Төрийн банк 564 захиралтай

2016 оны 11 сарын 30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны хувьчлалтай холбоотой хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр тус банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан дараах мэдээллийг хийсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэрбээр "Төрийн банкны дүрэмд өөрчлөлт ороод зах зээлийн хямралтай үед хувьчлалын бэлтгэлтэй холбогдуулж миний бие гэрээгээр ажиллаж байгаа. Харин банкны хуулийн дагуу, банкны засаглалын зарчимд нийцсэн захирал бол Б.Цэндсүрэн. Хоёр хүн л ТУЗ-тай гэрээтэй ажиллаж байгаа. Төрийн банкны төв байранд ажиллаж байгаа хү­мүүсийн 64 нь захирал хийдэг. Энэ бол хэлтсийн захирлуудаа оруулж тооцсон тоо. Яах аргагүй байх ёстой хэлтсүүд байдаг юм билээ" гэсэн юм.

Түүний хийсэн дээрх мэдээлэлд Төрийн банкны төв байранд 64 захирал ажилладаг гэсэн нь яах аргагүй анхаарал хандуулах тоо юм. Тиймээс ч үүнийг сонссон олон нийт нэг банкинд тэр тусмаа ганцхан салбарт нь 64 хүн захирал байна гэдэг үнэхээр данхар бүтэцтэйг харуулаад өглөө гэж байгаа юм. Тус банк нийтдээ 500 гаруй салбартай, тус бүр захиралтай байх нь тодорхой. Ингээд бодохоор энэ банк төв салбарын 64, тусгаарласан салбаруудын 500 нийтдээ 564 захиралтай болж таарлаа.

С.Баяр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уу(43.242.242.80) 2016 оны 11 сарын 30

Мангар сэтгүүлч вэ Бүх банк адилхан бгаа бүх салбар дээрээ захиралтай

0  |  0
uuuuuuuuu(112.72.8.66) 2016 оны 11 сарын 30

yin ih too be 100yamaand 60yhna gegch bna da hairan zardal bgaa da

0  |  0
ЗОЧИН(124.158.93.71) 2016 оны 11 сарын 30

Өсөх НАСНААСАА ӨДИЙ ХҮРТЭЛ 20-30 ЖИЛ АЖИЛЛАСАН АРЫН ХААЛГАГҮЙ ШАЛГАЛТАА ӨГЧ АЖИЛД ОРСОН АЖИЛЧИДАА АРЫН ХААЛГАТАЙ 2-3 ЖИЛ АЖИЛЛАСАН АЖИЛЧИЛЧДААР СОЛИЖ ХАЛАА СЭЛГЭЭ ХИЙХ ЧИНЬ ТААЛАДГДАХГҮЙ БАЙНА БАЯРСАЙХААН. НАМЫН БОДЛОГО НЭРТЭЙ МАН НАМ АРД ОЛНЫГ СӨХРҮҮЛЖ БАЙНА Хариулах

0  |  0
ЗОЧИН(124.158.93.71) 2016 оны 11 сарын 30

өсөх НАСНААСАА ӨДИЙ ХҮРТЭЛ 20-30 ЖИЛ АЖИЛЛАСАН АРЫН ХААЛГАГҮЙ ШАЛГАЛТАА ӨГЧ АЖИЛД ОРСОН АЖИЛЧИДАА АРЫН ХААЛГАГҮЙ 2-3 ЖИЛ АЖИЛЛАСАН АЖИЛЧИЛЧДААР СОЛИЖ ХАЛАА ХИЙ ЧИНЬ ТААЛАДГДАХГҮЙ БАЙНА БАЯРСАЙХААН. НАМЫН БОДЛОГО НЭРТЭЙ МАН НАМ АРД ОЛЫН СӨХРҮҮЛЖ БАЙНА

0  |  0
Д.Б(103.229.122.179) 2016 оны 11 сарын 30

ЗАХИРЛУУДАА БУС АЖИЛ ХИЙДЭГ АРЫН ХААЛГАГҮЙ АЖИЛТНУУДАА ЦОМХОТГОСОНД АСУУДАЛ БАЙГАА ЮМ.

0  |  0
Top