Дундговийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 29

"Улсын төсвийн 406 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн МСҮТ-ийн бохирын шугамын асуудлыг шийдэж сургалтын шинэ байранд үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Энэ 7 хоногтоо багтаан МСҮТ, сургалтын шинэ цогцолбортоо нүүж орно" гэж МСҮТ-ийн захирал Ю.Цолмон хэллээ.

960 хүүхдийн суудалтай, 200 хүүхдийн дотуур байр, урлаг, спорт зал, дадлагын байртай иж бүрэн мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн барилга улсын төсвийн 9 тэрбум 18 сая төгрөгөөр баригдаж 2015 оны 11 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Гэсэн хэдий ч бохирын шугамын асуудал шийдэгдээгүй байсны улмаас өдгөөг хүртэл сургалтын шинэ байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан юм. Бохирын шугмын ажлыг "Машин механизм" ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэ хичээлийн жилд МСҮТ-д 624 суралцагч мэргэжил боловсрол эзэмшиж байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aldar(139.5.216.82) 2016 оны 11 сарын 29

hairan horongo ju ch hiij buteedeggui sonin ard tumen Dundgobiinhon

0  |  0
Top