Мөнх цэвдэг хайлбал дэлхий сүйрнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

Судлаачид Сибирийн мөсөн доороос аварга том вирус олжээ. Питовирус сибирикум гэсэн нэр аваад буй энэ вирус нь 10 жилийн өмнө олдож байсан вируснаас хэд дахин илүү том ажээ. 1.5 микрометрийн урттай Питовирус сибирикум нь маш хүчтэй хор хөнөөлтэй, бусад эс амёбыг устгаж чадах ч гэлээ хүний эсэнд нөлөөлж чадахгүй. Энэ вируснаас олон төрлийн өвчин эмгэгийг эмчлэх жорыг ч олж магадгүй, мөсөн дотор хадгалагдаж байсан болохоор мөс гэсэхэд эргэн амь орох бүрэн боломжтой аж. Мөнхийн цэвдэгтэй байдаг уул, гол мөрөнд энэ мэтийн маш аюултай хэдэн сая тэрбум жилийн настай вуруснууд хөлдсөн байдлаар оршиж байж ч магадгүй. Хэрвээ түүнийг санамсаргүйгээр ухаж гаргах, эсвэл дулаарлаас болж мөс хайлсаны улмаас вирус физик үзэгдэл, химийн урвалын нөлөөгөөр амилж, дэлхий чигтээ аймшигт өвчинд нэрвэгдэж магадгүйг эрдэмтэд анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.231) 2016 оны 12 сарын 04

Хэний бичсэн зүйлийг хулгайлж тавьсийм болдоо

0  |  0
самбуу(103.229.121.157) 2016 оны 12 сарын 04

хамгийн гол нь монголчууд хүний мууг үзэх гэсэн муухай хар сэтгэлээсээ салах хэрэгтэй, үр хүүхдээ боддог бол

0  |  0
170(88.82.56.222) 2016 оны 12 сарын 04

Гарчиг оновчгүй байна.

0  |  0
Top