APMP-ийн 32 дугаар ерөнхий чуулганы арга хэмжээнд оролцлоо

2016 оны 12 сарын 02

Ази Номхон далайн орнуудын хэмжил зүйн хөтөлбөр / APMP/-ийн 32 дугаар ерөнхий чуулган, ТСЕМ- цахилгаан-соронзон, TCQM- бодисын тоо хэмжээ,ТСТ-температурын хэмжилийн техникийн хорооны хурал Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нан хотод зохион байгуулагдсан. Энэхүү хуралд Цахилгаан хэмжлийн эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Итгэл, Температурын хэмжлийн эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа, Физик-химийн хэмжлийн лабораторийн мэргэжилтэн Х.Отгонбазаррагчаа нар 2016 оны 11 дүгээр сарын 10 -аас 18-ны хооронд оролцлоо.

Бүс нутгийн тулгамдсан асуудал болгон тавьсан 6 гол сэдвээр хэмжил зүйн байгууллагууд “Эрчим хүчний үр ашиг”, “Цаг уурын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Анагаахын хэмжил зүй”, “Цэвэр ус” “ Хийн стандартчилсан загвар бэлтгэх” зэрэг зорилтот ажлын хэсэг байгуулан, тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд зохион байгуулагдсан семинар-хэлэлцүүлэг, хурлаас мэдээлэл авсан.

Хэмжил зүйн болон хэмжлийн төрлийн дэлхий нийтийн болон Ази тивийн чиг хандлага, түвшин 2020 он хүртэл олон улсын SI  системийн үндсэн нэгжийн  тодорхойлолтыг шинэчлэх хэмжлийн ажлын явц, ажлыг дэлгэрэнгүй танилцуулсан. Бүс нутгийн хэмжил зүйн байгууллагаас зохиогдож буй харьцуулалт, сургалт, туршилт, семинар, төслийн талаар энэ арга хэмжээний үеэр дэлгэрэнгүй танилцуулсан. Ази-Номхон далайн орнуудын болон олон улсын Хэмжилзүйчдийн эрдэм шинжилгээний ажлаа хэлэлцэн дүгнэж, танилцуулдаг бага хуралд оролцон, санал солилцож, мэдээлэл авсан.

“CMC буюу шалгалт тохируулгын хэмжлийн чадавхиа илэрхийлэх нь” сэдэвт сургалт-семинар-үнэлгээг 2017 онд Цахилгаан хэмжлийн лабораторийг түшиглэн зохион байгуулах гэж байгааг энэхүү арга хэмжээний үеэр зарласан нь Хэмжил зүйн хүрээлэнгийн хувьд анх удаа Бүс нутгийн хэмжил зүйн байгууллага, хүрээлэнгийн дунд Монгол Улсын цахилгаан хэмжлийн түвшин, бодит байдал дээр түшиглэн  үзүүлэн-үнэлгээ хийх юм. 

Физик-химийн хэмжлийн лаборатори нь Монгол Улсад хийн стандартчилсан загварын хэрэгцээ шаардлагыг судалж, өөрийн улсдаа хийн стандартчилсан загвар хийг бэлтгэхэд шаардлагатай эталоныг бий болгохоор төсөл хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж ажиллаж байна. 

Температурын хэмжлийн лаборатори нь 2017 онд APMP-ээс зохион байгуулагдах APMP.T-S3 Шингэнт шилэн термометрийн ОУ-ын харьцуулалтад оролцох, хэмжлийн эргэлзээгээ үнэлэх, CMC буюу шалгалт тохируулгын хэмжлийн чадавхиа илэрхийлэхээр бэлтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top