С.Тэнгэр: 2 сая Өвөрмонголчуудаа авчихсан бол өнөөдөр 11-12 сая хүн амтай болох байлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

“Төв халх аялгаар ярьдаггүй л бол Монгол хүн биш” гэсэн явцуу үзлээсээ салцгааж байгаа маань сэтгэлгээний том дэвшил шүү. Бид эртэй сайндаа л тусгаар тогтночихсон, өвөрлөгчүүд бүтэлгүй сэтгэлгүйдээ л Хятадад орчихсон юм биш. “Халхын заяа их” гэдэг л айхтар үнэн үг. 

Богд хаант Монгол Улсын хүн амыг 1918 онд тоолоход 650 мянга орчим байжээ. 1935 онд 740 мянга болж сүрхий өссөн ч, хэлмэгдлийн хар шуурга дайрсны дараа 1944 оны тооллогоор ердөө 20-иодхон мянгаар нэмэгдсэн байв. Харин Өвөрмонгол 1911 онд Манжаас салахад 1.5 сая хүнтэй, 1948 онд Өвөрмонголыг байгуулахад 6 сая хүнтэй, 2 сая шахам нь монгол үндэстэн байж. Хөхнуур, Шинжааны ойрдуудыг нэмбэл Монгол Улсын хүн амаас 3 дахин олон монголчууд Хятадын захиргаанд байсан гэсэн үг. Чан Кайши ч, Мао ч “Монголчуудын ихэнх нь манай харьяанд үлдэх учир Ар Монголын тусгаар тогтнол явуургүй” гэж хатуу итгэж байв. Хэрэв Сталин л “Гадаад Монголын статус-кво хэмээн Ялтад тохиролцсон зүйл бол БНМАУ-ын тусгаар тогтнол” гэж ганцаараа зүтгээгүй бол, бидний тусгаар улс болох ч лөөлөө шүү дээ. Ялтаас харимагцаа Рузвелт үхчихсэн тул, Черчилл ганцаараа “гурван том удирдагчийн” тохиролцсон Гадаад Монголын статус-кво гээч нь яг тусгаар тогтнол байсан уу, тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөвлөлт-Хятадын гэрээнд заасан автономийн статус байсан уу гэдэг дээр маргалдах нь ямар ч утгагүй болчихсон юм. Тэгээд л Сталиныхаар шийдсэн, энэ гайхамшгийг бүтээсэн гавьяаг нь үүрд дурсахын тулд Улаанбаатарт тэр хүний хөшөөг ч босгосон түүх бий.

Энүүхэндээ хэлэхэд, 1945-1948 оны хооронд өвөрлөгч хүн амаа бүрэн татаад авчих боломж байсан тухай нэрт манжич, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумыг тэр чигээр нь дагуулж Монголд авчирсан Я.Шаарийбуу хэмээх аугаа хүн ярьж байсан сан. Тэр үед 2 сая өвөрмонголчуудаа авчихсан бол, 760 мянгаас 3 саяд хүрсэн жишгээрээ тооцвол, бид өнөөдөр 12-13 сая хүн амтай улс байхгүй юу.

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.122.247) 2017 оны 03 сарын 07

manaih yaj biahiig bid uursduu hezee ch shiidej bgaagui!

0  |  0
(58.123.139.239) 2017 оны 03 сарын 01

ovor mongolchuud oorsdoo eserguutsehgui yugaa hiij baisiin mongol japaniig choloolohdoo gol n ovormongoliig choloolson ter uyed l mongoltoi negden geed 1dsen bol boloh baisan gadnaas halhuud busdiin heregt oroltsoj huch heregleh hetsuu biz dee 1t tusgaar bolchihoor.

