Тосонбумбын нуруу Сангийн сайдын “тусламжтайгаар” Хятадуудын гарт оров уу

2016 оны 11 сарын 30

Улсын тусгай хамгаалалттай бүсэд  Сангийн сайдын компани олборлолт  явуулах болжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбай бүхий Тосон Бумбын нурууг  “Орон нутгийн хамгаалалттай газар” болгосон байдаг. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байдаг.

Өөрөөр хэлбэл Тост, Тосон Бумбын нуруу нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, Орон нутгийн хамгаалалттай газар юм.

Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш  40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Тиймээс Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.

Гэвч эрчимтэй хөгжиж буй уул уурхайг дагасан хор хөнөөл байсаар л байна. Тодруулбал, Улсын тусгай хамгаалалттай Тосон Бумбын нуруунд өнөөдөр хайгуулал, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгогдож, 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, нэн ховорт тооцогдох цоохор ирвэсийн амьдрах орчинг үгүй хийж байна. Эдгээр байгууллагуудын дунд Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн   компани ашиглалтын зөвшөөрөлтэйгөөр  хамгийн их талбайд олборлолт явуулахаар болж байгаа юм байна. 

Сангийн сайд  Б.Чойжилсүрэн Хятадад ямар зорилгоор айлчлав

Саяхан УИХ-ын дарга М.Энхболд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаны хүмүүс  БНХАУ-д айлчилсан. Тэд энэ үеэрээ Хятадын Засгийн газрын төлөөлөгчтэй уулзаж зээл тусламжийн асуудлыг хэлэлцснээс  гадна Төвд ламд мөргөж, буян заяагаа даатгасан гэх мэдээллийг эх сурвалж өгч байлаа. Үүнийг хувь хүний сүсэг бишрэлтэй холбоотой асууудал гээд түр орхие.

Харин Сангийн сайд албан ажлын хажуугаар  амин хувийн асуудлаа ч бас амжуулаад авсан тухай мэдээлэл чих дэлслээ. Тодруулбал, тэрээр БНХАУ-ын “Бирүн” группийнхэнтэй ганцаарчлан уулзалт хийж, нухацтай ярилцаж, гэрээ хэлэлцэл хийхээр болсон гэнэ. “Бирүн” групп нь нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч байсан.

Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бирүн” группийн удирдлагуудтай хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээр хийсэн байх юм. Ингэснээр Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутагт Хятадын компани ажиллах нөхцөл бүрдэж эхэллээ гэж ойлгож болохоор байна.

Журмын нөхөд нь Сангийн сайдыг огцруулах тухай ярьж эхлэв

Ийм гэрээ хэлцэл болсныг Б.Чойжилсүрэнгийн намын нөхөд нь гадагш мэдээлж байгаа юм. Мөн түүний эрх мэдлээ урвуулан ашиглаж, дур зоргоороо аашилж байдлыг  зүгээр хараад суухыг хүсээгүй журмын нөхөд нь түүнийг огцруулах тухай асуудлыг хөндөж эхэллээ. Мэдлэг чадвар султай, улс орны эдийн засгийн салбараа уналтаас гаргаж чадахгүй байгаа зэрэг олон асуудал бий ч төрийн өндөр албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, хувийн ажлаа амжуулж яваа нь ч огцрох шалтгаан болсон гэж журмын нөхөд нь үзсэн бололтой юм. Намын бүлгийн хурал дээр ч энэ асуудал яригдаж, Б.Чойжилсүрэнд хатуухан анхааруулга өгсөн гишүүд ч байсан гэнэ.  

Хэрвээ Б.Чойжилсүрэн Сангийн сайдын  албан тушаалаасаа   огцорвол яах вэ

Төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон Бумбын нуруунд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн  оролцоотойгоор “Хятад шаахай”-н мөр гарч эхэлвэл Сангийн сайдыг суудлаас буулгах асуудал ч багадна. Цаашлаад албан тушаалаа урвуулан ашигласан гэх түүнийг үндэслэлээр шалгаж, асуудал үүсгэсэн ч болох юм.

Түүнчлэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий улсын тусгай хамгаалалттай газарт Хятадууд дур зоргоороо аашилж, олборлолт явуулахыг Өмнөговьчууд, цаашлаад Монголын ард түмэн  дургүйцэж, эсэргүүцэх нь ойлгомжтой. Тийм ч амархан олборлолт явуулж, Тосон бумбын баялагийг  урагш зөөчихгүй л байх гэж найдаж байна. Цаашлаад Сангийн сайд “асуудал”-д орж, албан тушаалаасаа буувал түүний компанид хөрөнгө мөнгөө оруулж, гэрээ хэлцэл хийсэн Хятадын компани нь “шатах” магадлалтай гэдгийг харин энд хэлэх байна. Түр бүү зарим эх сурвалжийн хэлж буйгаар Б.Чойжилсүрэн сайд  Тусгай хамгаалалттай газарт авсан лицензээ Хятадуудад “зарж” байгаа нь угаас тэнд ашигт малтмалын олборлолт явуулах боломжгүй гэдгээ олж мэдээд  өөрийн албан тушаалаа ашиглан Хятадуудад итгүүлэн анхнаасаа  тэднийг  залилах зорилготой байсан юм биш биз гэж хардахад хүргэж байна.

 

Өмнөговь аймгийн иргэн Ц.Дагдан

Breakingnews.mn

 

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд(202.179.31.62) 2016 оны 12 сарын 04

энэ монгол улс чинь юу болоод байнаа. энэ Чойжилсүрэн хаанаас сонгогдсон юм бэ. ер нь идэж уух л гэж төрд гардаг байхнэ ээ. яандаа энэ улс орон арай дэндүү байна шүү.

0  |  0
зочид(103.57.94.128) 2016 оны 12 сарын 04

Сүмбээг энэ алуулсан байналдаа

0  |  0
Хүү(202.9.41.43) 2016 оны 12 сарын 03

Чойжилсүрэн барилга барьж зарахдаа метр квдраатаас луйвардсан одоо давраад улсын газарыг зардаг хэн бэ чамаар дэр авах хүү монголоор нэг бга шүү төрийн дайсан минь

0  |  0
тост(202.9.41.125) 2016 оны 12 сарын 03

Хүн алах хүртэл тэмүүлсэн эрх ашигаа гэж Үүнийгээ нууж чаддаг хүн байж хир удаан явах бол заяа нь хаяж үнэн ялж яллана аа та нарыг

0  |  0
Зочин(103.212.119.229) 2016 оны 12 сарын 02

Хужаа нартай хуйвалдаж эх орноо худалдаж бгаа новшнуудыг шууд огцруулах хэрэгтэй.

0  |  0
Зочин(103.212.119.229) 2016 оны 12 сарын 02

Угаасаа наад хогийн нөхөр чинь Тост, Тосон бумбын нуруунд хужаа нартай нийлж эзэн суух гэж Лхагвасүмбэрэлийг алсан ш дээ. Наадах чинь хэдэн үеэрээ хараалгаж үхнэ.

0  |  0
Boogii(202.21.106.143) 2016 оны 12 сарын 02

Yasan hanaj tsaddaggui hulgaich be chi choichilsureen

0  |  0
Zochin(202.131.244.134) 2016 оны 12 сарын 02

ed nar odoo icheesei hogiin obson tolgoitoi malnuud buruu uildel hiiseniihee daraa haiugaa hezee negen tsagt hariugaa amsana

0  |  0
Darga (211.36.139.216) 2016 оны 12 сарын 02

Ene buruu gariin humuus irvesend bariulj iduuleeseei zevuu hur hurchlee

0  |  0
zooz(203.91.117.8) 2016 оны 12 сарын 02

Sumbeegiin ami nasiig burelgesen hergiig ard tumen martaagui bh ene shunaltai nowsh bur dawarlaaa

0  |  0
w(202.126.91.87) 2016 оны 12 сарын 02

Ta nar chadaltai hun gj MAN-d sanal ugsen biz dee? Mal mongolchuud um da. Yer ni kompanii ezed ta nariig arhi munge gurilaar sanaliig chin avch iim yum hiideg shuu dee. Uheruud min. Alivaa hamaatan tanil chin bolohoor dandaa demjij bdg biz de.

