АН-ын Их хурал санхүүжилтийн асуудалтай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн  зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг. Ингэхдээ дүрэмд  намын даргыг бүх гишүүдээс сонгоно гэж заасан.  Тус дүрэм батлагдвал "2017 оны нэгдүгээр сардаа багтаад эсвэл  Цагаан сараас өмнө шинэ намын дарга орон даяар сунгаагаар сонгогдоно" гэдгийг мэдэгдээд буй. 

Зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи сумд хурлаа хийж  төлөөлөгчөө сонгоод, нэрээ ирүүлж байгаа аж.  Тодруулбал, нийтдээ 330 гаруй сум, 152 хороо, есөн дүүргээс төлөөлөгчид оролцох юм.

  "Их хуралд санхүүжилт босгох ажил их чухал" байгаа талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Иймээс ҮЗХ-ны гишүүн бүрт "Их хуралдаа хандив өргөөч" гэсэн уриалга явуулж байгаа юм байна.  Одоогоор Их хурлын бэлтгэл ажил ид явагдаж байгаа хэдий ч хуралдаан болох байрны асуудал одоогоор  тодорхой болоогүй байна. 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(103.229.120.93) 2016 оны 11 сарын 29

Төрийн ордонд намын хуралаа ч билүү хийгээд их бяртай байсан санагдах юм

0  |  0
Зочин(202.179.31.29) 2016 оны 11 сарын 29

Баярцогт,Сайханбилэг гээд офшортонгууд,баячууд ихтэй нам даа Идсэн ууснанаасаа өгч Их хурлаа хийх юм байгаа биздээ.

0  |  0
зочин(202.179.23.24) 2016 оны 11 сарын 29

АН ч сэхэхгүй ээ, Том гүрэн задардагтай адил АН оршин тогнохоосоо өнгөрөв бололтой дог шүү, Даана ч Ард иргэдээсээ тасарч тээр дээгүүр нисцгээгээд байсан , Ингэх гээд байж л дээ, Удахгүй МАН араас нь орно , Ингээд МАНАН бүлэглэл СҮЙРЭХИЙН эхлэл,

0  |  0
з(27.123.214.123) 2016 оны 11 сарын 29

за энэ нэг юм хэлээд л бна ингэж менгений хурал болно доо еерчлегдех нь енгервее энэ нам бух юмыг менеер шийдэх юм даа ^:)^

0  |  0
Бат(202.9.43.202) 2016 оны 11 сарын 29

Юу ярьж байгаа юм бэ. Батхүү, лу. болд, зоригтууд, гээд нэрлэж дуусхааргүй болон баячууд байна. Яасан нарийндаа хатсан юм. Цаашдаа намын том арга жэмжээг намын баячууд дааж байх жишиг тогтоох хэрэгтэй.

0  |  0
зайлуул(202.55.191.76) 2016 оны 11 сарын 29

идэж уусан бондны мөнгөнөөсөө гаргаач яасан их харамладаг бирдүүд вэ

0  |  0
Top