Трамп ”Галзуу нохой”-г БХЯ-ны нарийн бичгийн даргаар томилно

2016 оны 12 сарын 02

Ноён Трамп 66 настай Жен Жэймс Маттисыг жинхэнэ ерөнхий генерал хэмээн мэдэгджээ.

“Галзуу нохой” хочит Жен Маттис Обамаг төрийн эрх барьж байх үед Ойрх Дорнод, тэр дундаа Иранд явуулсан бодлогыг ил тод шүүмжилдэг байсан юм. Тэрээр Ираныг Ойрх Дорнодын энх тайван, аюулгүй байдалд хамгийн удаан хугацаанд аюул занал учруулсан улс гэж тодорхойлдог.

Ноён Трамп “Боломж олгосон АНУ-д, цаг хугацааны энэ мөчлөгт баярлалаа. Бид “Галзуу нохой" Маттисыг Батлан хамгаалах яамны нарийн бичгийн даргаар томилох гэж байна. Тэр бол хамгийн шилдэг нь. Дэлхийн хоёрдугаар дайны командлагч, генерал Жорж Пэттоны дараачийн хүн юм” гэж Охио мужийн Синсиннати хотноо олон түмэн болон дэмжигчидтэйгээ уулзалт хийхдээ мэдээлсэн юм.

Жен Маттис байлдааны туршлагатай тэнгисийн генерал аж. Тэрээр 1991 онд Персийн булан дахь батталионыг удирдсан бөгөөд 1991 онд өмнөд Афганистанд болсон дайны үеэр цэргийн армийн командлагчаар ажилласан байна.

Мөн Жэн Маттис армитайгаа Иракт 2003 онд цөмрөн орж, жилийн дараа Фаллужа хотод болсон тулаанд голлох үүрэг гүйцэтгэжээ. 

У.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top