ҮЗХ-ны гишүүд хоёр сая төгрөг төлж Их хуралдаа оролцоно

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн  зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж буй.

Зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцохоос 450 нь анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид байх аж. Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи сумд хурлаа хийж  төлөөлөгчөө сонгоод, нэрээ ирүүлж байгаа юм.  Тодруулбал, нийтдээ 330 гаруй сум, 152 хороо, есөн дүүргээс төлөөлөгчид оролцох юм.

  "Их хуралд санхүүжилт босгох ажил их чухал" байгаа талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Иймээс ҮЗХ-ны гишүүн бүрт "Их хуралдаа хандив өргөөч" гэсэн уриалга явуулж байгаа юм байна.  Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүдээс тус бүр хоёр сая төгрөг хандивлах үүрэг өгчээ. 

Түүнчлэн гишүүдээ намынхаа асуудалд нээлттэй, тэгш оролцуулах үүднээс сард 1000, жилдээ 12 мянган төгрөгийн татвар авч, татвар өгсөн гишүүдийнхээ оролцоотойгоор намын даргаа сонгох жишгийг тогтоохоор дүрмээ өөрчилж байгаа аж.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баадай(202.9.41.236) 2016 оны 11 сарын 30

Тэд 2000000 төгрөгөө дараа нь яаж 6-8 болгож авнааааа. Ер нь тэд хаанаасаа тэр их мөнгий чинь олдог б.на.Буцааж авна гэж заваарахгүй юм б.гаа биз дээ.Эх нь булингартай бол... Өөр гаргалгаа алга уу.Ийиэрхүү явдал амьдралд гардаг л юм .Хэцүү хэцүү хэцүү дээ.Заваан хүн бол заваарах л эх.

0  |  0
зочин(202.179.26.86) 2016 оны 11 сарын 30

Сар жилдээ бага зэргийн татвар төлөх нь зөв. Гэхдээ ҮЗХ болон дарга нараас хэт их мөнгө шаардах нь шударга үнэнч ажил хийх хүмүүс орж чадахгүйд хүргэж байна. Ингээд хуучны мөнгө иддэг луйварчингууд эрх мэдэлтнүүд болох нь гарцаагүй. Намаа шинэчлэе уриатай залуучууд хууччуулаас үлгэр дууриал авчээ. Мөнгө мөнгө мөнгө гэсэн залуучууд байна цаана чинь

0  |  0
Top