АТГ-аас Д.Пүрэвдавааг хорьж шалгах үндэслэл үүсчээ

2016 оны 12 сарын 02

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр  шалгагдаж, цагдан хорих 461 ангид хоригдож байгаа. Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваатай холбоотой газар хууль бусаар олгосон, эрх мэдлэ эхэтрүүлэн бусдад газар өгсөн гэх зэрэг маргаантай олон асуудлаар иргэд хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байдаг ч тэр бүр асуудлыг эцэслэн шалгадаггүй. Тэгвэл энэ Н.Батсүхийн хэрэгтэй холбогдуулан  Засаг дарга асан Д.Пүрэвдавааг шалгах үндэслэл үүсжээ.

Мөн Д.Пүрэвдаваа нь  Баянзүрх дүүргийн  ИТХ-ын сонгуульд  АН-аас  нэр дэвшигчидээ удирдан оролцохдоо иргэдийн саналыг бэлэн мөнгөөр худалдан авах үйл ажиллагааг урьдчилан тохирч,  санаатай, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм. Учир нь  дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчидээс 3 нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авахын тулд мөнгө тараасан гэдэг нь шүүхээр тогтоогдоод байна. Шүүхээр шийдвэрлэгдсэн дээрх гурван нэр дэвшичгийн хувьд  сонгогчийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан нь батлагдсан.  Дээр нь бас гурван нэр дэвшигч  мөнгө тарааж сонгогчийн саналыг худалдан авсан хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 82 дүгээрзүйл буюу Сонгуулийг будлиан туулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах тухай зүйлийн “82.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Ямартай ч түүнийг газрын хууль бус наймаа болон Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх  үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа энэ удаа хууль хяналтын байгууллага шалгах нь тодорхой боллоо. Энэ  хэргийн хүрээнд Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг хорьж шалгах үндэслэлтэй гэж ажиглагчид үзэж байна. 

Эх сурвалж: Zone.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол зочин(103.26.193.88) 2016 оны 12 сарын 02

Өнгөрсөн 4 жилд байнгын хэл аманд орж, дүүргийн иргэдийн хурлыг хууль зөрчин явуулсан гээд олон нотой хэргийн эзнийг сайтар шалгаж, хууль зүйн дагуу арга хэмжээ авахыг дүүргийн иргэдийг төлөөлж хүсэж байна.

0  |  0
зочин(124.158.111.6) 2016 оны 12 сарын 02

Сонгогчын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан Сангийн сайдаа эхлээд Их хурлаас татах хэрэгтэй аа харин дараа нь үнэхээр тогтоогдвол тэр 3 г болно. Сангийн сайдынх бол бүр баримттай байгаа шүү. 20 мян,төг бариад өөрөө тарааж байгаа нь байгаа шүү

0  |  0
Монголчууд(103.9.90.130) 2016 оны 12 сарын 02

Ёстой яаж цагаандаа гарахаараа ингэдэг бна аа чёрт юмаа, МАНгарууд өлөн өлөн гэхэд бүр арай ч дээ, өөрсдөө 20 жил идсэн, одооч гэсэн идэх гэж л улайрч байгаа шдэ, тэрнээс эх орноо хөгжүүлье, юм хийе гэж гарч ирж байгаа 1 ч хүн байхгүй, намын дарга, УИХ-ын даргаасаа эхлээд бүгд улс нийслэлийг хувааж идсэн улаан луйварчингууд л бна

0  |  0
болиочээ(103.26.195.176) 2016 оны 12 сарын 02

ан-ы үёд авилга цагаандаа гарсан. хорооны дарга ажилтан цагдаа дүүргийн байцаагч нар айж ичих гэдгийг мэдэхээ бсан. бид мэднэ цуцлана. гэдэг блаа. бгд - 20 хороо , :-t :-q :-h

0  |  0
Top