Шуурхай: Н.Алтанхуягийн асуудлаар АН хуралдаж байна

2016 оны 11 сарын 30

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр тооцон, мэдүүлэг өгөх зарлан дуудах хүргүүлж, улмаар өнөөдөр 16.00 цагт АТГ-т ирэхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл шуурхай зар тараан, "Шонхор тауэр"-т хуралдаж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ийнхүү сэжигтнээр тооцсон асуудал нь саяхан дэгдсэн түүний дүү нарын асуудалтай холбоотой байж болохоор байна.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байдаг.

Дээрх ажлын хүрээнд улсын төсвөөс авсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотойгоор Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон Ц.Насанбат нарын хүмүүсийг сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ававд байгаа юм.

Харин түүнийг тойрсон асуудлыг Ерөнхий сайд асан маань өөрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших явдалтай холбон тайлбарлаж буй юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард тvмэн(202.9.43.93) 2016 оны 11 сарын 30

ИдVvРVvД их айж байнаа ард тvмэн баярлаж байна сайн шалгаарай их юм гарнадаа

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 30

oorsdoo barigdana gej aigaad huraldaj baigaa umuu ?

0  |  0
Top