03-наас нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

2016 оны 12 сарын 02

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 3-наас нутгийн хойд хэсгээр ,4-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтэрнэ.    

2016.12.02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, Архангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө  12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.  ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.    

2016.12.03-12.07-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв    

3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын хойд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд зарим газраар, 4, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top