Үл мэдэх шингэнийг Г гэгч анх олж иржээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 28

“Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуус үл мэдэгдэх шингэнд хордсон талаарх мэдээлэл олныг цочирдуулаад байна. Тус иргэдийн дөрөв нь нас бараад байгаа бол 10 иргэн аймгийн Бүсийн оношилгооны төвд эмчлүүлж байгаа ажээ.

Өнөөдөр өглөө хуралдсан шуурхай хуралдааны үеэр энэхүү шингэнг Г гэгч анх олж ирсэн талаар өгүүлсэн байна. Түүнээс авсан мэдүүлгээр тэрбээр “200 орчим грамм уусан” гэж байгаа бол бусад хүмүүсийн хувьд амссан төдий хэмээн хариулжээ.

Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Шингэнийг уусан гэж байгаа бүх хүмүүсээс шинжилгээ авах ажлыг шуурхай зохион байгуулж, Цагдаагийн байгууллага, эмнэлэг хоёр бүхий л тал дээр хамтран ажиллах үүрэг өглөө. Энэхүү шингэнийг ууснаар өнөөдөр шууд үхэлд хүрэхгүй ч хэд хоногийн дараа дархлаа сулрах, сэтгэл санааны байдал өөрчлөгдөх нөхцөл байдал, аюул учирч магадгүй. Хамгийн гол асуудал бол үлдэж буй хүмүүстээ анхаарах явдал юм” хэмээн яриад энэ асуудалд онцгойлон анхаарахыг үүрэг болгов.  

О.Туяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amirta(168.126.12.68) 2016 оны 11 сарын 29

hen yamar sanaatai mongolchuudig homorgolon ustgah geed baina .

0  |  0
i(118.79.87.112) 2016 оны 11 сарын 28

sanaataigaar alah gesen yum bish uu

0  |  0
Top