Н.Алтанхуягийн амь ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР ДЭНЖИГНЭЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тун саяхан АТГ-т сэжигтнээр дуудагдаж, мэдүүлэг өгсөн билээ. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн байсан цагаас "Нүүрс" хөтөлбөрөөс эхлээд нэлээд асуудал дагах болсон. Энэ нь түүний туслах болон ойр дотныхныг шоронд хорих хэмжээнд хүрнэ чинээ хэн санах билээ. Энэ асуудал зүгээр нэг хэрэг биш. Н.Алтанхуягийн хэлээд байгаа шиг улс төрийн хэлмэгдүүлэлт юм бол энэ бүхний цаана чухам хэн байгаа вэ? 

Тэрбээр “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нэлээн үйл явдал өрнөх юм шиг байна. Мөн саяхан нэвтрүүлгээр ороод Монголын нийгэмд болохгүй байгаа зүйл, түүн дотор цөөн хэдэн хүн улсын хамаг баялгийг сорчлоод, завшаад байна гээд хэлчихсэн чинь манай Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой.

Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг шоронд хийлээ.

Би өнгөрсөн дөрөвдүгээр сард манай Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгочихсон хууль хяналтын байгууллага дотор хонгил байдаг гэж хэлж байсан. Тэр хонгил руу гаа шахаж оруулах гэж намайг их олон жил оролдож байна. Ерөнхий сайд байх цагаас минь эхлээд хэрэг төвөг элдэв зүйлээр худал үнэн, зохиомол хэрэг үүсгэдэг. Тэгээд миний ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартай холбогдуулж зохиомол хэрэг оруулж байгаа байх. Надад айж ичих зүйл байхгүй. Үнэн хэзээд ялна гэж итгэж байна” хэмээсэн юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрбээр Төрийн ордонд хийсэн мэдэгдэлдээ “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаа нь “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг бий болголоо.

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэх ардын үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүний нэгийг би өнөөдөр нэр цохон хэлье. Хүн бүхэн түүнийг мэдэж байгаа ч хэн ч зориглон хэлж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг.

Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч, төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх амаргүй ажил юм байна” гэж, энэ ажилд нь саад үзүүлж буй мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст минь аюултай ч гэсэн айх зүйл алга. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн” гэж байв.

ХЭРЭГ ХААНААС ЭХЛЭВ

Тэрхүү мэдэгдлээс хойш найман сарын дараа Н.Алтанхуяг АТГ-т дуудагдаж буй нь энэ юм. Энэ хугацаанд түүний ойр дотны дөрвөн ч хүнийг шоронд хориод байгаа билээ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Н.Алтанхуягийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр томилсон. Хоёр жил гаран ажиллуулаад түүнийг МАН-ын бүлгийн санаачлагаар огцруулж, оронд нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудалд залсан байдаг. Н.Алтанхуягийг суудлаас нь огцруулахад Ардчилсан намын нэр бүхий 10 гишүүн нууцаар санал өгсөн гэлцдэг юм билээ.

Энэ бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын авч хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс эхлэлтэй. Жилээс жилд шуудайных нь хэмжээ багасах хэрнээ үнэ нь өсөх нүүрсний өртгийг хямдруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Монгол Улсын Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн талаар Засгийн газрын ямар нэгэн  тогтоол, шийдвэр гаргаагүй гэх хүмүүс байдаг.

Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн 2012 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан Ажлын хэсэг томилох тухай 13 тоот тушаал цагаан дээр хараар бичигдсэн байдаг.

Ажлын хэсэг юуны өмнө тухайн үеийн зах зээлийн ханшийг судалж, ямар дамжлагаар, хэрхэн хүргэвэл эцсийн хэрэглэгчдийн гарт хамгийн ойр бас хямд байх вэ гэдгийг тооцоолон, сарын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Үүний дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануурын уурхайд ажилласан байдаг.

Иинхүү “Нүүрс” хөтөлбөр 2012 оны 11-р сараас эхлэн тэр өвөлдөө 100 мянган тонн, дараагийн жилд 180 мянган тонн гээд нийт 280 мянган тонн нүүрсийг Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчдад нийлүүлжээ.

ХОХИРОГЧ-1

Н.Алтанхуягийн санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийг түүний ахлах зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллаж байв. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа эхлээд хоёр дахь жилтэйгээ золгож байхад Н.Алтанхуягийг огцруулах тухай яриа Саарал ордноор “нисэлдэв”. 2015 онд  Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийг “Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаж, 4.6 жил хорих ялаар шийтгэсэн. Дээр нь улсад учруулсан гэх 3,6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой. Мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан билээ. Энэ хэргийг Л.Гансүх ингэж тайлбарлажээ.

