Ц.Мөнх-Оргил: Монголоос авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмcэн нь Далай ламын айлчлалаас өмнөх шийдэр

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд төлбөрийн дарамт тавьж хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд найман юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж авна" гэх журмыг шинээр гаргасан билээ. 

Тэгвэл энэ талаар  Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Дараа нь Баяннуур аймгийн захиргаа  дээрх тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрээ 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ. Уг тогтоолд нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. 

Нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнийг нь 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон байна. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр гаргах болох нь. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх вэ, цуцалж болох уу эсвэл үнийн дүнг буулгах уу гэдэг дээр ярилцаж байна" гэлээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Namjaa abirmed(202.179.10.158) 2016 оны 12 сарын 06

ZES hailyylah yildberee bariach

0  |  0
лалар(59.153.114.146) 2016 оны 12 сарын 05

Петро дачин тамсагийн нефтийн татварыг 1000 дахин нэм

0  |  0
Лллл(202.126.91.103) 2016 оны 12 сарын 05

Мэдлэгэ чадвар алга. Худлаа ярьсан усан толгой.

0  |  0
Soongo(43.242.243.48) 2016 оны 12 сарын 05

Далай ламын айлчлалын талаар та өмнө нь мэдээлэлтэй байсан уу сайд аа

0  |  0
ЗОЧИН(202.21.106.164) 2016 оны 12 сарын 04

ХУДЛАА ЯРИХААСАА ИЧЭЭЧ ТӨРИЙН САЙД БАЙЖ

0  |  0
Zochin(128.78.141.176) 2016 оны 12 сарын 04

Hudlaa chaagaal mergen buudagch

0  |  0
Novsh(103.57.92.196) 2016 оны 12 сарын 04

Bain bain uragshaa yavaad baidgiin gavya ene gej yy.

0  |  0
v(103.26.194.227) 2016 оны 12 сарын 04

naadahiig chini mi ah si ah 2 ali deer tohirson asuudal bishuu ain

0  |  0
Top