдаг юм бид нэмж зээл аваад хэрэггүй учраас бас хятадуудтай хэт ойртоод хэрэггүй учраас тусгаар улс мөнхөд байх учраас далай лам иржээ

0  |  0
долларын зарц аа(182.160.40.198) 2016 оны 11 сарын 28

битгий юмыг мөнгөөр хар. хааяа ч гэсэн хүнлэг бай өгөр новш минь

0  |  0
бат(27.123.214.115) 2016 оны 11 сарын 28

Би шашин шүтээд байдаггүй гэхдээ хувь тохиол гэж байдаг бид нэмж зээл авах хэрэггүй учраас мөн хятадуудтай хэт ойртоодоогуур хэрэвгүй учраас тусгаар улс мөнхөд байх учраас далай багш иржээ

0  |  0
ИРГЭН(103.57.94.84) 2016 оны 11 сарын 28

ЗӨВ ШҮҮ

0  |  0
1111(43.242.241.86) 2016 оны 11 сарын 28

1. Ehleed mongoliin baychuudaas mungu zeleecheee eh ornihoo tuluu hiih alil n ter dalai bagsh bol bisheee

0  |  0
bid(66.181.185.250) 2016 оны 11 сарын 28

Mongoloo hudaldsan eronhiilogchin zahialgaar haa saigvi sorog medeelel tvgej bnadaa hoorhii

0  |  0
zochin(66.181.185.250) 2016 оны 11 сарын 28

Dalai bagshin ailchlal mongol ornig mini avral nigvvsleleer avaraad butslaa .Udahgvi sain saihan bolnoo bid harn lbaigaarai

0  |  0
b(202.70.46.228) 2016 оны 11 сарын 28

Dalai bagshaas guihgui yasan yum be.5 n terbumig ulhun bosgood ugnu....

0  |  0
Ли(183.177.98.26) 2016 оны 11 сарын 28

Ер нь ажил нь бүтэхгүй болох юмуу,мөнгө хайгаад эс бүтэхээр Далай ламтай холбож тэнэгтэж байна.Үнэнээ олигтойхон илэрхийлээд таван тивээр богц ганзагалаад таваргацгаа. Коммунист дэглэмд очиж мөнгө гуйгаад аманд нь орж үхнэ.Болохгүй бол урд хилээр нүүрс,нефьт гаргадгаа зогсоож таахалзалдаа.Бацаандаж гөлөг болох тул гаргаж буй ашигт малтмалынхаа үнийг бууруулж далан таваар буулдаа.Монголоо бараг тавиад туучихсан гарууд шүүдээ.

0  |  0
1(103.206.195.166) 2016 оны 11 сарын 28

Хятадаас өгөхгүй гэх тэр мөнгийг Далай лам тусламж хэлбэрээр өгнө дөө, өгнө

0  |  0
зочин(202.179.31.17) 2016 оны 11 сарын 28

Тэнэг коммунистуудын ярьж хэлж буй өөрөө эдийн засгаа алаад байна,Тэгээд ч мэргэжлийн гэх тодотголтой мэргэжлийн бус ЗГ ажлаа хийж чадахгүй бна Огцорвол таарна.

0  |  0
зочин(202.179.26.86) 2016 оны 11 сарын 28

Далай лам ирсэн нь зөв болсон байхаа. Айлаас эрэхээр авдраа уудал гэдгийг сануулсан хэрэг.

0  |  0
zochin(202.70.46.229) 2016 оны 11 сарын 28

bidnii zaya tvshjee hujaagiin mungu bvteegui bailaa geed bid ulsj vhehv. bitii too bol jil taaraa

0  |  0
ард(202.179.31.8) 2016 оны 11 сарын 28

Жужгаас авах мөнгө жирийн ард түмэнд ямарч өгөөж үгүй Ард түмэний нэрийг барьж авсан мөнгө Төрд байгаа /ман ан/ луйварчдын кармаанд орно Тиймээс хөгшин залуу хүүхэд шуухад хот хөдөөгүй зүгээр суулгүй өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ их баялаг дээрээ ажлаж хэнээсч үл хамааралгүй өвдөг сөгдөлгүй амьдарцгаая Гаднаас зээл тусламж авана гэдэг бол боол л болно Залхууралгүй ажлацгаая

0  |  0
Byumbaa (120.17.133.210) 2016 оны 11 сарын 28

Uursdiin uhaanaaraa amidar geed heleed bnda. Bitgii haraal idsen hyjaa naraas zeel aw geed bn oilgoj bnuu

0  |  0
Zochin(120.17.133.210) 2016 оны 11 сарын 28

Teneg awgai min bitgii teneg medee messejleed bai henii zahialgaar bichij bga . . . . . be chi

0  |  0
бат (103.10.20.81) 2016 оны 11 сарын 28

Хятадын жинхэнэ нүүр царай харагдаж байна. Өөрсдийн бодлогоо бидэн бүү тулга. хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж эцэг өвгөд маань сургасан Геополитекийн асуудалд мөнгөний хэмжээ хамаагүй гэж Нямдорж өөрөө ярьдаг биз дээ 4,2 тэрбум долларын өмнө бүү бөхий. Монгол түмний заяа гутна.

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2016 оны 11 сарын 28

Хэ үнэмшинэ гэж бдоо юм бх даа.

