Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өгөв

2016 оны 12 сарын 01

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашсан Ц.Даваацэрэнг тус компанийн ТУЗ-ийн 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн 23-р дугаар тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн ТУЗ-ийн мөн өдрийн 22-р тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилох шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл Ц.Даваацэрэн өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд үүрэгт ажлаа Х.Бадамсүрэнд шилжүүлж, Ерөнхий захирлын тамга тэмдгээ хүлээлгэн өглөө

Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар Ц.Даваацэрэнг ажиллаж байх хугацаанд дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч тус үйлдвэр 2013-2016 оны 10-р сарын байдлаар нийт 1,5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж амжилттай ажилласан байна.

Түүнчлэн хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж 2016 оны 10-р сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Судалгаанаас үзэхэд дэлхийн хэмжээнд 1 тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг дунджаар 3986 ам.доллар аж. 

Мөн компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар тус тус бууруулсан байна.

Компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4,05 сая төгрөг буюу компаний бүх ажилчиддаа нийт 32,5 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчдадаа олгожээ.

Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн, баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, 2025 он хүртэлх үйлдвэрийн хөгжлийн концепци болон компанийн хаалт хөгжлийн менежментийн бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлуудыг амжилттай удирдан зохион байгуулсан нь зэсийн үнэ буурсан хүнд үед компани хэвийн, амжилттай ажиллах боломжыг бий болгосон гэдгийг "Эрдэнэт үйлдвэр" ХХК-аас онцоллоо.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ftgyhu(49.0.204.74) 2016 оны 12 сарын 01

shalgaachee,zygeer yavuulchihiimaa

0  |  0
Hehe(103.26.195.122) 2016 оны 12 сарын 01

Za ene ch yahav ter suvdaa guag bodohoor gomdood bdiin

0  |  0
Зочин(66.181.185.128) 2016 оны 12 сарын 01

Уул нь энэ хүн чинь талийгаач Ш.Отгонбилэгээс хойш томлигдсон анхны Уул уурхайн мэрэгжлийн инженер юм даг

0  |  0
Галаа(150.129.142.3) 2016 оны 11 сарын 30

Энэ шуналт мантуу зайлж Даваасамбуу гээд новшийн хутгуур бас хурдан тонил

0  |  0
mn(139.5.219.88) 2016 оны 11 сарын 30

мундаг ажилласан...

0  |  0
Top