Бондын мөнгөөр бойжсон албан тушаалтнуудын нэрс удахгүй тодорно

2016 оны 11 сарын 30

Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН завсарлага авлаа. Энэ банкинд төвлөрч байсан гадны зээл, тусламжийн мөнгө өнгөрсөн жилүүдэд зарцуулагдсан. Төсвөөсөө давсан өр бий болж, түүнийг нь ард түмэн төлөх нь тодорхой болоод байгаа. Харин хэний ямар компани мөнгө авсан, Чингис, Самурай бондын мөнгийг юунд зарцуулсан, хааш нь хийсэн гээд нарийн тооцоог шалгалтаар гаргаад байгаа мэдээлэл бий. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Самурай бондын 19 хувь нь орж ирээгүй, Чингис бондоос таван тэрбум төгрөг сох дутаж байгаа гэнэ.

Энэ бүх асуудалтай холбогдуулан төв банкны болон зарим албан тушаалтнуудад хэрэг үүсгэн хуулийн байгууллага шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хөгжлийн банкны шалгалтын ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, тус банкинд нарийн шалгалт хийх гэж буй гэнэ. Тэрбээр өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийх байсан ч бас л хойшлуулсан юм. Л.Энх-Амгалан гишүүний хувьд Хагжлийн банкны шалгалтыг нэг бүрчлэн  нарийн хийж, нийтэд зарлахаар ажиллаж байгаа юм. Ийнхүү бондын мөнгөөр "бойжсон" улс төрч, албан тушаалтнуудын нэрс удахгүй тодорхой болох нь гарцаагүй болжээ.

С.Баяр

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П(202.9.43.147) 2016 оны 12 сарын 02

Муу нуухаар сайн илчил. Яагаад ингэж жүжиглээд байдгын бол доо.

0  |  0
чимэг(119.40.98.162) 2016 оны 12 сарын 02

шалгах газар байдаггүй юм уу дотоод гадаа аудит гээд олон байгууллага баймаар юм хуйвалдана гэж байхгүй биздээ

0  |  0
ariynbolor(122.201.21.86) 2016 оны 12 сарын 02

mobgoliin ard tumniig ydyy bailgaj baigaa humuus bol 2 namiin ue damjsan hylgaich lyivarchid hedhen hun am tejeej chadahgui yls turchiduur yah um be. bugdeeree mongoloos zailah heregtei. enhbold z. enhbold m. elbegdorj ts. bayrtsogt s. saihanbileg ch. 2 namiin hylgaich garyydad ur ydam ni ih l gomdoh baih daa. uil laigii ni uureed uursduu uheh ni todorhoi.. .....

0  |  0
naraa(122.201.21.86) 2016 оны 12 сарын 02

myysain turd shyrgalsan lyivarchid hylgaich nariig byydaj horooh heregtei. hyatad solongos geh met hajyyd baigaa ornoos syrgamj avaach. myngu gyihiin orond heregtei um ii ni avaach.

0  |  0
Яндгар өвгөн(103.229.122.98) 2016 оны 12 сарын 01

Энхамгалан өөрийнхөө мөнгөө дарах л гэж явж байж магадгүй. Мөн МАН-ынхнаа хүртэл хамгаалаад АН-д цохох гэсэн бололтой. Их худал царайлнаа. Бас Хөвсгөлийнхнийг унатал хуураад УИХ” д дэвшсэн юм шүү дээ. Үүнд хийх ажил юу байхав дээ. Мөнгөөр зодож сураа биз.

0  |  0
Bi(103.26.193.195) 2016 оны 12 сарын 01

Enkhamgal an hudlaa shudagra tsarai laad baina daa. Hamgiin ih irsen uusan shunaltan buzariin luibarchin

0  |  0
Би (202.21.106.104) 2016 оны 12 сарын 01

Сонгуулийн мөнгө чинь хаанаас гарсныг бас хэлчих. Инээдтэй бага дүн хэлэв дээ. Лав 2 тэрбум хүрнэ шүү.

0  |  0
Хаан(202.9.40.154) 2016 оны 12 сарын 01

Энэ Энх-Амгаоан ажлын хэсэгт ороод өөрийнхөө баримтыг устгачихаад одоо худлаа шударга хүн болох гэж байна

0  |  0
монгол(103.23.51.3) 2016 оны 11 сарын 30

ТОДРУУЛААД ЯАХАВ ДЭЭ, АРД ТҮМЭНДЭЭ ГАЙХУУЛЖ БАЙГАА БИШ. БАРЬЖ АВААД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД, ШОРОНД ХИЙГЭЭД ӨГӨӨЧ ЭЭ. ЭХНИЙ ГАРУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ОРХИВОЛ ДАРАА ДАРААГЫН МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛИЙГ ИНГЭЭД Л ИДЭЭД УУГААД ДУУСНА Ш ДЭЭ. ТЭГЭЭД АРД ТҮМЭН ТӨЛӨӨД Л.

0  |  0
zaaaaa(103.206.195.163) 2016 оны 11 сарын 30

unen bol sain l baina tedniig horih bish hohiroliig baragduulj zeeliij ni toluuleh ni shudraga bolno oo

0  |  0
хөндлөнгийн шалгалт (202.55.191.76) 2016 оны 11 сарын 30

МАН-ынхан баримтуудаа устгачихсан биз уг нь хөндлөнгийн шалгалт л оруулах байсан юм УИХ яаж шалгах билээ дээ өөрсдийгөө шалгадаг түүх монголд л байна даа за за сайн шалгаарай ккк

0  |  0
zochin(103.26.193.230) 2016 оны 11 сарын 30

Bugdiin uneneer n gargaj taviarai.

0  |  0
Top