ХСҮТ, ГССҮТ-ийн дарга нар томилогдлоо

2016 оны 11 сарын 29

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28 ны  өдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад  Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо томилогдож байгаа юм.

 

Ж.Чинбүрэн нь :

-1997-1998 онд Анагаах Ухааны Хүрээлэнд туслах ажилтан

-1998-1997 онд Хавдар судлалын үндэсний төвд Мэс заслын эмч

-2008 оноос одоог хүртэл ХСҮТ-д, Элэг цөс нойр булчирхайн Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллажээ.

Т.Мөнхсайхан нь :

2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч

- Үений дурангийн Нийгэмлэгийн захирал

-Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч

-Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(66.181.191.107) 2016 оны 11 сарын 30

чинбүрэн мөрөөрөө эмчээ хийгээл явж байлдаа. дарга хийх гэж гүйх чинь илүү зан

0  |  0
Сайн эмч(66.181.189.14) 2016 оны 11 сарын 30

Сайн эмч сайн удирдлага бх тусдаа асуудал биш юмуу Энэ сайн эмч хагалгаа энэтр Орохгүй боллоо доо

0  |  0
Zochin(76.16.174.6) 2016 оны 11 сарын 30

Sain emch ni Darga bolchihoor ard tumen ni yah bolj bainaa.Chinburen emchiig humuus ih uguilne dee.Odoo tegeed hend uzuuleh bolj bainaaaaaaa.

0  |  0
Zochin(202.9.41.159) 2016 оны 11 сарын 29

Chinburen emch darga bsnoos emchee hiij bval uvduj zovson ard tumend heregtei dee

0  |  0
Top