Манай баг Унгарын ”Шепели”клубыг буулган авчээ

2016 оны 12 сарын 02

Украин улсын Харьков хотын “Локомотив” спортын цогцолборт эрэгтэй чөлөөт бөхийн клубүүдийн ДАШТ хоёр өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас “Арслан” болон “Харгант-Цамхаг” клубүүдийн хамтарсан баг “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандар нарын удирдлага дор оролцож 4 халз барилдаан хийж тус бүр хоёр ялалт, ялагдал хүлээж ҮII байр эзлэлээ. Шүүгчээр олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү оролцжээ.

Олимпийн хоёр аварга бүхий АНУ-ын “Титан Меркурий” клуб шувтаргын барилдаанд ираны “Бимех Рази” клубыг 4:3 харьцаагаар хожиж алтан медаль хүртэж хүрэл медалийн төлөө барилдаанд украиний “Харьков” баг армяны багийг 6:2 онооны харьцаагаар хожээ.

Тэмцээний дүн

  1. “Титан Меркурий” клуб (АНУ)
  2. “Бимех Рази” клуб (Иран)
  3. “Харьков” баг (Украин)
  4. Армяны баг
  5. Гүржийн баг
  6. “Сетареган” клуб (Иран)
  7. Монголын баг
  8. “Шепели” клуб (Унгар)
  9. “ЦСКА” клуб (Украин)
  10. Туркийн баг
  11. Беларуссын баг
  12. Киргизийн баг

ҮII байрын төлөөх барилдаан

Монголын баг – Унгарын “Шепели” клуб 5:3 /23 - 13/

57 кг   З.Занабазар – И.Алихажагян, 4:5
61 кг   С.Билгүүн – Хасан Морадголи, 1:11
65 кг   Х.Хишигбат – Лукаш Норберт, өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй.
70 кг   Д.Хатанбаатар,  өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй.
74 кг   Б.Анхбаяр - Лукаш Ботонд, 11-0
86 кг   Т.Мөнгөншагай – Жергель Гуриц, 2:1
97 кг   Ө.Батзул – Атилла Сжмик, 14:4
125 кг Н.Золбоо, Даниэль Лигети, 0:10

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top