Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 65 бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

Булган аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөлийн хуралд “Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар” мэдээлэл оруулж хэлэлцүүллээ. 

Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн нөхцөл байдлыг судлахад амиа хорлож байгаа болон золгүй байдлаар амь нас эрсдэж байгаа явдлыг давхар судлах зайлшгүй шаардлага бий болдог. Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг 2016 онд 65 бүртгэгдснээс 14 буюу 21.5 хувь нь амиа хорлож, 51 буюу 78:4 хувь нь золгүй байдлаар амь насаа алдсан байна.

Өнгөрсөн оны мөн үеэс өөрийгөө боомилж нас барсан хэрэг 35.7 хувиар буурч, өвчний улмаас нас барсан 40 хувиар, усанд живсэн 45.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: Булган аймгийн Цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top