“2014 оны тавдугаар сарын 9-нд сонинд “Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Монгол улсын хилээр оргон зугтжээ” гэсэн мэдээлэл гарсан. Утга нь Прокурорын байгууллагын эх сурвалжаар “Л.Гансүх охин Цэрэнжагзангийн удирддаг компаниар, тендергүйгээр иргэдэд нүүрс нийлүүлээд, ихээхэн ашиг олсон нь баримтаар нотлогджээ. Мөн улсыг 854 сая төгрөгөөр хохироогоод, АТГ хэрэг үүсгээд шалгаад эхэлмэгц оргон зугтжээ” гэсэн. Энэ нь хугацааны хувьд Х.Тэмүүжин сайдыг огцруулах болон алдарт “Дан дээл, давхар дээлийн асуудал” хэлэлцэж байх үе юм. Энэ мэдээлэл гарснаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх авлигачин болсон.

Иймээс Н.Алтанхуягийг “муухай” гэж харагдуулах, “Дан дээл, давхар дээл, Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэх мэт “хэрэг”-үүд АТГ-ыг “гар хөлөө” болгож байгаа улсуудын хүссэнээр шийдэгдэхэд хэрэгтэй байжээ. (тэр үед би гүтгэлгийг АТГ зохиосон гэж бодоогүй) Уг нь би бүр дөрөвдүгээр сарын 24-нд Солонгос яваад хагалгаанд ороод эмнэлэгт байсан бөгөөд намайг явах хүртэл манай ажлаар болон гэрээр ямар нэгэн зарлан дуудах ирээгүй юм.

Тухайн моментонд дээрх үйл явдлуудад нөлөөлөхийн тулд намайг ирэхийг хүлээлгүй маш их яарч ийм мэдээлэл гаргасан байжээ. Ингээд тавдугаар сарын 20-нд би Монголд ирэхэд анхны зарлан дуудах ажлын хаягаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын нэрээр ирээд, тавдугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр татах тогтоол гарсан.

Хамгийн сонирхолтой нь намайг сэжигтнээр татах тогтоолын бичвэр сонин дээр гарсан текстээр бичигдсэн байвал яах уу.

Надаар гадаад явахгүй байх баталгаа гаргуулан хоёр хүнээр батлан даалт хийлгүүлээд хуулийн дагуу гадуур байцаахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Би ч хэрэг хийгээгүй учраас хуулийн дагуу шалгуулаад учир нь олдоно гэж бодсон.

Араас нь харахад тэр үед АТГ-ынхан намайг албан тушаалаа ашиглан ямар ч шийдвэр гаргах эрхгүй, оргож зугтаагаагүй ,”Нүүрс” хөтөлбөр хэрэгжих хоёр жилд миний охин Монголд байгаагүй, миний охин энэ компанид хувь эзэмшдэггүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй учраас тендер зарлах хэрэггүй, 800 гаруй сая төгрөгийг Гансүх аваагүй гэдгийг мэдэж байсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, намайг ямар ч хэрэг хийгээгүйг мэдэж байсан. Тухайн моментонд л “хэрэг” захиалагчдад нь хэрэгтэй байсан учраас яаруу сандруу энэ зохиолыг зохиосон” хэмээн тэрээр хэд, хэдэн тодорхой үндэслэлээр өөрийгөө буруугүй гэдгийг нотолсон байна.

Хөтөлбөр хэрэгжих хоёр жилийн хугацаанд нэг ч удаа санхүүгийн тайлан зөрж байгаагүй, Багануур ХК ямар ч алдагдалгүй ажиллаж байсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Гэвч шүүгч, эрх мэдэлтнүүд сонсохыг хүссэн зүйлээ сонсож, хэлэхийг хүссэн зүйлээ л хэлж байлаа.

ХОХИРОГЧ-2

Мөн энэхүү “Нүүрс” гэх тодотголтой хэрэгт нэгэн нягтлан бодогч бүсгүй холбогдсон нь Б.Мөнгөнтуяа юм. Тэрбээр “Эм Жи Эл Эс Би” компанид Ерөнхий нягтлан бодогчоор ороод хоёр жил гаруй болсны дараахан АТГ-аас түүний ажил, гэрийг нэгжиж, цагдан хорьжээ.

Б.Мөнгөнтуяагийн ажилд орох, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаа хоёр давхцсан. Харамсалтай нь Б.Мөнгөнтуяагийн шинэ ажил, “Нүүрс” хөтөлбөр хоёр хоёулаа эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Тэрбээр суллагдсаныхаа дараа “Ер нь шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно. Намайг зургаан сар хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. АТГ-ын шат шатны дарга нар, Хууль зүйн яам, сайд, прокурорын газрын шат шатны дарга нарт, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл намайг хууль бусаар хоригдож байгаа үндэслэлүүдийг хууль зүйн тайлбартай нь хүргүүлж, хууль бусаар цагдан хоригдож байгаа учир суллаж өгөх хүсэлтийг өгсөн байдаг. Харамсалтай нь хаашаа ч хандах боломжгүй болсон байсан. Ямар ч арга зам байхгүй. Өөрөө гарахын тулд худлаа ярилтай нь биш гүрийгээд л зургаан сар найм хоносон. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоригдож байгаад Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад сулласан. Цагдан хорих төвөөс гарсны дараа найм хоног хэтрүүлж хорьсон байсан” хэмээсэн.

