Н.Алтанхуягийг дөрвөн цагийн турш байцаажээ

2016 оны 12 сарын 01

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр тооцон, зарлан дуудаж 14 цагаас 20 цаг хүртэл дөрвөн цаг байцаасны эцэст явуулав. Харин сайд асан гарч ирмэгцээ сэтгүүлчдэд ганц үг унагалгүй явж одсон юм. Энэ АТГ-аас “амаа хамхих” даалгавар өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ Н.Алтанхуяг байцаалтаар орохоосоо өмнө үйл явдалтай холбогдуулан өөрийн үг хэлэх эрхээ зүй ёсоор нь эдлэв.

Тэрбээр “Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард манай Ерөнхийлөгч ба  тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж хэлж байсан. Тэр хонгил руу гаа шахаж оруулах гэж намайг их олон жил оролдож байгаа.

Ерөнхий сайд байх цагаас эхлээд хэрэг төвөг элдэв зүйлээр худал үнэн, зохиомол хэрэг үүсгэдэг. Тэгээд миний ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартай холбогдуулж зохиомол хэрэг оруулж байгаа байх. Надад айж ичих зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж итгэж байна.

Хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг дуудаж авчираад асуучихгүй Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд шорон гяндангаар тарчилгалаа. Хамгийн сүүлд төрсөн дүү, хамаатнуудыг минь хүртэл хорилоо. Намайг тэр шорондоо хийчихээд бусад хүмүүсийг гаргах цаг болсон байх гэж бодож би ирж байна.

Жаахан давчуу хоёр цагийн өмнө дуудна лээ. Н.Алтанхуяг ирэхгүй байх гэж шалтаглах зүйл хайсан юм байлгүй.

Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос хойш Ардчиллын төлөө хамт явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм Ардчиллын төлөө би яваагүй. Ер нь бол би Ц.Элбэгдоржийн үгэнд ормооргүй байна. Улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ” хэмээсэн.


Тэгвэл түүнийг байцаах хооронд зарим нэг үйл явдал болов.

Нэгдүгээрт Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл “Шонхор Тауэр”-т түүний асуудалтай холбогдуулан шуурхай хуралдав. Мэдээж АН-ын чухал фракцийн тэргүүн нь “хэцүү газар” дуудагдсан нь тэдэнд цочрол өгөх нь мэдээж. Басхүү сандрах учир шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй. Үүний нэг жишээ нь сайд асанг АТГ-д ирэхэд АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ирсэн явдал юм. Тэрбээр энэ асуудал ганц хүний асуудал биш гэдгийг онцлоод, Н.Алтанхуягийг ямар үндэслэлээр шалгаж байгааг нь АТГ-аас тодруулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүйг хэлсэн.

Хоёрдугаарт, энэ сарын 16-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгт цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ аван 461-р ангид 14 хоногийн хугацаагаар хорьсон. Энэ хугацаа нь өчигдөр дууссанаар түүний дүү суллагдав.  

АТГ-аас Н.Наранцэцэг болон бэр Ц.Насанбат нарыг Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байгаатай холбогдуулан, сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(122.201.21.133) 2016 оны 12 сарын 02

Хулгай хийсэн бол эр, эм ялгаа юу байна. Ялаа үүрэх л хэрэгтэй. Алтанхуяг бол хөгийн худалч, бас хулгайч.

0  |  0
Бавуу(202.9.41.136) 2016 оны 12 сарын 01

Логикийн хувьд эхнэрийнх нь хамт гадаад гарах эрхийг хязгааралмагц ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж зарласан нь их сонин санагдаад байгаа юм даа.

0  |  0
шУДАРГА ИРГЭН(202.21.106.130) 2016 оны 12 сарын 01

АТГ, МӨРДӨН БАЙЦААХГАЗАР, ПРОКУРОР ЗЭРЭГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ГАЗАР МАФИЙНХАНЫ ГАР ХӨЛ БОЛЖЭЭ. ЦААШДАА ҮҮНЭЭС САЛГАДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
0000(103.10.23.84) 2016 оны 12 сарын 01

Алтанхуяг луйварчин хулгайч нарын хамаг муу муухай зүүлийг мэддэг болхоор түүний амыг шоронгоор айлгаж бариж байна