0  |  0
Иргэг(202.131.250.130) 2016 оны 11 сарын 28

Хятадаас болоод бусдаас гар хардаг монгол сэтгэхүйг өөрчлөх болжээ гэдгийг сануулсан юм биш үү. Та нар өөрсдөө энэ улсаа босгоно. Өөр аргагүй гэдгийг л бурхан хэлж дээ. Ингэж бодохын оронд далай ламд буруугаа чихэж суудаг энэ нам хэзээ ч өөрчлөгдөхгүй хэзээ ч монголоо гэх сэтгэл зүтгэл гарахгүй нь нотлогдлоо. Бурхан зүгээр нэг далай ламыг явуулсангүй

0  |  0
Me(139.5.218.53) 2016 оны 11 сарын 28

Ftur zasagt bga nuhduud jinhene utgaaraa tolgoigoo ajilluulah bolj dee, idej uuhiin dongoo daraad itgel naidvaraa geelgui, ard tumnee chireed yavhad Tusgaar uls bna da ene chini, turaad uhchihgui bailgui dee.

0  |  0
Дэрэм (27.123.214.114) 2016 оны 11 сарын 28

Карма өрөөнд амьдардаг оюутан шиг юм бичжээ бас ходоод нь хоосон гэнэ уг нь нөгөө айл халбага хоол дараа тогоо хоол авхаар тохироод өгөх гэж байсанаа гэртээ гадны хүн оруулсан гээд өгөхөө больж гэнэ. Өнөө шөнө өлсөөд үхчихгүй өглөө болговол ажил хийж өөрөө хоол хийж идэх арга бодсон дээр биз аль юм болгон айлын тогоо өнгийхөвдээ

0  |  0
МОН 007(103.229.122.194) 2016 оны 11 сарын 28

Манайх ямар нэг улсаас зээл авахаар ямар нэгэн юм барьцаалах болно. Харин Дэлхийн банк санхүүгийн байгууллагаас зээл авбал манайд санхүүгийн менежмент, хяналт нь орж ирнэ. тэр нь хэрэгтэй.

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2016 оны 11 сарын 28

Ёстой л юмыг үзэл сутталжуулж ямааг тэмээ, жирийн ардыг японы тагнуул болгох коммунист суртал нэвтрүүлэг гэж энэ л байх даа. МӨН түүний улаантнууд энэ тал дээрээ аймаар гаргуун шүү. Далай ламыг монголчуудын сэтгэхүйгээс арчих нь дээ. Айхтар...

0  |  0
Монго(202.9.41.170) 2016 оны 11 сарын 28

Далай ламынхаа буяныг эдэлж хоосон ходоодтой л улдэхээс энэ хятадаас авах зээл бол ганц амь тариа байсан гэнээ!

0  |  0
АШГҮЙ(66.181.191.216) 2016 оны 11 сарын 28

ЭНЭ ИХ МӨНГӨ ХЭДХЭН ЛУЙВАРЧДЫН ХАРМААНД ОРЖ, ТҮМЭН ОЛОН ДАХИАД Л ХҮНД АЧАА ҮҮРЧ.3 ТЭР Ч БҮҮ ХЭЛ ГАЗАР ШОРОО МИНЬ ЗОЛИОНД ЯВАХ БАЙСАН, АЗ ИВЭЭЖ, ТЭНГЭР ӨВӨГ ДЭЭДЭС ДАЛАЙ ЛАМЫГ ИРҮҮЛЖ, ИХ ӨРӨӨС АВАРЛАА

0  |  0
аааа(206.190.158.75) 2016 оны 11 сарын 28

Энэ далай ламын айлчлал АН-н үед төлөвлөгдсөн байсан тэднээс боллоо гээд бухчихгүй юүү?

0  |  0
Gggg(66.181.188.17) 2016 оны 11 сарын 28

Teneg mal mini ter bayalagiiig chin hurungu bolgohod mungu heregtei bdiim.ajilgui zaluus bn l genechi shaldan guyaaa gangalaj ochood naad muu savaraaraa uhaad gargaad ireech.erhem popylist min

0  |  0
зочин (124.158.95.139) 2016 оны 11 сарын 28

монгол улс дэлхийд данстай бид хужаагаар залгах болоогүй хужааг нарыг хөөе жинхэнэ яахыг хария хөөе 76 бүү ай

0  |  0
Иргэн(103.229.120.101) 2016 оны 11 сарын 28

Хятадаас их хэмжээний зээл авахгүй байх харин ирэх хэдэн жилд УИХ, ЗГ-аасаа эхлэн ард түмэн ч бүсээ чангалж, зээл авахгүй байхыг бодвол яасан юм бэ. Их хэмжээний зээл авч Алтанхуяг шиг ах дүүс, хамаатан садан, нутаг нугынхнаараа идэж гарын салаагаар урсгаж дуусгасан шиг л юм болно доо

0  |  0
bi mongol(119.46.166.132) 2016 оны 11 сарын 28

Dalai lam maani erej ard tumend noogdoh gj bsan nemelt uriig nemeglelee dee Tur ur tavij yah gj bgaan Bid chin avdar duuren alttai baylagtai uls Ter bugdiig gadnii companid uguud uursduu 51 huviig ezemshine ch gh shig 100% yagaad uursduu ajiluulaj bolohgui gj Ajilgui zaluus zunduu bna Yagaad uursdiin baylagiig gadniihantai huvaaltsaad bgaan gantshan ordoo bid ashiglahad l urgui boloh bolomjtoi shuu dee

0  |  0
Top