Түүнийг хорих болсон шалтгаан өнөөх л “Нүүрс” хөтөлбөрөөс “мөнгө идсэн” хэрэг. Суллагдахдаа Багануур ХК-д 800 сая төгрөг, Төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр 19 сая 200 мянган төгрөгийн торгууль төлөх болжээ. Гэхдээ тэр төрийн албан хаагч биш, зүгээр л хувийн компанийн нягтлан бодогч байсан шүү дээ.

“Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргийг сөхөж үзвэл энэ мэт ойлгомжгүй зүйлс олон гарч ирнэ. Шинэчлэлийн Засгийн газар огцордог шөнө Б.Мөнгөнтуяаг сулласан нь улс төрийн ямар нэгэн явуулга байсан байж магадгүй гэх хардлага олон хүнд төрсөн.

ХОХИРОГЧ-3

Гурав дахь хохирогч бол Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа. Тэрээр  “Цэвэр агаар” санд мэргэжилтэн хийдэг байсан бөгөөд захирал асан Н.Хүрэлсүх, нягтлан бодогч Н.Хулан нарын 11 хүнийг бичиг баримт хуурамчаар үйлдэж, хуурамч гэрээ хийж 2,2 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ шалгаж, холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх 2014 оны хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон.

А.Саранзаяаг холбогдуулан шалгаж байсан ч түүнтэй холбоотой хавтаст хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлэн хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

ХОХИРОГЧ-4

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огт алдаагүй гэж хэлэхгүй. Түүнд том алдаа бий. Дөнгөж сургуулиа төгссөн залууд итгэл хүлээлгэн 2008 оноос хойш хамтарч ажиллаж, өөрийнхөө ахлах зөвлөхөөр хүртэл томилсон. Дараагаар нь 2012 онд намаа сонгуульд ялсны дараа өөрөө Ерөнхий сайд болж, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байдаг. Чухам тэр үеэс Н.Алтанхуягийг “өргөс” гэж хардаг хүмүүсийн нүдэнд хамгийн амархнаар тонгорчих боломжтой субьект нь Г.Дэнзэн байв. Залуухан, төрийн томоохон албан тушаалд “сайн ах”-ын хүчээр очсон тэр бол Н.Алтанхуягийн “сул тал” байсан. Үүнийг хашир хүмүүс андахгүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл, Н.Алтанхуягийг унагах бэлээхэн олз гэсэн үг юм. Олон нийт, мэдээллийн хэрэгслээр шуугиад байсан шиг Г.Дэнзэн Н.Алтанхуягийн хүргэн байсангүй. Н.Алтанхуяг дүүгийнхээ охиныг зөвлөхөөр ажиллуулсан нь хожим Г.Дэнзэнгийн эхнэр болох хувьтай байж л дээ.

УИХ-ын гишүүн Н.Амаржаргал Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараахан “Н.Алтанхуяг хэтэрхий зөөлөн. Сайдуудаа хуралдаа суухыг гуйдаг. Өнөөдүүл нь үгэнд нь ордоггүй. Би түүнд хэлж л байсан. Жаахан хатуу бай гэж” хэмээн ам алдсан удаатай.

Н.Амаржаргалын үгнээс харахад Н.Алтанхуяг улс төрд “хэт зөөлдсөн” бололтой. Гэтэл түүнийг унагахын тулд бүх л бүтэн хууль хяналт, улсын байгууллага яагаад хөдлөх болов гэдэг нь бүр ч сонин. 

Г.Дэнзэнг 2015 оны тавдугаар сард  АТГ-аас баривчилсан. Түүнийг Эрдэнэс Таван толгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг“Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. 2014 оноос эхтэй энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэлгүй, үргэлжилсээр л байна. Өнгөрсөн хугацаанд Г.Дэнзэнг хоёр ч удаа саатуулж, нэг удаа батлан даалтад гаргаад байв. Хамгийн сүүлд Г.Дэнзэнг гадуур байцааж байгаад өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр дахин саатуулсан. Г.Дэнзэнг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал энэ оны 11-р сарын 24-ний өдөр болж, шүүхээс түүний цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон.

БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛНЭ

Уншигч та анзаарсан бол дээрх дөрвөн хохирогчийн хэрэг Н.Алтанхуягийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаад хоёр жил болсны дараагаар буюу огцрох асуудал яригдаж байх үед тохиосныг мэдсэн байх.

2014 оны 11-р сард Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаасаа огцроход дахин өөр хүн хэлмэгдэх шаардлагагүй боллоо гэж олон нийт таамагласан. Тэрээр Сайдын суудлаасаа огцорч гишүүн байх хугацаандаа дуугарах үедээ дуугарч, хэлэх үедээ хэлсээр л байлаа. Гэвч түүний хүч улам доройтсоор байсан юм. 2016 оны сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард тэрээр нэгэн ноцтой мэдэгдлийг Төрийн ордонд хийсэн. Анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон нийтийн өмнө, хэвлэл мэдээллээр “Шударга бусын хонгилын ХААН” хэмээн зарласан. Үүний араас ирэх дарамт, шахалтаас айхгүй байгаагаа ч мөн дуулгасан юм. Н.Алтанхуяг айгаагүй байж болох ч эргэн тойрныхонд нь  тийм ч таатай санагдаагүй байх. Тэрээр Сайдын суудлаа асар өндөр үнээр өгсөн шүү дээ.

