Шуурхай: Н.Алтанхуяг 16 цагаас АТГ-д мэдүүлэг өгнө

2016 оны 11 сарын 30

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлжээ. Түүнийг сэжигтнээр тооцон мэдүүлэг авахаар дуудсан байна. Харин Н.Алтанхуяг зарлан дуудах хуудсын дагуу 16.00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөхөөр болжээ. Хэрвээ ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

Түүний төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь төрсөн хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Энэ нь улс төрийн шалтгаантай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо олон нийтэд зарласан, улс төрийн байр сууриа хатуухан илэрхийлсэнтэй холбоотой гэж Н.Алтанхуягийн талынхан үзэж байгаа юм.

С.Баяр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.29.213) 2016 оны 11 сарын 30

ӨӨ ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ? ЦАС ЗУД БОЛООД ХЭДЭН МАЛЧИД НЬ ХӨЛС ЗААРТАЙГАА ХОЛИЛДООД НИЙСЛЭЛ НЬ ЦАСАНД ДАРАГДААД БАЙХАД ЯАСАН ЗАВТАЙ ГАРУУД ВЭ? ГАРЧ ЦАСАА АРИЛГААЧ.МАНАЙ ОРЦНЫ ОНЖИН ЭМЭЭ ХӨӨРХИЙ ГАДАА ЦАС АРИЛГААД МАЙЖИГНААД Л ЯВСАН.АВИЛГАЧДЫГ АЛАХ НЬ ЗӨВ.ЗУД БОЛОХООР ЧОНО НОХОЙ ЗООЛНО.МӨНГӨ ХААНА ҮНЭРТЭНЭ ТЭНД ЭНЭ ТОМЧУУЛ ХАМРАА ШАНТАЙЛГААД Л ЦОХИЖ ЯВАХ ЮМ.ЯАСАН ХЭЦҮҮ ХОРВОО ВЭ? ЕР НЬ МОНГОЛЧУУДАА БҮГДЭЭРЭЭ ИНГЭЖ ТОХИРЬЁОО ЯАХ ВЭ ГЭХЭЭР ХУССАН МӨНГӨӨ ӨВС БОЛГООД ХӨДӨӨ ХЭЭРЭЭР ТАРААЦГААЯА.ЗЭРЛЭГ АМЬТАД ИДЭХ ЮМГҮЙ БОЛООД МАНАЙ НАЙЗЫН ЭХНЭРИЙН УГААГААД ТАВЬСАН БАНДААШ ЛЭЭВЧИГ ХОЁРЫГ НЬ ЗЭЭР ИРЭЭД ИДСЭН

0  |  0
хх(182.160.0.181) 2016 оны 11 сарын 30

АТГ-аа ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГААЧЭЭ, ОФФШОР ДАНСТАЙ хүмүүсийг шалгаачээ. Амьсгаануудаа

0  |  0
Top