Ажлын хэсэг Архангай аймагт ажиллав

2016 оны 12 сарын 02

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт албаны хэмжээнд зохион байгуулагдаж байна.

15285006_1778178235756115_4876124020880954822_n

Тухайлбал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газарт 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажиллалаа.

15267822_1778178189089453_5631329669871145640_n

Үзлэг, шалгалтаар 2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын мэргэжлийн ур, чадвар, цэрэгжилт, жагсаалч байдал, гамшгаас хамгаалах сургалт, санхүү, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт, дүгнэлт, шалган зааварчилгаа өгч ажиллав.

15253616_1778178209089451_4489025041281790556_n

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Цэргийн бие бялдрын стандартыг тогтоон мөрдүүлэх тухай”, Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлов.

15192639_1778178782422727_121104134641979868_n

Мөн Батлан хамгаалахын багц хууль батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсонтой холбогдуулан газрын нийт албан хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

15241764_1778178152422790_4205061524094834180_n

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top