Далай ламын асуудал Засгийн газрыг яаралтай хуралдахад хүргэв үү

2016 оны 11 сарын 28

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна. Өнөөдөр 12 цагт гэж товлогдсон гэнэтийн хуралдаан ямар асуудлыг хэлэлцэхийг сайд нар нь ч мэдээгүй яваа аж. Харин таамаглалуудын хувьд юуны өмнө “огцорч магадгүй” гэгдэж нэрлэгдээд байгаа дөрвөн сайдын, ялангуяа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт холбогдох асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Тэрбээр Засгийн газрын зарим гишүүндээ загнуулсан, эсвэл муудалцсан гэх мэдээлэл буй.

Дараагийн хувилбар нь Далай ламын айлчлалтай холбоотойгоор Засгийн газрын төлөвлөгөө нурсан явдал. Энэ нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засагт ямар их хортой үр дагавар авчирсан,ҮАБЗ-өөр хэлэлцэхгүйгээр хамгийн чухал хөршийнхөө дургүйцлийг хүргэж харилцаанд сэв суулгасан тэр гэмтэний талаар ярих нь гэлцэж байна. Засгийн газар, УИХ, Монголбанкны зүгээс хийх айлчлалуудыг цуцалчихаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх, цаашид ямар муу мэдээ биднийг хүлээж байгааг таахад бэрх.

Энэ бүхэнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийх, магадгүй Хятадын талтай эв зүйгээ олох улс төрийн ямар алхмууд хийж болох тухай ярих нь хамгийн зүйтэй болов уу. Харин Засгийн газар доторх удаа дараагийн “супер” маргаанууд, цаашилбал нэр бүхий сайдыг огцруулах тухай ярианы тухайд АН-ын шидсэн чулууг барьж авч хоорондоо байлдаад байвал АН-ын алдааг л давтсан хэрэг болох болов уу. Ямар ч асуудал хэлэлцлээ гэсэн дээрх асуудлыг хэлэлцсэн бол нийтэд зарлана гэж байхгүй л болов уу. Ийнхүү одоо эхлэх гэж буй ээлжит бус юуг хэлэлцэхийг хүлээх л үлдлээ.

Б.Гэрэлт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УУУУ(202.179.26.228) 2016 оны 11 сарын 29

Миний бодоход: 1. Бид туурга тусгаар бүрэн эрхт улс болохоор хэн нэгэн манайд айлчлах нь хятадад хамааралгүй /Би өөрөө бол шашингүй үзэлтэн л дээ. Далай ламын айлчлалыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсээн. 2. Бид энэ байтугай хатуу хэцүү амьдралыг даван туулах тэвчээр, хатуужилтай ард түмэн. Хятадуудын тавьсан дэгээнд /шалтаг/ унамааргүй байна. 3. Хамгийн чухал нь, төр засгийн удирдлагууд минь хувиа бодож, идэж уухаа түр хойш тавиад, ард түмэнтэйгээ нэгэн адилаар бүсээ чангахан бүслээд оюун ухаанаа уралдуулан зүтггэвэл хүндрэлээс гарна шүү дээ. Ямар 3 тэр бум биш, 3 хан саяуулаа шүү дээ а

0  |  0
дд(103.10.22.2) 2016 оны 11 сарын 29

тэнэг улс төрчдөөс залхаж байна шүү, очиж очиж хятадын талаас айж үхчихгээд байхдаа яадаг юм. үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг

0  |  0
mtz(202.9.42.144) 2016 оны 11 сарын 29

zuvhon tumur zam geed tuilshraad baival zeel ogno

0  |  0
Зочин(59.153.115.129) 2016 оны 11 сарын 28

Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

0  |  0
Зочин(59.153.115.129) 2016 оны 11 сарын 28

Далай лам Монголд ирэхэд Монгол улсын Засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон, түр хэдэн хоног оршин суух зөвшөөрөл олгосон, төрийн өмчийн барилга байшингийн заалуудад уулзалтыг зохион байгуулсан, төрийн цагдаа нарыг ажиллуулсан гээд их олон зөвшөөрлийг төрийн яам, агетлагуудаас олгосон. Тэгсэн мөртлөө Далай ламын айлчлалд Засгийн газрын оролцоо байхгүй гээд байх юм . Манай төр засаг гэж нэг ийм.

0  |  0
mongol(202.70.33.242) 2016 оны 11 сарын 28

ta nar hiiheesee umnu bodoh estoi baisan yam odoo ungursun humuusiin shivshig bolj sul doroigoo haruulah hereggui

0  |  0
0000(103.10.23.99) 2016 оны 11 сарын 28

Намын нэрээр нам нэгдэж сэм хуйвалдан ард түмнийг хуурч төрийн эрхийг булааж авсан гадаадын тэжээвэр хулгайч нохой нар Монгол төрийг гаднийханы хараат тоглоомын төр болгосоор 26 жил боллоо Үүний төд жэшээ бол энэ Далгай ламын асуудал Монгол бол өөрийн төртэй тусгайр улс хэн Монголд хаанхын хэн айлчлах нь гадны улсад хамаагүй асуудал

0  |  0
tenegvvd(109.13.248.76) 2016 оны 11 сарын 28

Bid nar idej uugaagvi dalai lamaas bolloo gehbyum bna l daa kkk

0  |  0
zochin(202.9.40.94) 2016 оны 11 сарын 28

Наад авилгалч авгайгаа зайлуулаач МАН

0  |  0
g(202.9.41.122) 2016 оны 11 сарын 28

TSOGTSETSEG OGTSOR OOROO SAIN DURUUR SHAHAANI HUN DEE BOLOBSROLGUI MEDLEGGUI

0  |  0
цужэцужэцужэуцж(66.181.187.226) 2016 оны 11 сарын 28

цогцэцэгийн ажлыг хийлэг ээ. чаддаг юм бол далай ламтай хариуцлага тооц

0  |  0
Иргэн(139.5.216.115) 2016 оны 11 сарын 28

Манайхан ер нь маш буйр суурь муутай хүмүүс юмдаа?! Даай лам залраа л биз Хятадууд дүргүйцээ л биз., тэр хэрүүлийн алим олох хээн бор төгрөгийг авсанч яалаа, больсонч яалаа. Өөрсдөө улсаа хөгүүлье?! Өр зэээл тавихаа больёо?! Тэгээд л болоошдээ?! Тэр Чалко гэдэг мангасын гэрээг зогсооё?! Нефтээ өөрсдөө хэрэглэе?”

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2016 оны 11 сарын 28

Коммунистууд уг шалтгааныг бүрхэгдүүлж зорилгодоо хүрэхийн тулд буруутан тодруулж шившиглэдэг юм. Гол ажил нь. Асуудал бүрхэг болж иргэдийн толгой эргэж л байвал болоо. Цааш нь хөнгөхөөн залаад явчихна. Үзэл суртлынх нь дамжуулагч болсон ядуу хэрнээ хонзогногч хүн муутай хүн сүрэг юу ч үнэмшихэд бэлхэн асаалттай танк шиг л зогсож байдаг. Ардчилсан нийгмийг ч эд ингэж л эрэмдэг болголоо. Одоо бүр далай багш руу онилж эхэллээ. 70 оны социализм сэтгэхүйн хувьд яг хэвээрээ. Энэ мафижсан харгис тогтолцооны үүр болсон МАН байгаа цагт монгол босохгүй. Өөрсдөө л учир шалтгаан болчихоод бна.

0  |  0
Top