Эрдэнэтийн шинэ захирлын ХҮНД АЧАА

2016 оны 12 сарын 01

Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй.

Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан хамгийн анхны том аж ахуйн нэгж. Одоо Оросуудтай зохицож биш, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвшилцөж ажиллана.

ШАХААНЫ БИЗНЕСИЙГ ЦЭГЛЭХ ТӨР-КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

Өмнө нь нууц байсан Эрдэнэт үйлдвэр дэх шахааны бизнес, өрийн асуудлыг олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр тасралтгүй түгээж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд огтхон ч хэрэгцээгүй 10 тэрбумын “хог” агуулахад нь байгааг зарласан. Төрийн мөнгөөр туйлах гэдэг ойлголтын туйл болсон газрыг эмхэлж цэгцлэх үүрэг дан ганц хувийн хэвшлийнхэнд хамааралтай бус. Төр болон компанийн засаглалын нэгдмэл бодлогын хүрээнд элдэв хэрэгцээгүй бараа материалын шахаа болон нэмэлт үргүй зардлууд шууд танагдана. Энэ бол шинэ захирлын 01 тоот албан бланканд тусгах ёстой асуудал. Үүнийг цэгцэлж байж дараагийн асуудлуудаа ярих боломжтой.

ЗАСГИЙН ГАЗРАА “ДЭГЭЭДЭЖ” БОЛЗОШГҮЙ ЭРДЭНЭТИЙН ӨР

Оросын тал хамтран эзэмшиж байхад нууцын зэрэглэлд дарагдсан олон мэдээлэл ил болсон. Түүний нэг нь Эрдэнэттэй холбоотой өр. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 633,9 тэрбум төгрөгийн өртэй ажээ. Энэ нь төрийн өмчит компаниудаас эхний гуравт бичигдсэн “амжилт”. Шалгаж тогтоосон нь энэ болохоос, цаана нь нэмээд 200 тэрбумд багтах хэмжээний тоо, тодорхой хүрээнийхэн дунд яригддаг.

Бидний мэдэхээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх тухай асуудал олон улсын арбитрын шүүхэд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Арбитрын шүүх яаралтай төлүүлэхийн төлөө шийдвэрээ гаргана. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хоёр улсын эзэмшлийнх биш, дан ганц Монголынх болсноор хариуцагч талыг бүр их шахах таатай нөхцлийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн түүхий эдийн бирж дээр Монголын өрийг дурдаад шүүхийн эцсийн шийдвэрийн дараа Эрдэнэтийн арилжааг бүрэн хаах тухай мэдээлсэн байсан. Хэрэв ингэхэд хүрвэл Монголын Засгийн газарт оруулдаг мөнгөний урсгал бүрэн зогсож, эргээд засгаас өр төлбөрийг барагдуулах талаар яриа гарна. Өөрөөр хэлбэл төсвийн тал хувийг дангаараа бүрдүүдэг байсан “Эрдэнэт”, Засгийн газраа татаж унагах хэмжээнд очих ноцтой байдал үүсч болзошгүй.

ЖИЛ БҮР БАГАСАХ НӨӨЦ, ӨСӨХ ЗАРДАЛ...

Х.Бадамсүрэн захирлын анхаарах дараагийн нэг зүйл бол Эрдэнэтийн цаашдын үйл ажиллагаа. Нөөц нь дуусч байгаа үйлдвэрийг хэрхэн үр ашигтай удирдан явуулах нь хувийн хэвшлийнхэнтэйгээ сайтар зөвшилцсөн шилдэг менежментийн бодлогыг боловсруулахаас хамаарна. Нэг тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь 6600 доллар байсныг бууруулж 3900-д хүргэсэн гэсэн өмнөх захирлын мэдээлэл бий. Гэвч энэ нь хүдрийн агууламж нь 0,53 хувьтай байснаа байгалийн тогтоцоороо 0,4 хувь хүртэл буурах эрсдлийн өмнө огтхон ч хэмнэлт биш. Жил ирэх бүр уурхайн гүн нэмэгдэж, олборлолт, тээвэрлэлт, боловсруулах зардал нь өснө. Ажилтны тоог ч нэмэх шаардлагатай болно. Энэ мэт зардлын өсөлтийг тооцоолж, үр ашигтай ажиллах менежментийг хэрэгжүүлэх нь удирдагчийн гол үүрэг.

Энэ гурван асуудлыг шийдвэрлэж чадвал Х.Бадамсүрэн захирал та үүргээ чамбай гүйцэтгэж, эх орон, ирээдүйндээ өмнө жинхэнэ гавъяа байгуулах билээ. Ард түмний хүсэлтээр Аж үйлдвэрийн ХОШОЙ гавъяат ажилтан болгосон ч яах вэ.

Р.Эрдэмбаяр

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Колор(150.129.141.124) 2016 оны 12 сарын 02

Бүгдийг буудна

0  |  0
Зочин(202.70.33.242) 2016 оны 12 сарын 01

Ардчилал нэрээр ард түмний баялагаар хагарталаа баяжсан хувалзнуудыг хамгийн түрүүнд цэвэрлэж хайрла

0  |  0
Монгол(202.9.43.26) 2016 оны 12 сарын 01

Уг нь Бадамсүрэнг чадварлаг гэдэг. Одоо л чадварлагаа үзүүлэх болж дээ. Даваасүрэн ч яахав занхайтал таргалсан байна билээ.

0  |  0
Eruul jor(78.191.9.174) 2016 оны 12 сарын 01

Avah avilgalaa daahgui hetsuu baih baihdaa hund achaan ene

0  |  0
иргэн(139.5.217.244) 2016 оны 12 сарын 01

даваацэрэн сайн ажилласан бол юу гэж 600 гаруй сая долларын өртэй байх вэ Нэг цехийн өргөтгөл хийлээ гээд л мөн ч том наадам хийж их мөнгө тараасан захираллууддаа яаж байр авч өглөө яаж еврогоор урамшуулж байв гэх мэтчилэн гарын салаагаар урсгасан шүү худлаа магтаад яах вэ таминь

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг”

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!!

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэси

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. О

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 60

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.

0  |  0
Зочин(66.181.188.196) 2016 оны 12 сарын 01

Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

0  |  0
Zochin(103.57.94.231) 2016 оны 12 сарын 01

Badam chadahgui huvdaa l ideh gene dee.Davaatserengiin end hurch ajillaj chadahgui..Badamaad uuriin tolgoi bhgui. Avgai ni l Gok iig medeh bolj dee balrana daa Erdehetchuudee

0  |  0
Top