0  |  0
Унен уг(66.181.187.118) 2016 оны 12 сарын 02

Монгонд амташсан компаний захирлууд торийн мэдэлд гараад таний толоо нийтийн толоо оорийгоо зориулна гэж бодож байн уу молиго л байхгуй юу Та бид мон тэнэг байна даа. Монголчуудийг яагаад ухэр гэдэг юум гэхээр молигдуулж хаширдаггуйл байхгуй юу. Тэгээл ухэр шиг хэвтээд байдаг.

0  |  0
зочин(188.162.245.28) 2016 оны 12 сарын 01

Лалрийн хулгайчид дандаа гуйлгй гуйна бас луйвардана МАН тэнэг малнууд

0  |  0
зочин(188.162.245.28) 2016 оны 12 сарын 01

Лалрийн хулгайчид дандаа гуйлгй гуйна бас луйвардана МАН тэнэг малнууд

0  |  0
zachin(112.72.11.124) 2016 оны 12 сарын 01

ene aluurchin odoo bvvr dawarlaa Svmbegiinhee amiig nehej temtsii shalgaj shorond hiih eostoi shv ard tvmeen

0  |  0
Ard tumenii toloo(122.201.21.167) 2016 оны 12 сарын 01

Medleggui mongo tolson said nar uls orniig samarch ba MAN nam boliochee eh oronch medleg chadvartai huneer anil hiilgeechee Tsog tsetseg said bol sain ajillaj ard tumnii toloo shiidver gargaj ba

0  |  0
Zochin(59.153.112.45) 2016 оны 12 сарын 01

Ogtsoruul

0  |  0
Zochin(59.153.112.45) 2016 оны 12 сарын 01

Eh ornoo hudaldaj bui hun 3000 naslah uym bhda. Ireegui chuhal .ekologiin tentsvert bdlaa aldah ni deer u . Tsoijilsureng ogtsoruulsan deer bha

0  |  0
Mongol hyy(27.123.214.114) 2016 оны 12 сарын 01

Iim hymyysiig uursduul songosiinsdee

0  |  0
Оогий(27.123.214.85) 2016 оны 12 сарын 01

Яаж ийм юмнууд ыг сонгодог байна аа.хохичинээ хохичино л гэхээс

0  |  0
Зочин(103.57.95.198) 2016 оны 12 сарын 01

ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН ГЭДЭГ НӨХӨРТ ИЧИЖ АЙХ НЭРЭЛХЭХ ГЭЖ ЮМ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ БИД СОНГУУЛИЙН ҮЕР УДАА ДАРАА ХАРЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД САЭГИЙН САЙД БОЛЛОО ГЭХЭД НЬ ЗАРИМ ЭНЭ ХҮНИЙГ САЙН МЭДЭХ ХҮМҮҮС ХҮЙТЭН УСАНД ШИДҮҮЛСЭН ЮМ ШИГ ЦОЧИРДОЖ БАЙСАНГҮҮ ДЭЭ

0  |  0
Даваадорж(124.158.126.184) 2016 оны 12 сарын 01

Тийм юм болвол жагсаж очоод энэ нөхрийг төв талбай дээр дүүжлэх хэрэгтэй. Ард түмний тэвчээр тасарч байна шүү. X(

0  |  0
harchono(66.181.185.51) 2016 оны 12 сарын 01

Udahgui ctag n bolhoor huh tengert uchil urguj ta bugdiin itgehiig husdeggui boo gegch n bosoj uls oron gazar shoroog mini ctulmuj zarj urj bui noed nohod hen ch bai huh tengeriin gesgeel hurtej hachin yum bolnoo harj baigaarai uuniig sonsson hamgaalalttai geh oivorgon noedoo ta nariin ter ar bugd sact tavij naad zah n umdunduu utgun shingenee aldhaas ehlen temdeg ilrehiin ctagt oilgono bizee

0  |  0
Амараа (27.123.214.117) 2016 оны 12 сарын 01

Тэмцэх л хэрэгтэй дээ. Өмнөговьчууд бас л мангар дуу улсууд юм аа.

