Дроныг бүртгэлжүүлж эхэллээ

2016 оны 11 сарын 30

Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг ашиглах тул Аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэхээр бүртгэж эхэллээ.

Иргэд, байгууллага дроноо бүртгэлжүүлэх ажилд энэ оныг дуустал сайн дураар хамрагдах бөгөөд ирэх оноос албажуулж, бүртгэлгүй дроныг нисгэсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Дэлхий нийтэд дроныг агаараас зураг авах, аливаа байгууламжийг хянах, эсвэл тоглоом, зугаа хэлбэрээр, мөнзарим газруудад пицца хүргэлт хийх гэх мэтээр өргөнөөр ашиглаж байна. Гэвч дрон нь нисдэг төхөөрөмж тул хяналттай агаарын зайд ойрхон нисгэх, хүн ам шигүү суурьшсан бүс эсхүл аэродромын орчимд нисгэх зэргээр нисэхийн аюулгүй ажиллагаанд янз бүрийн эрсдэл үүсгээд байгаа гэнэ.  

Иймээс ИНЕГ нь Монгол Улсын агаарын орон зай дахь нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд дроны үйл ажиллагааны зохицуулалтыг холбогдох дүрэм журамдаа тусгажээ. Тиймээс эхний ээлжинд Монгол Улсад орж ирсэн болон бүтээгдсэн дронуудыг бүртгэж цаашид дроныг эзэмшигч хувь хүн, байгууллагад зохих зөвлөмж өгөх, шаардлагатай тохиолдолд зохих зөвшөөрлийг олгох юм байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гагтөмөр(99.191.132.132) 2016 оны 11 сарын 30

Дрон гэснээс дромныхоо дүрмыг сайжруулах хэрэгтэй хурц гэрэл ,нисдэг биет айрдромын ойр яаж хэрэглэх дүрэм журмаар зохицуулдаг ! Хэрэгтэй бол Чикаго Охарын дүрмээс өгж болж байна судлаарай!

0  |  0
ГАЙХАМШИГ(182.160.34.16) 2016 оны 11 сарын 30

ГАЙХАЛТАЙ МОНГОЛД ОНГОЦ 100-200М МЕТРТ НИСДЭГ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ ТЭР ОНГОЦНУУД НЬ ДРОНТОЙ МӨРГӨЛДӨХ ӨНДӨР НИГУУРТАЙ БОЛЖЭЭ ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГ

0  |  0
ха ха ха(182.160.34.16) 2016 оны 11 сарын 30

ха ха ха хаана л мөнгө олох боломж бна тэндээс л мөнгө саана дроныг ашиглаж авилгачдын тухай баахан мэдээлэл цуглуулж чадсан байх л даа тэгээд л сандарч байхгүй юу даа

0  |  0
Жагаа(31.10.170.73) 2016 оны 11 сарын 30

Дэлгүүрт зүгээр л зарж байгаа эд шүү дээ. Юун бүртгэл, зөвшөөрөл вэ?

0  |  0
түүжиг(203.91.115.36) 2016 оны 11 сарын 29

За боль доо энэ дроныг чинь гадаадад аль ч улсад нисдэг тоглоом шиг ашигладаг юм хэн нь ашиглаж болдог техникийн дэвшилтэд технологи зүгээр нэг мөнгө саах гэсэн ард түмнээсээ мөнгө луйвардах гэсэн арга чарга ядруухан бодрол байна аргга хэмжээ авна ч гэх шиг манай улсад тэр болгон аваад ИНЕГ саад болоод зовоогоод байх чадвартай нь хэд билээ дээ

0  |  0
Top