Онц, хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

2016 оны 12 сарын 02
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны худагт 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 45 настай эмэгтэй Б-г биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж танхайн сэдэлтээр, шалтгаангүйгээр зодож санаатайгаар алсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн ба хэргийг Ц, Г, Ц нар нь бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Ц, Г, Ц нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг онцгой болон чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нар нь тодорхой оршин суух хаяггүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд байх бөгөөд дээрх хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(89.217.200.133) 2016 оны 12 сарын 03

nasaar ni, tendee yhvel taarna arhichinguud

0  |  0
Top