“Тэнгэрийн хунтайж”-аас өөр хэн ФИНАЛД ҮЛДЭХ ВЭ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

“Авьяаслаг Монголчууд” шоунд “Тэнгэрийн хунтайж” нэрээрээ охид бүсгүйчүүдийн зүрхийг булаасан нэгэн оролцогч байсан нь Н.Цэнгүүн билээ.

Түүнд зөвхөн охид ч биш залуус дурлаж, битүүхэндээ атаархаж байсан гэдэгт итгэлтэй байна. Pole dance бүжгээр хичээллэгч түүний чадварыг бараг л 100 хувь хэмээн Рокит Бэй шүүгч өмнө нь хэлж байсан шүү дээ. Энэ удаа ч тэр шүүгчдийг төдийгүй үзэгчдийг дуу алдуулж, бишрүүлж чадлаа. Мөн шүүгчид түүнийг финалд өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байгаагаа шууд илэрхийсэн. Тэгэхээр шүүгчид өнөөдөр хэнийг дэмжих нь тодорхой байлаа. Шүүгч Дээгий хүртэл “Жинхнээсээ лагерь дагуулаад явчихмаар залуу вэ” хэмээн үнэн сэтгэлээсээ уулга алдана лээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top