С.Баяр: Надаас Энхбаярыг, Энхбаяраас намайг асуудгаа та нар одоо болимоор юм

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

Ерөнхий сайд асан С.Баяр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдад томилогдоод байгаа билээ.  Тэрбээр саяхан "Open door" сонинд зочноор уригдаж, сэтгүүлч Б.Ганчимэгтэй дэлгэрэнгүй ярилцжээ. Ингээд тус ярилцлагын ОНЦЛОХ ЭШЛЭЛ-үүдийг түүвэрлэн хүргэж байна. Хэрэв ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.



 

  • Улс төрд хүчээ үзэхгүй гэлээ ч гэрийн мухар сахин суухыг би хүсээгүй. Тэтгэвэрийн нас арай болоогүй, ажлын бага сага туршлага бас байна. Тиймээс ажил эрхлэх, улс орондоо зүтгэх ёстой. Тэгэхдээ улсдаа, журмын нөхөддөө ус биш, тус болох ажлын цэгээ зөв олох хэрэгтэй. Тийм цэг нь элчин сайдын ажил байж болох юм байна гэж бид ярьсан. 

 

  • Шүүмжлэл байтугай элдэв дайралт, доромжлолд би эмзэглээд, онгонтоод байдаггүй. Миний энэ муу арьс овоо зузаан. 

 

  • УИХ маань энэ намаржингаа л улсын мөнгө төсвөө хэлэлцлээ. Харамсалтай нь, “Эрдэнэт”, “Оюу толгой” хоёр шиг улсын төсөвт дорвитой мөнгө оруулж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж манайд алга. 

 

  • Оюу толгой” төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, байгуулсан гэрээний нөхцлөө сайжруулах чиглэлээр тууштай ажиллах ёстой гэж боддог. Гэрээ л учраас сайжруулах шаардлага, боломж бий.

 

  • Оюу толгой”-н төсөл эхэлж, өнөөдөр улсад өгөөжөө өгч байна. Энэ төсөл эхлээгүй байсан бол эдийн засгийн байдал маань бүр долоон дор байх байлаа. Хийсэн нь буруудаж, хийгээгүй нь монждог, хийрхсэн нь манддаг хэвээр байвал улс орон маань өөдлөхгүй.Тийм учраас би хэлэх ёстойгоо хэлсэн.

 

  •  Урьд өмнө нь би арай л залуу, арай л тэнэг байж. Нас ахиад түүх, түүхэн үнэний үнэ цэн, ач холбогдолыг илүү ойлгодог болж байгаа юм байлгүй.

 

  • Би бол улс орныхоо түүхийг үнэн бодитоор нь мэдэхийг хүсдэг Монгол Улсын нэгэн иргэн.

 

  • Хүн тачигнахаар солигддог улирал гэж юу байх вэ. Аль ч улирал цаад жамаараа, цаг нь болоод л солигддог. Улс төрийн ч улирал солигдоход хувь хүмүүсийн оролцоо нөлөө үнэндээ бага. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Амьдралын энэ зүй тогтлыг хүн өөрчилж барахгүй.

 

  •  Би бол олонхи болно гэж төсөөлж, найдаж, зүтгэж байсан. Харин яг жаран тав болно гэж хэн, яаж мэдэх билээ. Мэдэж байсан гэх хүмүүс гарч ирж байгаа бол инээдтэй л юм. Үүнийг мэдэх арга үгүй. Тэгэх тусмаа мажоритар сонгуулийн үр дүнг. Хоромхон зуур сүүлээрээ нааш цааш эвгүй шавхуурдаж ороолгодог тогтолцоо. Урьдчилж тооцоо гаргахад хэцүү. 

 

  • Сонгуулийг намын удирдлага удирдсан. Мань мэт бол тусалсан, зөвлөсөн. Атаман гэснээс би хэзээ ч атаман байгаагүй, одоо ч биш. Том ч биш, жижиг ч биш. Тэгээд ч намд атаман огт хэрэггүй. 

 

  • Өрсөлдөгч тааруухан байгаагүй. Эрх баригч АН, МАХН хоёр, дээр нь эрэлхэг хурц бие даагчид гээд нэг биш, нэг хэсэг өрсөлдөгч цаан нь жагссан. Нэг биш, олон фронтоор үзэх шаардлага бидэнд тулгарсан. 

 

  • Би сонгуулийн олон компани зохион байгуулж, байгуулалцаж явсан. Бага сага туршлага бий. Гэхдээ манай намд сонгуулийн стратеги тактик, арга заль, технологи менежмент сайн мэддэг, хийдэг хүмүүс шат шатандаа цөөнгүй.

 

  • Ажил хийж байхад зүтгэл, хариуцлага л чухал. Тэр хоёр нь байхад ажлын мэдлэг, мэдрэмж, туршлага гэдэг нь өөрөө хуримтлагдаж зузаардаг. 

 

  • Үнэнээ хэлэхэд “мэргэжлийн Засгийн газар” гэж юу хэлээд байгааг би мэдэхгүй. Улс төр судлалд ч, төр эрхийн онолд ч ийм ойлголт, томъёолол байдгийг би олж үзээгүй. Гэхдээ би дутуу харсан байж мэднэ. Хар ухаанаар бодоход, тээврийн сайд нь жолооч, хүнсний сайд нь тогооч мэргэжилтэй байвал сайн гэх гээд байгаа юм шиг.

 

  •  Үнэн хэрэгтээ “хамтын хариуцлага” гэдэг бол “эзэнгүй хариуцлага” л гэсэн үг. Олонхийн ардчилал парламент дотроо оршиг. Харин гүйцэтгэх засагт буух эзэнтэй, буцах хаягтай хариуцлага ноёлох естой. Ерөнхий сайд нь Засгийн газраа, сайд нь яамаа, хэлтсийн дарга нь хэлтсээ, ажилтан нь ажлаа бүрэн хариуцдаг байвал улс төрийн болон төрийн захиргааны хариуцлагын тогтолцоо босоо болно. 

