Хүчирхийлүүлсэн эмэгтэйд ял оноожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

Бусдад хүчирхийлүүлж, хохирсон хэрнээ Катарын шүүхээс “Гэрлээгүй байхдаа бусадтай бэлгийн харьцаанд орсон” гэдэг үндэслэлээр нэг жил хорих ял сонссон Лаура хэмээх эмэгтэй шоронгоос суллагджээ. Голланд улс иргэнийхээ асуудалд санаа тавин хэргийг хянаж өгөх хүсэлтийг Катарын шүүхэд явуулсны дараа асуудал ийнхүү нааштайгаар шийдвэрлэгдсэн байна. Хохирогч эмэгтэйг Лаура гэдэг бөгөөд овог нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Шүүхээс түүнд мөн 800 ам.доллараар торгох шийтгэл ногдуулсан байсныг хүчингүй болгосон байна.  

Хохирогч бүсгүйн ярьснаар, тэрээр Катарт ирээд согтууруулах ундаа хэрэглэж болдог, гадаадынханд зориулсан зочид буудалд буужээ. Буудлын доод давхарт байрлах бааранд тэрээр орж, нэг хундага архи захиалсан аж. Хундганд ямар нэг бэлдмэл байсныг мэдээгүй бөгөөд маргааш нь огт өөр өрөөнд, хүчирхийлүүлсэн байдалтайгаар сэрсэн аж. Тэрээр болсон явдлын талаар цагдаад мэдэгдсэний дараа цагдаа нар хэргийг илрүүлсэн байна. Гэмт этгээд нь хохирогчтой нэг буудалд буусан гадаадын иргэн байсан аж. Мунаг эрд шүүхээс бусдыг хүчирхийлснийх нь төлөө 100, архи хэрэглэснийх нь төлөө 40 удаа ташуурдах ял шийтгэсэн боловч хохиррогч болсон эмэгтэйг мөн адил шийтгэн хохироосон байжээ.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfsd(202.9.42.109) 2016 оны 12 сарын 01

sain bna mongold bas ingeeseee gerleegui baihdaa erh chuluu edelj bna gej yanhandaldag mongol yanhanuudig bugdin ingeh heregtei

0  |  0
ХОХИНО(124.158.111.52) 2016 оны 11 сарын 30

ХОХИНО ЛАЛУУДАД БИЕ ҮНЭЛЭХ САНААТАЙ БАЙЖЭЭ

0  |  0
ах(150.129.140.37) 2016 оны 11 сарын 30

Тэнэг Лалууд ингэж л бодно доо

0  |  0
11(202.180.216.162) 2016 оны 11 сарын 30

ЭМ УУГААД ДУРТАЙДАА УНТСАН БАЙЖ НОВШИРСОН АВГАЙ БАЙНА.

0  |  0
Top