Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2016 оны 12 сарын 02

Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн 11 дүгээр сарын 25 – 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. Тус зөвлөгөөнд 35 байгууллагын 104 инженер техникийн ажилтан, дотоод аудиторууд болон ОБЕГ, аймаг орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд хамрагдсан байна. Зөвлөгөөний үеэр нийт есөн сэдвээр илтгэл тавьж хэлэлцсэнээс гадна дотоод аудиторуудад чиглэсэн сургалтыг Сангийн яам, Дотоод аудиторуудын үндэсний холбоо хамтран зохион байгуулсан нь энэ жилийн онцлог байсан аж. Мөн зөвлөгөөнөөс гарсан санал санаачлага, үр дүнг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болжээ.

Харин 2017 оны зөвлөгөөнийг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК зохион байгуулахаар болж, шилжин явах цомыг хүлээн авсан байна. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top