С.Амармандахын зодуулсан хэргийн тухай BBC ингэж мэдээлжээ

2016 оны 12 сарын 03

Үндэсний үзлээрээ бахархдаг С.Амармандахын Оросын дипломатчид зодуулсан гэх хэрэг шуугиан тариад байгаа. Энэ тухай  Английн BBC.com сайтад 2016.12.02-д гарсан мэдээг орчуулан хүргэж байна.

 

“Хас тэмдэг бүхий хувцастайн учир Монгол репперийг Оросын дипломатч зоджээ”

 

Монголын шилдэг реппер тайзан дээр хас тэмдэгтэй дээл өмсөж дуулсны учир Оросын дипломатчид зодуулсан гэж түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн мэдэгдлээ.

Тэрбээр хэрэг гарсан газар буюу Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тоглолтонд дуулж байсан аж. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр, түүнийг нүүр болон толгой руугаа шилээр цохиулсан гэж мэдээлж байна. Оросын элчин сайдын яамнаас хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа боловч орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд уг хэргийн тухай гажуудуулж байгаа гэв.

 

 

Реппер залуу тайзан дээр дуулахдаа хас тэмдэг бүхий хатгамалтай улаан өнгийн дээл өмссөн байсан аж. Хас тэмдэг нь нацистуудтай холбоотой ч, Монголчуудын уламжлалт бэлгэдэл юм.

С.Амармандахын эцэг Сэвжидийн Сүхбаатарын хэлж буйгаа, хүү нь зодуулсны дараа 10 гаруй хоног ухаангүй эмнэлэгт хэвтэж байгаа гэв. “Миний хүү нүүр рүүгээ хүнд металаар хэд хэдэн удаа хүчтэй цохиулсан. Хүүгийн минь тархи ноцтой гэмтсэн” хэмээн ярив. Тэрбээр хас тэмдэг бол Монголчуудын хувьд үзэн ядагдахаар зүйл биш гэдгийг хас тэмдгийн уламжлал бэлгэдлийг харуулсан номнуудыг дэлгэн үзүүлэв.

Оросын талаас гаргасан албан ёсны мэдэгдэлд, уг хэргийн тухай буюу хэрэг болсон сар өдөр, тэнд байсан хүмүүсийн тоо, хэргийн нөхцөл байдлын тухай гажуу мэдээ түгээсэн цахим сүлжээ болон мэдээллийн хэрэгслийг шалгаж байгаа гэв.

Нацист Германы дайны үеэр ЗХУ-ын хэдэн арван сая иргэн амь үрэгдсэн байдаг. Хас тэмдэг нь Энэтхэг улсад үүсэлтэй аж.

Сүхбаатарын Амармандах буюу “Хар сарнай” хамтлагийн дуучин Амраа нь тайзан дээр хас тэмдэг бүхий дээл хувцас өмсдөг бөгөөд түүний дуунууд гол төлөв эх орныхоо түүх соёл зэргийг магтан дуулсан байдаг аж.

Шоуны үеэр реппер С.Амармандах “Heil Hitler” гэж тайзнаас хашгирсан гэж сошиал медиагаар мэдээлснийг түүний эцэг, өмгөөлөгч, хамтлагийн гишүүд няцаасан юм.

Түүний өмгөөлөгч Ганхүүгийн Батбаярын хэлж буйгаар, реппер Амрааг зодсон гэх Оросын элчингийн ажилтан баривчлагдаагүй байгаа бөгөөд түүнийг элчин байхаас үл шалтгаалан Монгол улсын хуулийн дагуу шүүх ёстойг хэлэв.

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
быа(202.9.42.102) 2016 оны 12 сарын 04

зоджээ гэчжээ архиний шил гавалд нь шаахсан

0  |  0
Тур(150.129.142.34) 2016 оны 12 сарын 04

Энэ хас тамгыг германууд буруугаар ашгилаад хаясандаа хуурхий.

0  |  0
Зочин(202.21.106.159) 2016 оны 12 сарын 04

АМРААГЫН ХАР КОСТЮМ, УЛААН ЗАНГИАН ДЭЭР ХАС ТЭМДЭГТЭЙ ЗУРГУУДЫГ ХАРСАН ЯМАРЧ ХҮН МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХЭЭ БИШ ГИТЛЕРИЙН Л ДҮР ГЭНЭ ШҮҮ ДЭЭ. БИД Л ХОЙЛОГООРОО ЖАЛГАН ДОТРОО МОНГОЛ ХАС ГЭЭД МААНАГТААД БАЙГААГААС БИШ ДЭЛХИЙН ХҮМҮҮС ШАЛ ӨӨРӨӨР ХҮЛЭЭЖ АВНА. ТИЙМЭЭС ЭНЭ ХӨГИЙН ХЭРҮҮЛЭЭ НУУЖ ДАРАХГҮЙ БОЛ БУЛАЙГАА ЧИРНЭ ШҮҮ.