0  |  0
harchono(66.181.185.51) 2016 оны 12 сарын 01

Gazar nutgaa harid zarj urj bui hench bai hatuu gesgeel hurtene dee! Ardaa lam haraar arga hamgaalalt hiilgedeg bol buruu buh zuiliin hamgaalalt sact tavij huchguideh ctag dor ed adgiin muu amid hun jigshim uildel hiij jinhene utgaaraa gazar lusiin haraal hurj er n ohin uree uvur turiidee oruulj em n nugan ursee eldvelj bie haa n yar sharhand barigdaj uiliin ur uuriin erhgui hiisen nuglee uchij amid garval shar hadand zalarch uhdel bolvol nohoi shuvuu ch tooj tonshihgui iim amitas irj bui tahia jildee olnoor todorj muu zuiliin tugsgul ireh bui zaa!

0  |  0
Rt(202.21.120.158) 2016 оны 12 сарын 01

(:|

0  |  0
Баатар(27.123.214.94) 2016 оны 11 сарын 30

Энэ хүнийг ийм эрх мэдэлд хүрэгсэн нам тай нь ярих хэрэгтэй ер нь МАН мөнгө хөрөнгө бүхий хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж засгийн эрхийг үнэ ханштай болгоод байх шиг

0  |  0
иргэн(202.9.42.205) 2016 оны 11 сарын 30

Байгаль хамгаалагч залууг алсан нь тодорхой , ингэх гээд л алаад дураараа дургиж бга юм бна.новш

0  |  0
Ард(182.160.3.192) 2016 оны 11 сарын 30

Муу даг сайд шуу....

0  |  0
mongol(182.160.37.157) 2016 оны 11 сарын 30

tegvel ter baigal hamgaalagch zaluug ene luivarchin alsan ym bnshde .shalgaachee huuli tsagdaagihan naad aluurchinaa.mungutei hun l hunii amiig avch boldog ymuu?

0  |  0
САЙДЫН ХУВЫН АЖИЛ (202.9.43.190) 2016 оны 11 сарын 30

ХЭРЭВ ҮНЭН БОЛ ЭНЭ ХҮНИЙГ САНГИЙН САЙДААС НЬ ЯАРАЛТАЙ ОГЦРУУЛЖ КОМПАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨХ ЮМ БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Зочин(202.179.31.24) 2016 оны 11 сарын 30

Худал, үнэн 2-ыг мэдэхгүй юм. Тагнуул, АТГ, цагдаа гээд хүчнийхэн анхааралдаа авч шалгах нь зөв байх

0  |  0
ganpurev(202.9.42.15) 2016 оны 11 сарын 30

наа муу лалар чинь улсын ажлыг ингэж хиигээч,долларын ханш чангараад байхад юу ч хийх хүсэлгүй ажиглаад суудаг биз дээ,,,,

0  |  0
зочин(202.9.41.10) 2016 оны 11 сарын 30

Та нар эдгээр хүмүүсийг идэж ууж ав гэж сонгочихоод юу хуцаад байгаа юм. Дураар авч хэрэглэж зарж баяжиж л байг хохь чинь. 8-X

0  |  0
zochin (49.0.205.196) 2016 оны 11 сарын 30

toriin tusgai hamgaalalttai buh gazriig ulsiin omch bolgon huraah heregtei.ene ajliig hiij chadval ene namiin hamgiin sain ajil bolno do

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 30

ene saidiig barivchil, baigal orchinii saidiig duudaj asuu, yagaad iim um hiij baina ?????

0  |  0
zochin(202.70.46.236) 2016 оны 11 сарын 30

ed er n aly n ch yalgaagui yumda.zogsooh hetegtei darui saids n buulga novshg

0  |  0
anara(103.57.95.174) 2016 оны 11 сарын 30

Nutgiin arduud yagaad toodoggui yum be? Hamgiin ih huch ter gazar nutgiig yeiin ued ezegnesen ard tumnii huch shuudee.Gants hoyor hevleleer yaruad l boldog.Baigali hamgaalagch zaluugiin amiar hurtel naadsan humuusiig uursduu l uugshuulj baigaa bizdee.

0  |  0
Top