Х.Баттулга, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд МАХН-ыг сонгох уу

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 01

УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч дундаас  УИХ-ын гишүүн О.Баасанхүү  сонгогдож ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд намын төлөөллөө оролцуулах "алтан" картыг авсан. Гэвч ирэх сонгуульд тус намаас хэн өрсөлдөх нь одоогоор тун бүдэг байна. Учир нь "МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ" гэж намын олон нөхөд нь бодож байсан ч "Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй” гэх шийдвэр дээд шүүхээс гарав. 

 Гэлээ гээд энэ намын зул үүгээр бөхөхгүй нь лавтай. Учир нь тус намын гишүүн О.Баасанхүү МАН-ын 65 гишүүн дунд "ганц дайсан ганцаардахгүй" гэдгийг  үзэл бодол, үйл хөдлөлөөрөө илэрхийлсээр байгаа билээ. 

Бусдын сүрэг дунд ийм овжин байгаа хойно өөрийн сүргээ цаашид хэрхэн авч явах тухай төлөвлөсөн байх нь дамжиггүй. Тиймдээ л тэр 1206 хүнтэй намын Их хурлыг хийхээр зэхэхэв. Ингэхдээ тэрээр 21 аймгаар явж иргэд, сонгогчтойгоо уулзаж, хувьсгалт үзэлтэй, зүүний чиглэлийн, ард түмнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тийм л гишүүдээр намаа шинэчлэн бүртгэхээр төлөвлөжээ.

Мөн "МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" гэж О.Баасанхүү гишүүн ХМХ-ээр хэдэнтээ өгүүлсэн.  Тэрээр "Маргааш гаргаад дэвшүүлсэн ч ард түмний 50 хувь нь дэмжих хэмжээний нэр цэвэр хүмүүс байна. Манайхан харамсалтай нь өөрсдийнхөө хүрээнд л сэтгэх юм. Ард түмнийхээ хүрээнд сэтгэ л дээ. Ард түмэн даяараа хайрлаж хүндэлдэг, шоу хийдэггүй, хэлэх үг, хийсэн юмтай, зөв, даруу, боловсролтой яг л нөгөө Л.Түдэв гуай шиг төрлийн хэд хэдэн хүн манай намд байна. Магадгүй өөр намын хүн байж  ч болно" хэмээсэн байдаг. Өөр намын хүн гэдэгт Женко Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санал тавьжээ.

 Ямартай ч 1206 хүний Их хурлаар зургаан хүний  нэр оруулаад хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.43) 2016 оны 12 сарын 02

арай тэгж тэнэгдэхгүй байлгүй дээ Хэрэв тэгвэл бүр ч сонгохгүй ш дээ

0  |  0
tungaa(202.9.43.125) 2016 оны 12 сарын 02

Amarjargal uls ornoo bodoogui.shuud Saihanbilegt nair tabij ulsaa dampuurch buig haraad suusan hun sh dee

0  |  0
saraa(202.9.43.125) 2016 оны 12 сарын 02

Baasanhuu ene 2 os iluu..

0  |  0
зочин(103.26.194.231) 2016 оны 12 сарын 02

Ерөнхийлөгчийн сонгуулийг луйварчин сонгодог ажил гээд Баасанхүү ойлгожээ, наад 2 хүн чинь 461-рүү л явах байх даа

0  |  0
зочин(103.229.122.128) 2016 оны 12 сарын 01

энэ 2 хүнийг ерөнхийлөгчөөр сонгохгүй биздээ

0  |  0
mgl(222.121.67.82) 2016 оны 12 сарын 01

Battulag hereggvi biz dee jinhen hulgaich shvv de Altanhuygan arail judagtai er hvn bnlee shvv Altanhuyag orsoldhod bgvi gazar bgvi bhooo

0  |  0
th(66.181.185.171) 2016 оны 12 сарын 01

Tegee teg ta gurav negdeed yavah heregtei

0  |  0
Zochin(128.78.141.176) 2016 оны 12 сарын 01

Ichij uheesei genko altanhuyg 2zugeer zailsan bai daa novchiin hulgaichuudaa

0  |  0
зочин(202.9.43.198) 2016 оны 12 сарын 01

Монголынхоо төлөө цохилох үнэнхүү зүрхтэй хүн бол намын гишүүн биш байсан ч яахав дээ.

0  |  0
ganaa(103.57.93.235) 2016 оны 12 сарын 01

НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙНАА МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ ХУВААЛЦААЧ БИ МОНГОЛЫН ИТНЕРНЭТ КОММЕНТООС ХАА САЙГҮЙ ОЛЖ ҮЗЛЭЭ

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 12 сарын 01

МАН АН хоёроос хэн ч гарахгүй.

0  |  0
зочин(202.179.23.38) 2016 оны 12 сарын 01

Женког бол дэмжинэ шүү, Учир нь нөгөөдүүл нь Улсын мөнгыг юу ч үгүй идэж уух гэж толгойгоо ажиллуудаг бол Женко Улсдаа юм хийгээд тэрнээсээ хувь хүртэж явдаг, Хамгийн гол нь хийсэн ажил нь Улс орондоо үлдэж байдаг нь гол нь шүү дээ, ямартаа л Бямбасүрэн гуай нэг удаа Женког манай нохой гэж хэлхэв дээ,

0  |  0
irgen(112.72.11.123) 2016 оны 12 сарын 01

enhbayrl devshbel shuud garna daa .daanchi avilagch novshnuud uudni gargahgvildee

0  |  0
хуягаа(202.9.42.225) 2016 оны 12 сарын 01

Р.Амаржаргалыг дэвшүүлсэн нам шууд ялна. лав л миний таних мэдэх бүх хүн энэ хүнийг дэмждэг.

0  |  0
хуягаа(202.9.42.225) 2016 оны 12 сарын 01

Р.Амаржаргалыг дэвшүүлсэн нам шууд ялна. лав л миний таних мэдэх бүх хүн энэ хүнийг дэмждэг.

0  |  0
зочин(103.229.122.112) 2016 оны 12 сарын 01

Өө за за МАХН энэ хоёр дуртай новшийг агуулдаг хогийн сав юм уу

0  |  0
Зочин(202.131.250.130) 2016 оны 12 сарын 01

Монгол улсын ерөнхийлөгч, ард түмэн сонгосон бас хүндэлдэг Ардчиллын эцэг тэр хүнтэй таарахгүй бол МАХН-даа очоод алга болохоос өөр яахав дээ. Монголд намыг 99% нь сонгож 1%-ийг хүн сонгодог гэдгийг эрхбиш Дашбалбар, Гүндалай, Уянга, С.Ганбаатар нарын үлгэрээс хараа биз дээ.

0  |  0
Top