2016 оны УИХ-ын сонгууль болж Ардчилсан нам бараг л сүйрэв. УИХ-ын 76 суудлын ердөө ес нь л тэднийх болсон юм. Энэ нь Ардчилсан намын хувьд асар том цохилт, асар том хагаралыг авчирсан гэж хэлж болно. Н.Алтанхуяг дахиад л чимээгүй байсангүй. Тэр ирэх оны Ерөнхийлөгчийн Сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ өнгөрөгч арваннэгдүгээр сарын 9-нд олон нийтэд мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарласнаас хойш 20-хон хоногийн дотор түүний ойр дотны хоёр эмэгтэйг АТГ-аас саатуулж, эхнэр Х.Сэлэнгийг хилээр гарахыг хориглоод байгаа юм. Тэгэхээр хохирогч дөрөв биш долоо боллоо гэсэн үг.

ХОХИРОГЧ-5

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд түүний төрсөн дүү Н.Наранцэцэгийг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас баривчилж, хорих 461-р анги руу авч явсан. Чухам ямар шалтгаанаар Н.Наранцэцэгийг  хорьсон нь тодорхойгүй байсан бөгөөд түүнийг өмгөөлөгчтэй нь ч уулзуулаагүй байна. Харин 11-р сарын 22-ны шүүх хурлаар Н.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн 263.2 буюу “Төрийн албан тушаалтны эрх мэдлээ урвуулан ашигласан”, 150.3 буюу “Бусдын итгэмжлүүлсэн эд хөрөнгийг шамшигдуулсан” гэх зүйл ангиар сэжигтнээр татан, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэжээ. Түүний өмгөөлөгч О.Чулуунчимэгийн хэлснээр Н.Наранцэцэг нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй аж. Тэрбээр Н.Алтанхуягийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын газрыг хариуцаж, ажиллуулдаг байсан байна.

ХОХИРОГЧ-6

Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охинийг мөн л АТГ саатуулж, хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Дүү Н.Наранцэцэгийг саатуулсны маргааш буюу 11-р сарын 17-нд түүний эгчийн охинийг саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ энэ нь чухам Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянга уу, өөр хүн үү гэдэг нь одоо болтол маргаантай, тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр “Н.Наранцэцэгийн бэр Ц.Насанбат нарыг Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан байгаатай холбогдуулан, сэжигтнээр тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан” гэжээ.

ХОХИРОГЧ-7

Энэхүү нийтлэлийн эхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-т мэдүүлэг өгөхөөр явсан тухай цухас дурдсан. Тэгэхээр тэр бол долоо дахь хохирогч мөнөөсөө мөн. Н.Алтанхуягийг дөрвөн цагийн турш байцаасны эцэст явуулсан байна. Тэрбээр гарч ирээд нэг ч үг дуугаралгүй явж одсон юм. Магадгүй түүнийг “Амаа хамхи” хэмээн АТГ-аас үүрэгдсэн байж ч болох. Өчигдөр буюу энэ сарын 1-нд түүнийг цагдан хорьсон тухай мэдээлэл цахим орчноор явсан ч албаны эх сурвалжийн ямар ч мэдээлэл гараагүй. Н.Алтанхуягийн гэх тодотголтой энэхүү хэрэг цаашид хэрхэн үргэлжлэхийг таамаглахад тийм ч хэцүү биш. Түүнд Женко Х.Баттулга шиг гараа өргөөд, анир чимээгүй алга болох, эсвэл Н.Энхбаяр шиг асар их хорсол заналыг өвөртлөх гэсэн хоёр сонголт бий. Хэрэв тэр үнэхээр цэвэр бол ард түмэн түүнийг дэмжих гэсэн гурав дахь сонголт байж болох л юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 64 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.33) 2016 оны 12 сарын 04

Elbegdorj erunhiilugcheesee buunguut shuud shoron gedeg ni odorhoi mash ih hulgai hiij mongol ulsad asar ih gai tarisan Erdenet hutul darhany har tumurlug geed tsaash huvurnu

0  |  0
Улс тор судлаач(103.229.122.55) 2016 оны 12 сарын 03

Хуухэд залуучуулыгаа ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС суралцуулж чадахгуй байгаа нь манай цэвэр улс торчид, Торийн ондор албан тушаалтангуудын буруутай уйлдэлтэй холбоотой. Энд юуны омно Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдоржийн УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ БАЙДАЛ нь ШУУД нолоолж байна.

0  |  0
Улс тор судлаач(103.229.122.55) 2016 оны 12 сарын 03

Монголчууд ядуурч, ХУУХЭД, ЗАЛУУЧУУД маань “амар хялбар аргаар амьдрахаар хар тамхины хэрэг хийх, биеэ унэлэх зэрэг эруугийн ноцтой гэмт хэргууд хийж, энэ уйлдэл нь газар авч, Монголын Ундэсний Аюулгуй Байдалд НОЦТОЙ ХОХИРОЛ учруулаад байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьд аа авсан” хэрэгт холбогдоод л байгаа биз дээ.

