Үс засуулбал өнгө зүс сайжирна

2016 оны 12 сарын 05

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.12.5, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 6
  • Наран ургах шингэх: 08.26-17.00
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөх, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top