Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа

2016 оны 12 сарын 02

МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.

 Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.

Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.

Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.

Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна. 

Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.   

 

            Монгол төр түвшин, Түмэн олон амар амгалан байх болтугай !

АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ

2016 оны 11-р сарын 30


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.88) 2016 оны 12 сарын 02

Ард түмний итгэл хүлээж удирдлагад гарахаараа төр барьж чаддагггүй, намын хурлаа хийж дарга сонгож чаддаггүй өнөөгийн ардчилагч нэртэй та бүхэн болил доо. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байж, буруу зөвөө шалгуулбал яасан юм бэ. Та бүхэн энхийн цагаан тагтаа байгаагүй ш дээ. АТГ,цагдаа, хуулийн байгууллага өнөөдөр хэний удирдлагын дор ажилладаг билээ? Та бүхэн дур зоргоороо, байхыг хичээж, хуулиас гадуур байхыг хичээх болжээ. Энэ чинь АН удирдсан нэртэй хэдэн хүний буруутай ажиллагаанаас болсон шүү дээ. Бүхнийг МАН руу чихэхээ боливол яасан юм бэ. Ард түмэн тэнэг биш шүү.

0  |  0
сүржин(103.9.90.130) 2016 оны 12 сарын 02

Хуулиа өөрчилж дээдчүүлд үйлчилдэггүй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг нөхөр дээшээ гарч ирж баахан идэж уучихаад түүнийг нь хууль хяналтын байгууллага шалгах гэхээр ардчилалын нэр барьж өмгөөлж хамгаалж сүржигнээд нийгэмд таагүй уур амьгал бий болгоод байх юм. Эсвэл төрөө нураагаад дуртайгаараа наргицгаая

0  |  0
Иргэн(103.57.94.173) 2016 оны 12 сарын 02

Арван мянган хүн одоо ч ирээйд ч халагдахгүй ээ?! Та нар тэмцэнэ босно гэж дандаа л сүржигнэж байх юм. Тэгж их загатнаад байгаа бол тэр хятадуудтайгаа босч тэмцэцгээ?! Хэрэгтнйг өмөөрч ард иргэдээ турхирахаа боль?! Тэмцэхдээ тулвал бид ч зүгээр суухгүйшдээ?! Энэ асууалд МАН ямарч буруугүйшдээ?! Байгаа зөв олж сурцгаа?!

0  |  0
зочин(202.179.11.10) 2016 оны 12 сарын 02

Та нар өөрсдөө ямарч гэмгүй энхийн цагаан тагтаа гэж үү. Хоморголон халах улсын мөнгийг идэх ажлаар мэргэжлийн болсон нам шүү дээ. Танай намын гишүүд дарга нарын зан байдал, асуудалд хандах хандлага төлөв байдал нь ардчилсан намын гишүүн гэдгийг асуулгүйгээр таних болгосон гэхэд хилсдэхгүй дээ. Ийм учраас ямарч гэсэн ийм хүмүүсийг төр засгийн албанаас цэвэрлэх нь зөвөө

0  |  0
Zochin(59.153.112.22) 2016 оны 12 сарын 02

elbegdorjiin hiij bui ajil.tuuniig buulgaad duujleh heregtei.Namiin ylagdal bas tuuntei holbootoi

0  |  0
Top