Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл АМЬ ТАВЬЖ байгаа бололтой

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

Өнөөдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, мэдүүлэг авах шаардлагатай тул 16 цаг гэхэд өөрийн биеэр ирэх зарлан дуудах хуудас илгээсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 16:30 минутын үед АТГ-т өөрийн биеэр ирж, мэдүүлэг өгөхөөсөө өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр 14 цагийн үед надад зарлан дуудах ирсэн. Тэгээд би ирж байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээн үйл явдал өрнөх юм шиг байна. Мөн саяхан нэвтрүүлгээр ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйл, түүн дотор цөөн хэдэн хүн улсын хамаг баялагийг сорчлоод, завшаад байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой.

Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.

Би өнгөрсөн дөрөвдүгээр сард манай Ерөнхийлөгч ба  тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж хэлж байсан. Тэр хонгил руу гаа шахаж оруулах гэж намайг их олон жил оролдож байгаа. Ерөнхий сайд байх цагаас эхлээд хэрэг төвөг элдэв зүйлээр худал үнэн, зохиомол хэрэг үүсгэдэг. Тэгээд миний ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартай холбогдуулж зохиомол хэрэг оруулж байгаа байх. Надад айж ичих зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж итгэж байна.

Хоёр зүйлд харамсаж байгаа юм.

Намайг эртхэн шиг  дуудаж авчираад асуучихгүй Л.Гансүх, н.Мөнгөнтуяагаас эхлээд ойр хавийн минь олон хүмүүсийг шоронд хийж тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг минь хүртэл шорон, гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэргэтэй. Намайг тэр шорондоо хийчихээд бусад хүмүүсийг гаргах цаг болсон байх гэж бодож би ирж байгаа юм. жаахан давчуу хочр цагийн өмнө дуудна лээ. Н.Алтанхуяг ирэхгүй байх гэж шалтаглах зүйл хайсан юм байлгүй. Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос хойш Ардчиллын төлөө хамт явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм Ардчиллын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголлтой Ардчилал Монголд байж болохгүй шүү. Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” хэмээгээд тэрээр АТГ-ын хаалгаар орсон юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.250.130) 2016 оны 11 сарын 30

Бурхан бүгдийг харж бгаа. Элбэг ч биш Хуягаа ч биш хэн хэнийх нь санаснаар биш болох зүйл болдгоороо л болж бна. Явах ёстой замаа туулж бж юманд хүрнээ. Гол нь энэ зам эрсдэл багатай хазайлт багатай хохирогч багатай л бгаасай. АТГ эд нар бол эрэг шураг нохойд барьдаг л мод ш дээ. Тэд ч нийгмийг сөрж чадахгүй нэгэнт уруудсан гэдгээ мэдэж л бгаа. Юм нэг дуусахынхаа өмнө ингэж нэг цагаандаа гарч тэсэрдэг дээ. Монгол маань хөлд нь үрэгдчихэлгүй танагтай үлдээсэй. 37 оны хувилбар одоо АТГ.ээр дамжин хэрэгжиж бна. Цөвүүн цагийн билэг тэмдэг болж Чойбалсангийн онц эрхэт комисс шиг түүхэнд үлдэнэ ээ

0  |  0
иргэн(122.201.31.206) 2016 оны 11 сарын 30

ер нь манай аудитын байгууллагууд юу хийдэг юм болдоо. шалгалаа, тийн хэрэг илрүүллээ гэж ер сонссонгүй. харин эд маань хоорондоо муудалцаж л бие биенээ илрүүлэх юм даа.

0  |  0
увс нохой(182.160.39.93) 2016 оны 11 сарын 30

Увс хүний мөн чанар танигдаж байна. Хэрэв Ахуяг зөв зүгээр байсан бол ядаж нам нь хамгаална шүү дээ. Би юу ч хулгайлаагүй гэж хэлж чадахгүй л дээ, Алтанхуяг.

0  |  0
zochin(122.201.23.201) 2016 оны 11 сарын 30

Elbegdorj ta 2 n haritsaanii tuhai bol medehgui uym.zugeer idsen uusnaa bol chi hariutsah yostoi shdee.ulsiin hurungiig ashiglaj zavshchihaad uls turjuuleed hereggui dee.turiin buusnuud idej uudaggui bsan bol bid udiid busad ulstai adil l hugjchih bsan.tegehed odoo utaan dotroo l manaraad suuj bna.

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 11 сарын 30

Altanhuygiin zov odoo mongolchuud elbegdorjiig tulhen unagaah heregtei eb bol mongoliin gai

0  |  0
Soongo(66.181.185.186) 2016 оны 11 сарын 30

Эд нар ингэж хоорондоо хагаралдаж байж л биднээс сална, тэгэхгүй бол идээд уугаад л яваад байна даа, чимээгүй л шалгуулдоо, огт юмгүй байсан бол жирийн иргэдээс тасархай тансаг амьдралтай болохгүй л байсан байх, та нарын эгнээнд багтаагүй нэг нь хорвоог орхиж, эсвэл өвчтэй солиотой болж эсвэл зүгээр л гудамжинд байна дөө, нэг их чухал асуудлаар өөрөөр хэлбэл эх орны хувь заяаны асуудлаар хоорондоо ам зөрөөгүй байх өө, хувьдаа идэж уух мөнгөнөөсөө л болж чинийх долоо, минийх долоохон гээд л хэрүүл эхэлсэн байлгүй дээ, хэвлэлээр хичнээн би буруугүй, тэмцэнэ гээд бид туслахгүй шүү дээ

0  |  0
zochin(202.70.46.236) 2016 оны 11 сарын 30

yum yum ch bolh n de huurhii

0  |  0
zochin(78.182.136.140) 2016 оны 11 сарын 30

2 har heree 2 g ni shalga neg ni ih bidsen neg ni ih hor hutguur luibar eh ornoo hudaldsan hulgaich nar adilhan odoo bugdiig ungaad shalgah heregtei odoo l ulsaa tseberlej abah heregtei

0  |  0
irgen(89.217.200.133) 2016 оны 11 сарын 30

Huuchin zasgiinhan bygd shyygdeh estoi bishyy, yagaad ganzhan ger byliig onzlood baina, bygdeeree ih luivar hiisen, uls orniig unagaasan, orond oruulsan bizdee, bygdiig ni shalga

0  |  0
Top