Энгийн нэгэн хурга ”Дэлхийн хамгийн алдартай амьтан” болсон түүх

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

Их Британийн телевизийн алдарт цуврал буюу “Shaun the sheep” хэмээх хүүхэлдэйн киноны ард ямар үйл явдал болдог талаар танд хүргэж байна.

Энэхүү телевизийн цувралыг анх 1995 онд дэлгэцийн богино хэмжээний бүтээл хэлбэрээр гаргаж байсан бөгөөд 2007 оноос эхлэн цувралаар гаргах болжээ. Тухайн ондоо энэхүү киног дэлхийн 180 улсад гаргаж байсан гэдэг. Өдгөө интернэт, сошиал медиагийн дэмжлэгтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт гаргаж байна.

Энэхүү цувралын 150 ангийг нь бүтээгээд байгаа юм. “Shaun the sheep”-ийн гол дүр нь фермерийн эзэн уйумраа эрээс гадна адтай хурга, ухаантай нохой, хорон санаат гахай, хэнэггүй хонинууд гээд сонирхолтой дүрүүд энэ кинонд гардаг билээ.

Инээдмийн төрөл жанрын энэхүү бүтээлийн ард бүхэл бүтэн баг ажилладаг бөгөөд бүхий л хөдөлгөөн, эфиктийг техникийн хүчээр гүйцэтгэдэг байна.

Мөн энэхүү киног “чимээгүй кино” гэж нэрлэж болно. Үүгээрээ тус кино олон нийтийн анхаарлыг татаж байжээ.

Хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар бяцхан хонь өдгөө дэлхий дахинд алдаршиж, түүний дүрстэй бэлэг дурсгалын зүйлс, амттан зэрэг гардаг болжээ.

Үүгээр ч зогсохгүй “Shaun the sheep” киног дэлхийн зарим оронд дуу оруулан үзүүлдэг ажээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnl(103.26.195.52) 2016 оны 11 сарын 30

bie biedee tusalsan huurhin kino .

0  |  0
Top