Хөдөлмөрийг чинь ойлгохгүй хүмүүст бүтээлээ хэзээ ч бүү үзүүл

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Энэтхэгт Ранга Гугу гэж алдартай зураач амьдардаг байжээ. Шавийг нь Рачижи гэдэг байв. Рачижи сургалтын хугацаагаа дуусгахдаа нэг сайн зураг зурж багшдаа үзүүлжээ. Ранга Гугу түүнд "Чи одоо зураач боллоо, энэ зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонс. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь" гэжээ.

Тэгэхдээ хажууд нь улаан будаг бийртэй тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр тэмдэглэхийг хүссэн бичиг тавь гэж зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр тавиад хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэлээр маш их унан, энэ бүхнээ багшдаа хэлэхэд "Гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зургаа дахиад зураад ир" гэв. Рачижи дахин зураад багшдаа үзүүлэхэд Багш нь "За одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь. Хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсгээ засч зурна уу гэж бичээрэй" гэжээ. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зургаа тэврэн очиж болсон явдлаа ярихад багш нь "Хайрт шавь минь, хүмүүс боломж л олдвол аймшигтай харгисаар шүүмжилдэг гэдгийг эхлээд харуулах гэсэн юм. Амьдралдаа огт зураг зурж үзээгүй хүн ч зургийг чинь шүүмжилсэн. Харин дараа нь алдаагаа засуулахыг хүсэхэд чинь, бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн биш ч сайн боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээх хэрэггүй. Тэдэнд чи юу ч хийсэн юу ч биш л байх болно. Тиймээс хөдөлмөрийг чинь ойлгохгүй ур чадваргүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй маргаад ч хэрэггүй " гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmm(182.160.1.89) 2016 оны 12 сарын 02

facebook twiter siteuudaar eldew setgegdeleer shvvmjleh chin ulaanaar herheesch hylbar zvil bolson tsag bndaa xexe. Zvger shvvmjlehch bol envvhend gvtgej doromjlohdoo duu duugaa abaltsaj bgad hugshin zaluugvi yasan durtai doromjiltsgoodog shvdee

0  |  0
Top