Дорнод аймагт жилд 60 гаруй хүүхэд түлэгддэг

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

Дорнод аймагт таван настай бяцхан охин буцалж байсан тогоотой хоолон дээр унаж биеийнхээ тодорхой хэсгийг түлжээ. Энэхүү охины эмчилгээнд тусламж үзүүлэх зорилгоор Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 10 дугаар цэцэрлэгийн удирдлага “Хандивын аян" санаачлан өрнүүлсэн бөгөөд аяны хүрээнд сая гаруй төгрөг хуримтлагдсан байна. Энэхүү мөнгийг өнгөрөгч 23-ны өдөр охины ээжид гардуулж өгсөн бөгөөд охин одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гэнэ. 

Дээрх мэдээтэй холбогдуулан Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ж.Энхчимэг "Түлэгдэлт манай аймагт нилээн өндөр байдаг. Жилд 60 гаруйгаар тоологдоно. Ихэвчлэн 8 сараас 3, 4 насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг. Хүндэрч болзошгүй, том талбайтай, арьс нөхүүлэх шаардлагатайг нь бид хот руу явуулдаг. Хөнгөн зэргийн түлэгдэлийг бид аймагтаа эмчилдэг. Ихэнхдээ халуун ус, цай, хоол татсанаас бага насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг байдаг учраас эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, эрүүл мэндийг нь сахин хамгаалах нь чухал" хэмээн ярилаа. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top