0  |  0
0000(103.10.23.84) 2016 оны 12 сарын 01

Мөнхөө гэлэг бол шоронгийн хулгайч сурсан дадлаг нь

0  |  0
зочин(103.229.122.128) 2016 оны 12 сарын 01

Ер нь увсынхныг шалгаж байгаа бараг анхны тохиолдол элбэг зөв шүү сайн шалга наадуул чинь зүгээр байна гэж огт үгүй шүү.Бүр багаас нь ярихад л Баянаа спортын төвийн дарга байхдаа спортын ордны араас нь дайрч шонхор сургуулиа тасдаж авсан ,заан Ганболд саяхан дарга болоод араас нь бас нэг хэсгийг тасраад авчихсан энэ тухай Шарваа хэлсэн нь яг үнэн шүү дээ .Тэгээд л асуудал гарахаар тэр хүн рүү боорлоод л дайрчихдаг жишээ Жавхлан,Нямдорж,дорлигжав нараас харж болно.

0  |  0
зочин(122.201.24.187) 2016 оны 12 сарын 01

АТГ гэж ой гутмаар газар байна элбэгдоржид үйлччилснийхээ шанд хүний хулгайч генерал болов хүүхэн хүчиндсэн гэх Амарбат гэгч тушаал дэвшиж прокурорд очив одоо Алтанхуягт хэн хэрэг тохож маршал улсын баатаар болохыг харах болж дээ

0  |  0
zochin(66.181.188.28) 2016 оны 12 сарын 01

Owshoor danstanguudiin hurungjsun.S.Bayariin 7 haus.n eh vvswer. g.m shalgah heregtei de. Nuuliin baiguullagiihniig muulah hereggvi. ted ajlaa hiij bna. Gehdee shudraga ajillahiig hvssen ch hudulj bolohgvi baigaad l”NO ” bna

0  |  0
Зочин(122.201.22.87) 2016 оны 12 сарын 01

Зөв. АТГ-ыг дэмжиж бна. БСШУЯ-ны сайд асан Лу.Гантөмөр нутгийнхаа ахад тендер өгч луйврын ажилд оролцсон гэсэн үг. Шалгах нь зөв. Бүр сайн шалга. Алванхуягийн ”Хаан жимс”ХХК-ийг шалга, ах дүүсээрээ улсын мөнгийг даанч хайр найргүй идэж улсыг өрөнд оруулж дампууралд хүргэж буй гол хүн. Шадар сайд байхдаа Цэвэр агаар сангийн их мөнгийг ах дүүсээрээ ч их идэж Нүүрс, толгой Дэнзэн гээд .

0  |  0
ganaa(103.57.93.235) 2016 оны 12 сарын 01

НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ

0  |  0
зочин(202.179.23.38) 2016 оны 12 сарын 01

Улс төрч гээд өөрснийгөө цоллоод байгаа та бүхнийг шалгаж байсан нь дээрээ, Та бүхэн энэ УЛСЫГ үгүй хийж дууслаа шүү дээ,

0  |  0
мэдээг уншигч(103.212.118.239) 2016 оны 12 сарын 01

Мэдээ бичих ч гэж дээ.Өчигдөр 14 биш 16 цагт АТГ-ын дэргэд ярилцлага өгөөд орсон.Хууль дуудаж бна шүү дээ Эрдэнэбатаа!?Ахуяг очиж байцаалт өгсөн нь зүйтэй.Томцуул та нар олон таван үггүй л хуулийн өмнө очиж бай яршиг зүгээр...!? Энд нам,лам хэрэггүй ээ.

0  |  0
зочин(103.9.88.211) 2016 оны 12 сарын 01

яг үнэн

0  |  0
бн(202.21.117.34) 2016 оны 12 сарын 01

Яагаад Алтанхуяг дуугай хураав гэдэг нь олны өмнө илэрхий байна шүү дээ.Амаа хамхи, эсвэл шоронд ор гэсэн хоёрхон л тулгалт хийсэн нь мэдээж. Бас л эхэлж том дуугарч байснаа сүүлдээ амаа барьдаг хулчгар нөхөр үү.Хужаа нар яаж ч тамалж байсан бууж өгч байгаагүй баатарлаг өвөг дээдсийг минь залгамжлах зоригтон энэ улс төрчид дотор алга уу

0  |  0
Top