0  |  0
Notstoi N Al(27.123.214.108) 2016 оны 12 сарын 03

Asuudal ni suhugduud irenguut l BI ERUNHIILUGCHID NER DEVSHINE gj hudlaa medegdel hiigee biz dee, hamraaraa gun gun gesen luivarchin! Altanhuyagaa ta barahgui shu. Enhbayariin jisheenees surgamj av. Enhbayaraas ch iluug idsen shu ta.

0  |  0
Chingis bond(27.123.214.108) 2016 оны 12 сарын 03

Naad zah ni chingis bondnii uriig ene hiisen shuu. Umguuluud bga naizuud ni tuluh yumuu, yaduu irged bidneer l tuluuleh bolchood bgashdee

0  |  0
Elbegee Ta shu!(27.123.214.108) 2016 оны 12 сарын 03

Zuitei sain shalgarai gj huseh bn. ATG uneheer sain ajillaj bn. Ingej bj l ene altanhuyag idsen uusniihaa mynganii 1 huviig butsaaj tulnu. Elbegeed bayar hurgeye. Mongol tur saihan tsegtserch bn

0  |  0
шударга байцгаая(122.201.31.92) 2016 оны 12 сарын 03

Гутлаа өмсөөд зангиагаа зүүж очоод шалгуулахад юу нь болохгүй байгаа юм болдоо? Ах дүү хамаатан саднаа дэргэдээ ажиллуулна гэдэг ашиг сонирхлыг зөрчил мөн үү? биш үү?

0  |  0
zochin(49.0.162.154) 2016 оны 12 сарын 03

er ni bol bugd idej uusan gedegt 100 huvi itgeltei bainadaa eronhiilogchoos ehleed huuchin garuudiig bugdiig tsagdan horij baitsaaj ed horongiig ni huraaj avch tsaazal mongol ulosiig dampuuruulsan hergeer

0  |  0
zochin(49.0.162.154) 2016 оны 12 сарын 03

elbegdorj eronhiilogch bolson tsagaas dandaa shoron horino tsagdan odoo bur ard irgediig hurtel bituuhendee aidastai bolgoson toriin tomchuudaaa eelj daraallan horij tsagdaad l enuugeeree ene erh medeltenguud bugd idej uusan ni todorhoi baina harin odoo erh medliin toloo bie bienee alah tsagdan horij baina mash aimshigtai elbegdorj eronhiilogch bolson tsagaas hoish uls oron mash hurdtai dampuurch bainadaa

0  |  0
Irgen(182.160.2.168) 2016 оны 12 сарын 03

Ene durakiin buynaar chinggis bond gej neg balai yumnii ur tuluh bolchihood bna daa

0  |  0
t(150.129.141.196) 2016 оны 12 сарын 03

ajil hiisen hunees aldaa gardagiin busad saiduud ailchlal hiij zeel avahaas uur yu hiisiin

0  |  0
gg(150.129.141.196) 2016 оны 12 сарын 03

nuursiig uneheer himd avsan shu. odoogiin ulsiin ih hurliiun gishuud bol uursduu l yaj idhev gj bodno harinch yum hiisen hun.

0  |  0
зочин(66.181.184.173) 2016 оны 12 сарын 03

Алтанхуягийг хэн еренхийлегч болгохийм тойрон хvрээлэгчид ньл байх ерх гэрээ тевхнvvлж чадахгvй муу хуучин авггайгаа орхиж авгай хvvxдээ енчрvvлсэн новш улс оронийг яаж авч явахийм худлаа дvр эсгэсэн бас нэг луйварчин зайлвал таарна.

0  |  0
zochin 7(139.5.217.146) 2016 оны 12 сарын 03

er n turiin alband tsever hun hovor do, mergejiltenese avhulad bugd hulhinii ariin albanii hunii am,gar harsan humuus. unuu margasha bodson. uuriinhuu ashigiig hardag, zarim heseg n ami nas, hoolnooso salahgui gej erh barigch, uuriinh n deed tushaaltanaas aij shiidver gargaj, uureg avch ajillaj bhad tsever shalgana, shalgagdana gedeg er n ilger bh da.tsever yum bol shalga gej helj bga humuus.naad zah n ta nar tsagdaa dr ATG d urgudul uguud uz unen zuvuur shalgaad shuurhai uklchlehiig harya. ugui l bhda.

0  |  0
Тулга(223.39.189.17) 2016 оны 12 сарын 02

Үнэхээр нэр цэвэр бол шалгуулаад нэрээ цэвэрлэсэн нь дээр бхаа

0  |  0
Зочин(59.153.115.167) 2016 оны 12 сарын 02

Алтанхуяг, Н.Энхбаяр нар гэр бүл, ах дүүсээрээ нийлж улсын хөрөнгө рүү дайрцгаасан луйварчид. Тэднийг цаазлах хэрэгтэй.

