БЗД-ийн цэргийн штабын даргын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг шалгажээ

2016 оны 12 сарын 02

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаас явуулж буй Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг 2016 оны эхний 11 дүгээр сарын байдлаар шалгажээ.

Тус материалуудыг хянахаар татахад цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг торгосон гэх 445 иргэний нэрсийн жагсаалт болон 10000-50000 төгрөг хүртэл мөнгө төлсөн банкны баримтыг ирүүлсэн байх ба Цэргийн штабын дарга хурандаа Ч.Цог захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа огт явуулалгүйгээр буюу үндэслэлгүйгээр 445 иргэнийг 5855000 төгрөгөөр торгосон байна.

Энэ нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Зөрчил гаргасан этгээд эрхээ хамгаалах, 11 дүгээр зүйлд заасан Зөрчлийг хянан шалгах, 12 дугаар зүйлд заасан Зөрчлийн тухай тэмдэглэл, 18 дугаар зүйлд заасан Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр, 19 дүгээр зүйлд заасан Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах эрхтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын даргын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаатай холбоотой илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх талаар Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргад прокурорын шаардлага хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэрэг(202.179.29.204) 2016 оны 12 сарын 02

лексус 570 унадаг том дарга даа

0  |  0
Top