Пак Гын Хе БУРУУГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа 2013 онд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Тэрээр эрх баригч Сэнури намаас нэр дэвшсэн бөгөөд сонгогчдын 51.6 хувийн санал авч ялжээ.

Пак Гын-Хэ нь 1961-1979 онд Өмнөд Солонгос Улсыг удирдаж байсан Пак Жөн Хин ууган охин бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй юм. Пак Жөн Хи Манж гүрний цэрэг байсан агаад Өмнөд Солонгосын генерал байв.

Тэрбээр 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж, 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүний гарт амь эрсдэх хүртлээ БНСУ-ын Ерөнхийлөгч байсан юм.

 Солонгосын төв тагнуулын албаны тэргүүн, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ-Кю түүнийг толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэн хороогдсон байна.

Пак Гын Хэ ямар нэгэн шашин шүтдэггүй гэнэ. Тэрбээр 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгдсэний дараа улстөрд хөл тавьжээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 22 настай байсан аж.

1979 он буюу таван жилийн хугацаанд тэрбээр албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв. Пак Гын Хе “Ариун зүрх” хэмээх охидын дунд сургуулийг дүүргэж “Соганг” их сургуульд элсч, сонгуулийн технологийн бакалаврын зэрэгтэй төгсчээ. Үүнийхээ дараа Францын Греноблдийн их сургуулийг зорьсон ч ээжийгээ нас барсны дараа сургуулиа хаясан гэдэг.

Ерөнхийлөгч Пак Гын Хе

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараагаар Өмнөд Солонгост нийгмийн хүрээнд тулгамдаад буй асуудлууд болон авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулна гэдгээ зарласан. Үүнээс гадна гадаад байдлыг тогтворжуулж, эрүүл мэнд, боловсролын өртгийг бууруулна гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэрээ мэдэгдэж байжээ.

Харамсалтай нь Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе түүхэндээ “Хамгийн анхны гэмт хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч” хэмээн тэмдэглэгдэн үлдэх болжээ. Магадгүй Прокуророос түүнийг гэм буруутай хэмээн тооцвол гэмт хэрэгт холбогдсон биш гэмт хэрэгтэн хэмээн тэмдэглэгдэж ч болзошгүй байгаа юм.

Учир нь энэ 10 сард түүнийг Солонгосын Ерөнхий Прокуророос “Үндсэн хууль зөрчсөн, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг задруулсан” зэрэгт буруутган байцаалт өгөхийг шаардсан ч одоог болтол татгалзсаар байгаа билээ.

БНСУ-ын томоохон өдөр тутмын хэвлэлүүдээр “Хамгийн анхны сэжигтэн Ерөнхийлөгч”, “Ерөнхийлөгч гол хэрэгтэн байжээ”, “Пак Гын Хе дэмжигчдээ нэгтгэж  өөрийгөө хамгаалуулахаар төлөвлөж байна”,  “Пак Гын Хе бол жирийн л нэг төрийн албан хаагч учраас яах аргагүй баривчлагдах хэмжээний нөхцөл байдалд байгаа” гэх мэт гарчиг бүхий нийтлэлүүд гарах болжээ.

Тэрбээр дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Пак Гын Хен багын найз Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор “Samsung”, “Hyundai”, “LG” зэрэг томоохон компаниудтай эн зэрэгцэхүйц 75 тэрбум вон буюу 66,7 сая долларын ашиг олсон нт тус улсын Прокурорын газрын анхаарлыг татсан байна. Ингээд Өмнөд Солонгосын прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олджээ. Энэ нь Пак Гын Хе 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үеэрээ Чой Сун Шилээс тусламж авч, түүгээр олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлдүүлсэн баримт байсан байна.

БНСУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн илгээлт үг нь төрийн нууцад хамарад бичиг баримтад тооцогддог бөгөөд үүнийг энгийн иргэнд цахим шуудангаар илгээсэн нь төрийн нууцыг санаатайгаар задалсан хэрэгт багтдаг аж.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний найз Чой Сун Шил нарын хэрэгт Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох “Lotte”, “Samsung” зэрэг нийт долоон компани холбогдоод буй бөгөөд Пак Гын Хэгийн хоёр туслахыг баривчлан, байцааж эхлээд буй юм.

Үүний дараа Пак Гын Хе хоёр ч удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж, хэлэх үгээ найзаараа засварлуулж байснаа хүлээн зөвшөөрч “Бүгд миний буруу” хэмээн өршөөл хүссэний зэрэгцээ шаардлагатай тохиолдолд байцаалт өгнө гэдгээ илэрхийлсэн.

Чой Сун Шил нь 1994 онд нас барах хүртлээ Пак Гын Хен ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Чой Тэ Миний охин аж.