0  |  0
(58.123.139.239) 2017 оны 02 сарын 16

odoo tertee tergui ovor mongol hytadtai holildood tsever mongol baihgui. ter alhaa n hurtel hooloi n hurtel oor shuudee nud n tsarai n oor humuus baina lee

0  |  0
(178.62.34.82) 2017 оны 02 сарын 06

ter oyunhorol terguutei nuhduud uvurmongoldoo amidar ene chine negdsen undestenii baiguulgad danstai tuurga tusgaar mongol uls

0  |  0
(202.9.41.34) 2017 оны 02 сарын 05

Монгол хүн цөөнөөс ядуу болоогүй. харин монголын төрд тагнуулууд шургалж, Элбэгээ тэргүүтэй хулгайч нар монголын хөрөнгийг хулгайлснаар л монгол дапуурсан. Одоо эд нартай хатуу хариуцлага тооцох ёстой.

0  |  0
(139.5.218.73) 2017 оны 02 сарын 05

За даа, Өвөр монголчууд нь бараг хятадаасаа долоон дор юм шиг байдаг юм даа.Ар монгол Хятад хоёрын дунд далдаганаад,хят

0  |  0
(46.208.173.127) 2017 оны 02 сарын 03

Herev bid 30 say baisan bol olimpd ehnii 5 d jagsaj,hul bumbugiin delhiin avarga Mongol uls baih bolov uu gej itgedeg!!!

0  |  0
(202.131.243.190) 2019 оны 02 сарын 16

Хүүхэд багачууддаа аливаа зүйлийн тухай сайн ярьж ойлгуулж өгөхгүй, зарим зүйл, түүхийн талаар ямар ч ойлголтгүй хирнээ ам дамжсан яриаг бүдүүлгээр ярьж суудаг эцэг эхчүүд, хүмүүс буруутай. Хүүхдүүд нь нэг зүйлийн тухай санаа бодлоо зөв эвтэйхэн бичиих ч чадваргүй болох юм даа.Боловсролын дээд нь хүмүүжил гэдэг биздээ.

0  |  0
(183.177.101.218) 2017 оны 01 сарын 30

ene tsag dor amid baij uusaj shimegdchihgui uldeh n chuhal mongoliin zorigt uhaalag ers olnooroo bgaa shuu

0  |  0
(202.9.42.77) 2017 оны 01 сарын 27

ЦЭВЭР ЦУС ЯС ҮНДЭС ХЭЛ СОЁЛ ӨВ УЛАМЖИЛАЛ ҮНДЭС УГСААГАА ХАДГАЛЖ ХАМГААЛААЛ ЯВЖ БАИ ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ХЭРЭГ БОЛОХДОО Л БОЛНО

0  |  0
(202.70.33.242) 2017 оны 01 сарын 24

нэгтгэсэн бол улаан коммунистууд олон хүн буудан алах байж ээ тэгээд одоо 10 сая байтугай цөөхөн монгол байх байсан

0  |  0
(202.70.33.242) 2017 оны 01 сарын 24

Ар Монголын ухуулагч нар бурхан шашингүй төр байгуулна гээд ухуулснаас өвөр Монголчууд артайгаа нэгдээгүй ш дээ улаан коммунизмаас айсан шүү

0  |  0
(202.131.245.154) 2017 оны 01 сарын 23

1555.0 км кв газар нутгын 500 км,кв нь хаачиваа.Дээд тэнгэр харуулдаг хүн гуай.

0  |  0
(124.158.107.19) 2019 оны 02 сарын 16

одоо тэгээд өнгөрсөн юмыг яах юм бэЮ

0  |  0
(103.26.195.126) 2017 оны 01 сарын 21

Hyatadiin koloni bolno gej yarij bgaa humuus ta nar uursduu Mongoloos garaad yavchih tehuu sda-nuudaa

0  |  0
(106.181.70.127) 2017 оны 01 сарын 21

Stalind dahin hushuu bosgoh heregtei Manai tusgaar togtnold tuuhen gaviya baiguulsan hun Hrushev Stalinii hushuug avch haya gehed ni Tsedenbal darga Ene bidnii medeh asuudal geed ogt hudluugui yum Yum buhen uchirtai Stalinii hushuug Leninii hushuug avch hayasan humuusiig tuuh shuuh bolno oo

0  |  0
(211.100.3.19) 2019 оны 02 сарын 16

hamgaas demjij yavdag hairtai duuchin, uran buteelch shuuhumuusiin bichsen muuhai zuild buu emzegleerei.bid bugdeeree mongolchuud shhu

0  |  0
(123.179.27.162) 2019 оны 02 сарын 16

Түүхээ уншиж ойлгож байж коммент бичиж байгаач ээ, нөхөд өө. Юу юугүй л харааж зүхэх ээ урьтал болгох юм......