0  |  0
Zochin(103.57.92.201) 2016 оны 12 сарын 04

Ene has temdeg hitlar huvtsaslaltiig neg tiish n shiidej Zaag yalgaag n huuli durmeer zoohitsuulahgui Bol ene nileed tom asuudal boloh baih shu. Ene dayar Mongoliihon ch biluu Yu bilee hitlariin torson odriig temdeglej, hitlar-n yosoor medchilj baigaa nuhduud arai l bishee. Uunees bolj Delhi dahind Mongolchuudiig buruugaar oilgoh n ih bii. Ene Amaraa bas arai l bish baidag shdee, ter has temdgiig chingisiin uyed hereglej baisnaar n hereglevel Yu gej iim yum boldiin. Neeh aimar ulaan deer haraar.

0  |  0
хастэнгэр(103.57.92.114) 2016 оны 12 сарын 04

Орос Хятадууд ил далд Монголчуудыг сануулж алах. хувааж авахдаа тулах вийй гэхээс маш брлгоомжилж бна.

0  |  0
Mongol(103.26.193.102) 2016 оны 12 сарын 04

Tuuniig elchin baihaas ul hamaarch mongol ulsiin huuliin daguu shuush yostoi! Elchin shig baij chadaagui bol elchin shig haritsah yosgui!!

0  |  0
has(90.225.13.200) 2016 оны 12 сарын 03

hvni erh haichsan be manai mongol uls ardchilsan uls haa bsan daini hor urshig end ymar hamatai ym zail gej heley pizda ter haltar gologor shorongin shalig dololgoh heregtei manaihan yu bolod bn ingej davruulahgvi shv

0  |  0
Баадай(202.9.41.56) 2016 оны 12 сарын 03

Монголын түүх заншил мэддэггүй энэ зодоончийг ЭСЯ нь нутаг буцаах вий дээ. Монголчууд аа хил хязгаараа хянахтун.

0  |  0
будааа(202.126.89.171) 2016 оны 12 сарын 03

элчингийн хүн мөн үү? арай л бүдүүлэг. дипломат ёсонд тийм зэрлэг ёс байхгүй. харамсаж байнаа

0  |  0
mongol(89.217.200.133) 2016 оны 12 сарын 03

Mongoliin yndesnii beleg temdegiig odoonii fashist uzeltei huligaan mongolchuud fashist utgaar ni hereglej eh ornii ner gutaaj baigaa, yyniig anhaarch ter fashist bylegiig mongold horih heregtei shdee uls torchidoo !!!!!!!!!!!!! yneheer ichmeer haragddag shdee, mongolchuudad tegeedch erdoo zohihgui haragdaad baidag ter fashist bylgiinhen, Horih heregtei yaraltai. !!!!

0  |  0
Зочин(202.21.106.106) 2016 оны 12 сарын 03

дэлхий дахинд амараагын хас хээ биш фашист эмблемтэй хувцас, машин зэргийг нь харах юм бол энэ битгий хэл шуугиан дэгдэж Монгол улс л олон тэрбум хүнд доромжлуулна шүү. жалганаасаа гарч сэтгэвэл зүгээр дээ. ямарч тэнэг нь амараагын хасыг фашист хас мөн гэдгийг мэдчихнэ шүү дээ. ийм цөөхөн хүн амтай мөртлөө фашизмыг шүтээд яахын бэ? гээд орос, хятадаас өгсүүлээд дэлхий дахины доог тохуу, онигоо болж мэднэ шүү.

0  |  0
Oogii (188.22.237.83) 2016 оны 12 сарын 03

Turgen barij hori l doo murdun baitsaagch naraa,, yunaas n aigaad bgain tanhai huniig halhiin shorongiin akh nart hurdan shiljuul!!Mongol hun zuvkhun ekh orondoo l ezen n bh uchirtai..Hastai huvtsasaa umsunuu yanuu ter teneg sogtuu Ivand yamarch hanaagui..

0  |  0
ganas(31.211.221.102) 2016 оны 12 сарын 03

Mongol ulsiiin irgeniig mash hvndeer zodoj gemteesend mash ih haramsaj bn

0  |  0
Top