0  |  0
Ард түмэн(202.9.42.136) 2016 оны 12 сарын 02

Жинхэнэ хохирогч нар чинь ард түмэн байна. Бүгд буруугүй болоод байдаг. Энэ нөхдүүдийн гаргасан тэнэг шийдвэр тэрийг далимдуулж төрийн мөнгө хүртэгчид тухайн үед хэтэрхий байсан шүү. Одоо тэгээд энхийн цагаан тагтаа болоод ерөнхийлөгч болчих гээд байх юм. Тэр үедээ зөв алхам хийхгүй яасан юм. Яах гэж охиноо хүргэнээ авчирч хаалган тушаалтай зууралдсан юм бэ хө.

0  |  0
зочин(202.9.42.43) 2016 оны 12 сарын 02

Энхбаяр өш санаагүй шүү. Харин ч үнэнийг ххэлж ярьж байгаа хүн. Нийтлэлийг бичсэн сэтгүүлч ингэж хүн гүжирлэж болохгүй шүү дээ

0  |  0
долгор(202.179.31.97) 2016 оны 12 сарын 02

та нар ч аваагүй байна гэж юү байхав дээ их бага нь гэхээс биш

0  |  0
дамдин (202.179.31.97) 2016 оны 12 сарын 02

зүгээр л шалгуулаач юм аваагүй л юм бол тэр энэ гээд яадаг юм

0  |  0
setgegdel(202.70.42.158) 2016 оны 12 сарын 02

Ehnerig n hileer gaigahgvi bolsoni daraa medegdel hisen shvvdee. Mini bodloor bdal bishdeed irheer uuriguu hamgaalah l show hij bn. Erunhilugchid ner dewshih esehig AN dotooddoo shidej dewshvvldeg shvdee.

0  |  0
К(175.193.236.119) 2016 оны 12 сарын 02

Идэж уусан нь илхэн бхд юу гэж жужиглээд бгаа юмбэ. Аль хэдийн хорсол заналаар дуурчээд л яваа биздээ. Алтанхуягийн даргалж бсн намаас л элбэгдорж гэж зууны манлай хэлмэгдуулэгч хулгайч гарсан биздээ. Оорсдоо хэлмэгдуулэгчээ цээжээрээ хамгаалан байж гаргачихаад юундаа гоншигноод бгаа юм. Алтанхуягийн асуудал бол зевхен АНын л дотоод асуудал. Намаасаа гаргасан мангасдоржтойгоо тооцоо хийхгуй юу. Ард тумнийг арчаагуй намынхаа дотоод асуудалд битий чирч оруулаад бай.

0  |  0
Зочин(122.201.23.66) 2016 оны 12 сарын 02

Харин тиймээ Ерөнхийлөгчөөсөө эхлээд МАНАН-гийн хүмүүс маш их айдастай, тэгээд ч МАНАН-гуудад маш их хөгшрөлт явагдаж байна. Бид нар тэгэхдээ цалингаас цалингийн хооронд ч гэсэн сэтгэл амар амгалан сайхан юмаа.

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2016 оны 12 сарын 02

Энэ АН-ынхан худлаа ярихдаа гарамгай юмаа АН төр барьж байхад л Алтанхуягийнхнаа гоочлоод байсн биз дээ. Одоо МАН гээд байх юм.

0  |  0
Elbegeegiin ugend or(103.26.195.68) 2016 оны 12 сарын 02

Алтанхуягаас их л айж байна даа. Үгэнд нь орохгүй, хамтарч хувааж идэхгүй, эх орноо бодноо гээд идүүлэхгүй хөндөлдөөд байхаар шээс нь гоожих гэж байна. Ерөнхийлөгч болчихвол эргээд өөрсдийг нь хэргийгнь илрүүлэх вий гэж аль болох дарамталж нам дарахыг л оролдож байна.

0  |  0
123(122.201.28.4) 2016 оны 12 сарын 02

Shalgah ni zov. Baahan noo. Avilga-n esreg ajilgaa sain bn. Bitgii buuj ogoorei

0  |  0
zochin(122.201.25.10) 2016 оны 12 сарын 02

Manaih shig avilgachdiig harin ch uruvddug gazar bhgui bh shuu. Uur uls oromd avilgachdiig tsaazaldag. Ard tumnii mungu ideh bayajchihaad neeh bayan ih zantai tansag amidardag chin hudlaa yum uu? Hurungiin huraadag boloh heregtei. Tgd 7 buudliin Doljin emeed uguh heregtei talh grammlaj avch bsan biz dee? Avilgachih yamar hen hegnii mungu idsen bish harin ARD TUMNII HURUNGU idej bayajsan. Ted 5 odtoi buudal tansag hausand amidarch bn. bid lizingee tuluh gej udur shunugui zutgej bn . uund l yalgaa bgaa yum. avilgachdiig yallaj hurungiig ni huraaj yaduu hiumuust ug. muuhai ch gesen shudagra bh bo

0  |  0
Зочин(202.9.43.168) 2016 оны 12 сарын 02

Энэ монголд амьдрахад үнэхээр хэцүү болжээ .Энгийн хүн хулгай хийсэн бол шууд л шоронд ордог, улсын их хурлын гишүүд хулгай хийгээд мөнгө идсэн ч яах ч үгүй ийм нийгэмд амьдарч байгаадаа харамсах юмдаа

0  |  0
Жааханаа(103.9.90.130) 2016 оны 12 сарын 02

Ухаантай тийм мундаг хүн юм бол Ерөнхий сайд хийхээсээ өмнө бүхий л амьдарлынхаа хэв маягт нэг удаа ч болов дүгнэлт хийсэн бол зүгээр байж дээ. Тухайлбал би аль хир шуналтай билээ. түүнийгээ хазаарлаж чадах бил үү. Миний ах дүү төрөл садангуудын амьдрал ямар билээ. Тэд маань миний нэр төрийг хадгалж чадах нэр хүнд ямар билээ. гэх мэт.