Пак Гын Хе буруугүй

Тэгвэл тэрбээр энэ сарын 29-нд дахин мэдэгдэл хийсэн бөгөөд хэлсэн үгэндээ “Үндэсний ассамблей миний Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг богиносгох, эсвэл огцруулах ямар ч шийдвэр гаргасан бай, би тэдний шийдвэрийг дагах болно. Хэрэв үндэсний ассамблей улс төрийн эмх замбараагүй байдал, хий хоосон улстөржилтийг шийдвэрлэхийн тулд  эрх мэдлийг тогтвортойгоор шилжүүлнэ гэвэл  би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход бэлэн байна. Би 18 жилийн турш улс төрд байх хугацаандаа хувийн ашиг сонирхол хөөж байгаагүй. Эргэн тойрны хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь миний буруу” хэмээн мэдэгджээ.

Ерөнхийлөгчөө авлигын хэрэгт холбогдсоныг дуулсан БНСУ-ын иргэд хоёр долоо хоног хэд хэдэн удаагийн томоохон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсны зэрэгцээ улс төрийн жижиг хүчнүүд ч үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан эрх баригч Сэнүри намын рейтингийг унагахыг оролдож эхэлжээ.

 “Real Meter” компаниас явуулсан судалгаанаас үзвэл, тус намыг дэмжигчдийн эзлэх хувь өнгөрсөн долоо хоногт 2.8 хувиар буурснаар 16.2 хувь болжээ. Ингэснээр эрх баригч намыг дэмжигчдийн тоо тус улсын хамгийн жижиг нам болох Ардын намыг дэмжигчдийн тооноос ч бага болж ирсэн байна. 

Ерөнхийлөгч Пак Гын Хен авлигын хэргээс үүдэж Хууль зүйн сайд Ким Хён Үн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга Чүэ Жэ Гён нар албан тушаалаасаа огцорчээ.

Хамгийн гол нь Солонгосын прокурор, хэвлэл мэдээлэл, ард иргэд авлига болон аливаа хуулиас гадуурх зүйлд Ерөнхийлөгч холбогдсон ч шударга ёсыг эрхэмлэх нь туйлаас чухал гэдэг нь мэдэгдэж байна. Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллага нь маш хүчирхэг, хараат бус үйл ажиллагаа явуулж чаддаг болохоо тунхаглалаа. Прокурорын байгууллага дуудсан тохиолдолд Солонгосын хамгийн баян компанийн захирал , аль ч шатны улс төрч үг дуугүй, ямар ч тайлбаргүй очдог хэв маягийг тэд тогтоож чаджээ. Нэгэн цагт улсаа хямралаас гаргаж байсан ард түмэн төрөө цэвэр ариун байхыг шаардаж, өөрсдийн эрх ашиг, улс орныхоо төлөө нэгдэж чаддаг гэдгээ харууллаа.

Ерөнхийлөгч Пак Гын Хен хувьд түүнийг “Үндэсний ассамблей”, Парламентаас огцруулах шийдвэр гаргах нь цаг хугацааны л асуудал юм. Түүнд биеэр үйлдсэн гэмт хэрэг байхгүй ч ойр дотны хүмүүстээ хэт итгэснээр алдаа гаргасан хэмээн үзэх хүмүүс байна. Харамсалтай нь улсын Ерөнхийлөгч хүн жижиг алдаа ч гаргаж болохгүйн тод жишээ энэ юм. Мөн тэрээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улс орныхоо эдийн засгийг буруулаагүй харин ч бусад орнуудтай эв эеийг эрхэмлэж байсан гэдгийг гадаадын зарим хэвлэлүүд онцолжээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мн(202.21.117.34) 2016 оны 12 сарын 01

Манай энэ Эби-ч өөрөө тарвага шиг хүн юм. Түүний үгэнд хошгирдог тарваганууд монголчууд дотор олон юм. АН-ын алиа салбадай нарын жүжигэнд итгэж инээдэг хүмүүс монголчууд дотор олон юм даа

0  |  0
omg(202.9.41.219) 2016 оны 12 сарын 01

Пак Жөн Хи Манж гүрний цэрэг байсан yu we? aldaagaa zasaachee setguulchee

0  |  0
Od(95.204.45.89) 2016 оны 11 сарын 30

Nambariin huu yahav ve? Tsahiagiin huu shudragaar ooroo ogtsroh heregtei ooriinh n heldegeer shudarga es , shudarga ardchilal boloh bh, shudraga l baiy

0  |  0
Zochin(128.78.141.176) 2016 оны 11 сарын 30

Manaih bol tag guriigeed zutgeed bn chuu bur nahih geed ylairaad bn geech suraltsmaar so naraas

0  |  0
Saraa(103.212.117.78) 2016 оны 11 сарын 30

Намбарын хүү дуудсан цагт нь дуугай очиж байгаач

0  |  0
gangaa(112.72.11.118) 2016 оны 11 сарын 30

manai ene neg tarvagiig delhiigees zailuulna

0  |  0
Top