Солонгос хоёр давхар галт тэрэг үйлдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

БНСУ-ын  төмөр замын судалгааны институт Солонгосын анхны 2 давхар хурдны галт тэргийг Хюндай Ротем болон Корэйлтай хамтран зохион бүтээх харилцан ойлголцлын санамж бичигт 11 дүгээр сарын 10-ны өдөр Сөүл хотноо гарын үсэг зурсан байна. 

Хюндай Ротем тус төслийг хэрэгжүүлэхэд зураг төсөл, үйлдвэрлэл болон галт тэрэгний засвар үйлчилгээг хариуцан ажиллах бол Корэйл өөрийн хурдны замын сүлжээнд туршилт хийх ажлыг зохион байгуулна. Харин БНСУ төмөр замын судалгааны институт 300 км цагт хурдтай аялах галт тэрэгний үйл ажиллагаанд хэмжилт, үнэлгээ хийхийг хариуцан ажиллах юм. Санамж бичгийн хүрээнд дараа жил гэхэд 2 загвар вагоныг үйлдвэрлэх гэж байна. Санамж бичигт тусгаснаар галт тэрэг 2023 гэхэд ашиглалтад орох ажээ. 

Эх сурвалж: http://www.railjournal.com/

О.Туяа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top