0  |  0
unen(103.10.21.52) 2016 оны 12 сарын 02

Shalgadag huuli hyanalt ni yamar neg undeslel bgaa bolood l barij horiod bgaa bailgui. Buruu zuil hiisen bol henbugai ch hariutslaga vvreh yostoi! ULS ORNII BAIDALD L ANHAARLAA HANDUULMAAR BNA!!!

0  |  0
зочин(202.21.105.13) 2016 оны 12 сарын 02

Алтанхуягаас их л айж байна даа. Үгэнд нь орохгүй, хамтарч хувааж идэхгүй, эх орноо бодноо гээд идүүлэхгүй хөндөлдөөд байхаар шээс нь гоожих гэж байна. Ерөнхийлөгч болчихвол эргээд өөрсдийг нь хэргийгнь илрүүлэх вий гэж аль болох дарамталж нам дарахыг л оролдож байна.

0  |  0
зочин(59.153.114.166) 2016 оны 12 сарын 02

еронхий сайд хийж бхад нь гайхдаг л бсан.Будуулэг уг хэллэгтэй гараа савчсан хун бсан.Улс эх оронг орвонгоор нь оронд хийж,тойрон хурээлэгч нар л баяжсан юм бна л даа.Бас нэг Н.Энхбаяртан гарч иржээ

0  |  0
зочин(59.153.114.166) 2016 оны 12 сарын 02

Алтанхуяг тухайн уедээ естой дээгуур сэвж ард тумнийг уландаа гишгэж зовхон тойрон хурээлэгч нар нь нудэн дээр баяжиж бхыг л харж бсан даа.Энэ албан тушаал гэж хунийг эвддэг юм бэ

0  |  0
zochin(43.243.161.9) 2016 оны 12 сарын 02

хэрвээ явагдсан бүх тендерийг шударгаар шалгавал бараг бүгд асуудалтай байх болно. Маш олон улс төрчид холбогдох нь ойлгомжтой.Иймд яасан дээр вэ

0  |  0
Иргэн(202.131.230.221) 2016 оны 12 сарын 02

Энэ хунийг хараад би оорийгоо ямар аз жаргалтай юм бэ гэж бодлоо. Би 800 , эхнэр 700 мянган тогрогний цалин аваад зардлуудаа толоод болж л байна. надад оноодор хэнээс ч айж ичих юм алга. Алтанхуяг гуай таныг хараад оровдож байна, ингэж оорийгоо хамаатан саднаа айдаст амьдруулах ямар хэрэг байна аа. Хуний хэрэгцээ уг нь бага ш дээ.

0  |  0
Zochin(202.70.46.225) 2016 оны 12 сарын 02

Zov ene ih shunaltai ehner ni berd shig humuus hudla elbegee ntr gj.guigaad herggui.bugd shiitguul

0  |  0
Зочин(150.129.140.183) 2016 оны 12 сарын 02

Юун амь бэ? Юундаа тэгтлээ сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр л хийсэн хэрэг нь улсад ноцтой хэмжээний хохирол учруулсан байж болох учраас түүнийг сэжигтнээр татан шалгаж байна. Худлаа юм уу? МАН-ынхан өөрсдөө одоо болтол шүүгдэж таслагдаагүй байгаа өчнөөн хэргийн эзэд боловч юмны ээлж ёсоор сөрөг намаасаа амыг нь асуух бас өч төчнөөн тооцоо байгаа учраас өнөөдөр ингэж боорлох нь зүйн ёсны хэрэг. Хэн ч байсан ингэнэ. Гэхдээ энэ нь жирийн иргэдэд хүртээлтэй биш. Бидэнд хамаагүй том зодоон. Яг үнэндээ хохирогчид бид боловч энэ тулаанд хохирогч гэж байхгүй. Тэр зөвхөн цаасанд баримт болж буухад л эз

0  |  0
ЗОЧИН(202.21.100.46) 2016 оны 12 сарын 02

ӨРСӨЛДӨГЧӨӨ ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААР ДАРАМТЛУУЛДАГ, ЯЛ ӨГДӨГ АСУУДЛАА ХЭЗЭЭ ЗОГСООХ ВЭ, ШУНАЛТАНГУУД МИНЬ ЭЭ.