0  |  0
(150.129.142.235) 2017 оны 01 сарын 13

ӨВӨРМОНГОЛЧУУДЫ Г АВАХГҮЙ ШҮҮ

0  |  0
Zoloo(103.57.95.28) 2016 оны 12 сарын 10

iim t1 yum bitgii bich l dee erguu har Zindaa.mn ee Mandahnaran biluu ter ni ugaasaa yu ch medehgui nuhur baidiin door ni bgaa humuus hurtel erguu biz

0  |  0
бөхбөмх(49.0.161.93) 2016 оны 12 сарын 05

зиндаагийн мангарууд аа, наад үгийг чинь Аюурзана зохиогч хэлсэн юм. Дуучин Тэнгэрийн нэвтрүүлгийг үзээд төрсөн сэтгэгдлээ илэрхийлэхдээ өвөрмонголчуудаа ингээд татаад авчих боломжтой байжээ гэж бичсэнийг дуучин нь хэлсэн юм шиг болгоод л тэнэгтэж өгөх юмаа. Ядаж наад хэдэн өгүүлбэрээ эхлээд уншчаач

0  |  0
БББ(66.181.188.51) 2016 оны 12 сарын 05

АЮУРЗАНА ЗОХИОЛЧ Л ИНГЭЖ БИЧСЭН Ш ДЭЭ.

0  |  0
88888(202.70.42.82) 2016 оны 12 сарын 05

0xn. ter muu hujaa nariig avsan bol udiid manaih uvur mongol shig bolson bh bsn. uvur mongolchuud bidniig harj mongol gej hudlaa ineej tsaashaa harj hytad bolj jujiglej amin zuulgaa zalguuldag jinehen horchid sh dee

0  |  0
BI MONGOL BISH ZA,(202.179.23.171) 2016 оны 12 сарын 05

TEGEED NIIL NIIL HARII,CHI DARAA NI HARIUTSLAGIIG NI DAANA BIZ DEE???

0  |  0
зочин(59.153.87.3) 2016 оны 12 сарын 05

тэнгэрийгаа дэмжиж байна ирж тоглолтоо хийгээрээ баяр хүрэге

0  |  0
hujaa(202.9.42.201) 2016 оны 12 сарын 04

Udahgui ta nar manai haryat bolno xaxa

0  |  0
zz(78.250.175.148) 2016 оны 12 сарын 04

uvur mongoltoi hol baih shaardlagagui udahgui mongol hytadiinh bolno

0  |  0
bataa(104.6.184.33) 2016 оны 12 сарын 04

Odoo bol uvurmongolchuudaas hol baimaar bolchihson. Ted Mongoloo gesen setgelgui hyatad toloitoi mongol tsaraitai ayultai zalitai bolson.

0  |  0
гость(202.179.11.10) 2016 оны 12 сарын 04

тийм боломж байсан боловч хятад орос хоёр л ийм байхыг шийдсэн бизээ. Хөлөнбуйр сумыг тэр чигт нь авчирсан шиг нүүдэл хийвэл болох л байж дээ. Бас нөгөө Сумьяа бээс байна. Ийм толгойлогчдыг бэлтгэсэн бол болох л байж.

0  |  0
ужн (202.9.41.220) 2016 оны 12 сарын 04

Дуучин Тэнгэр ингэж хэлсэн мэтээр бичээд байх юм, зохиолч Аюурзана фэйсбүүк дээрээ ингэж бичсэн байсан.

0  |  0
Top