0  |  0
Зочин(104.200.151.80) 2016 оны 12 сарын 02

Сайн шалгах нь зүйтэй. Ер нь энэ Алтанхуяг гэж хүн биднийг өндөг бол тансаг хэрэглээ учраас өндөш идэхээ боль гэж хэлж байсан. Гэтэл өөрөө тэрбүм тэрбумаар өндөг худалдаж авах мөнгийг хулгайлсан бололтой

0  |  0
Алтанхуягтаа биш ээ(103.26.194.104) 2016 оны 12 сарын 02

Асуудал Алтанхуягтаа биш ээ. Эрх мэдэлтэнүүдийн захиалгаар хүнийг хорьж, хэрэг тулгадаг АТГ-ын ажлын арга барилд өөрчлөлт хийх шаардлагатай. Дээр нь юу ч мэдэхгүй, сенсаац хөөцөлдсөн сэтгүүлч нэртэй тэнэгүүдийг цэгцэлмээр байгаа юм. Шоронгоор дүүрэн 30 хүрээгүй залуучууд байна шүү дээ. Яагаад бидний ирээдүй болох залуучууд ингэж ихээр шоронд ороод байгааг судлаж бичээч

0  |  0
bb(103.10.21.68) 2016 оны 12 сарын 02

Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй Монгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй

0  |  0
bb(103.10.21.68) 2016 оны 12 сарын 02

Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй Монгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй

0  |  0
irgen(66.181.190.170) 2016 оны 12 сарын 02

hoh n bainga ingeed hamaatanaaraa nileed idej uugaad baij bolno gej bodoo yu gedes n hagarch uheech sda nuud X(

0  |  0
zochin(202.9.41.6) 2016 оны 12 сарын 02

алтанхуягт цааз

0  |  0
гость(202.179.11.10) 2016 оны 12 сарын 02

Гэнэт идвэл гэдсэнд гэмтэй гэнэт баяжвал аминд цөвтэй гэж Самурай чингис бондын мөнгөөр тоглох эх үүсвэрийг өөрөө тавьж монгол орныг ийм болгосон нөхөр яалт ч үгүй Алтанхуяг мөнөөс мөн.Энэ мөнгийг ямарч хяналтгүй болгосон нөхөр. Хийсэн ажил бас байсанч муу нь сайныгаа харлуулдаг юм.

0  |  0
иргэн(103.26.193.223) 2016 оны 12 сарын 02

худлаа ингэж захиалгаар бичихээ болио... хууль шүүхийн өмнөөс хэн бээ чи

0  |  0
Pizdaaanar(60.95.136.111) 2016 оны 12 сарын 02

Elbegee oims ni godolzoh odor irne udahgyi

0  |  0
иргэн(202.170.84.231) 2016 оны 12 сарын 02

овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав дээ гэж үг бий.Гэм буруутай болоод л шүүх, цагдаадаа тулсан юм байна шүү дээ.........

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 12 сарын 02

Алтанхуяг, Элбэгдорж хоёр хулгайчийг ээлж дараалан шоронд хорих болно. Элбэгдоржид хууль шүүх үйлчилдэггүй юм гэж байхгүй шүү.

0  |  0
иргэн(202.21.113.66) 2016 оны 12 сарын 02

Yal avahgui hulgai hiij ch bolohgui yasan hetsuu ue iree ve

0  |  0
Шар Ука(180.149.98.182) 2016 оны 12 сарын 02

Ахан дүүсийн хэрэг ах дүү бусад хүмүүсийн нэр дээр баахан мөнгө завшсан хүн гэдгийг бүх хүн мэдэж байгаа Ерөнхийлөгч сайн байна харин Баярцогт яав

0  |  0
Иргэн(103.14.36.6) 2016 оны 12 сарын 02

Бүгдийг сайн шалгах нь зөв. Ямар ёс суртхуун бэ хамаг хамаатан садан ах дүүсээ тойруулаад улсын мөнгөнд орооцолдуулдаг... Зүв зүгннр гэртээ сууж байсан хнийг юу гээд л шоронд хийх билээ дээ.

0  |  0
555(203.91.115.42) 2016 оны 12 сарын 02

Orohoor yum ih hiisem yum chin orohgui yadgiim

0  |  0
Ялтанхуяг(27.123.214.93) 2016 оны 12 сарын 02

Монголын шүүх буруутайг нь тогтоогоод ял оноосон байхад хохирогч гэж юу бичээд байгаа юм. Шүүх л буруутай эсэхийг шийднэ. Шүүхээс давсан сэтгүүлзүй байх есгүй. Хэрэгт оров доо.

0  |  0
muugii(150.129.143.26) 2016 оны 12 сарын 02

bidnii ur huuhed hoich ue mini yaj amidrah yum boloo shudraga yum gej bn uu ene mongold

0  |  0
иргэн(202.131.238.98) 2016 оны 12 сарын 02

огт гэмгүй ч биш байхаа идсэн уусан нь илт байхад

0  |  0
zochin(202.21.111.54) 2016 оны 12 сарын 02

uls turchid bie bieesee ushuu avdagaa bolih heregtei Zugeer l shudargaar eh oron ard tuen ur huuhdiinhee sain sainhii tuluu ajillaj yagaad boldguin be

0  |  0
Top