 

  • “Мэргэжлийн” гэх ойлголтын эсрэг талд нь “сайн дурын” гэх ойлголт явдаг. Сүүлийн хэдэн жилд Засгийн газарт мэдлэг, мэргэжил талаасаа “арай ч дээ” гэмээр сайд мэр сэр томилогдож, олныг гайхшруулж байсан учраас “шинэ Засгийн газар бол сайн дурынх биш” гэж онцлох шаардлага байсан байх.

 

  • Яг нарийндаа гэвэл МАНАН анх татсан нь 2004 оны намар юм шүү дээ. Би тэр үед Москвад элчингээр сууж байсан.

МАНАН анх татуулсан эзэн нь түүнийгээ одоо мангаа гэж ярьдаг болсон.

 

  • Надаас Энхбаярыг, Энхбаяраас намайг асуудгаа та нар одоо болимоор юм. Одоо аль аль маань амар заяагаа үзэх цаг болсон. Бид хоёр нэг хэсэг хамтдаа зүтгэж байсан. Одоо тэр маань тусдаа. Би тусдаа.

 

Бэлтгэсэн: Б.Алтжин

Эх сурвалж:www.baabar.mn

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэвэр агаар(202.179.29.147) 2016 оны 12 сарын 06

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457

0  |  0
fgfd(66.181.191.152) 2016 оны 12 сарын 06

buh nasaar chin asuuhal bolno do nuhur min.

0  |  0
elbegdorj(83.173.66.5) 2016 оны 12 сарын 06

uul ni bolomjiin hun daanch sachii ni hurehgui bna l daa. uul ni bolomj ih bsan daa. daa danhar togtoltsoo yumuu daaa

0  |  0
Zsss(66.87.76.205) 2016 оны 12 сарын 06

Bayar bol jinhene 2 uzuurtei zuu.Mongol deeshee, yu dooshoo yu gedeg torgon emzeg ued ene hun mongoliig suirel ruu n tulhsen.Ard tumen Bayart mash ih itgej tuunii helsen bolgonii tuluu zutgehed belen bailaa.Getel ene muu sda 4000o0 iin heden huligaan,hurliizuudtai niilj mongoliig luivardaj,,avilgiin har ueiig deed hemjeend n tulgasan.Enhbayar bol Bayariin hajuud bol zugeer l burhan gesen ug.Bayar,Elbegdorj,M.Enhbold 3 mongoliig sug suuder bolgoson llalaruud

0  |  0
Зочин(112.72.11.109) 2016 оны 12 сарын 06

Энэ нөхөр Оюу толгой Монголыг тэжээлээ ч гэх шиг.Үнэн толгой уруу нөхөр.Монголд чамаас илүү чадалтай аавын хүүд байна.Тэдний ажлыг энэ новш булааж авдаг.Хоосон амалж,хөрөнгөнд шунахаас өөр туршлага алга.Эрдэнэтийг өдий хүргэсэн туршлагатай хүмүүс,техник байхад гадныханд зарж хөлжсөн өө мэдээгүй гэж боддог чоно борооноор онигооны баатар авилгач вэ?

0  |  0
zochin(103.57.95.209) 2016 оны 12 сарын 06

amerkid baigaa mongolchuudaa ene muugiin sheesnuud mongoll ex orniig min zarsan aabiinxaa xulgai xiisen munguur tansaglaj baigaa shuu uzen yadatsagaa.alsan ch bagdana

0  |  0
irgen(112.72.11.103) 2016 оны 12 сарын 05

enhbayrin derged chi baas yu yum be . tcagni bolhoor vzeh yumaa vzehl boloh bh shvv muu vhdel mini

0  |  0
салаавч(103.26.195.123) 2016 оны 12 сарын 05

монголыг зарсан муу үхдэл бушуухан далд орж монголын нурууг амраагаасай... үр үндэсээрээ удам судраараа монголоос тонилж, гударснаа гулгих цаг ирнээ

0  |  0
altan(66.181.184.162) 2016 оны 12 сарын 05

Za bayr mine odoo boliz uzee uls orniig tsetsegluulvel tsetsegluulchheer tsag hugatsaa uy uyiin zasgiin gazart baisan odoo ter hiigeegui uldsen hesgiig n hiine gej helj baigaa bol estoi enduurel ard tumen teneg bish oorsondoo l itgene u gehees ta heded niiteer n itgeheen baisan byluugaa huvaaj ideel irgedee yduu amidruulaal baihad hen itgehiinbe tiim biz end tend tolbortei yriltslaga ogj ooriigoo surtalchlah gesnii hereggui ugaasaa uhaant mongolchuud uls tord itgeheen baisan tsag tiim bolhoor boliz uzdee nohduud mine

0  |  0
bii(202.179.29.221) 2016 оны 12 сарын 05

Bayr bol tugjil

0  |  0
Иргэн(103.57.93.228) 2016 оны 12 сарын 05

Стандарт бус засгийн газар нэрээр өөрийн хар амиа хаацайлж өөрөө түүнээсээ хулчийж элэг өвдлөө хэмээн ард түмнээ хөсөр хаясан хүн чанаргүй амьтан даа. Одоо хичнээн өөрийгөө зөвтгөлөө ч ард түмэн хүлээж авахаа больсон доо.

0  |  0
ganaa(43.242.243.112) 2016 оны 12 сарын 05

setgelgui novsh. yarvaisan ih zant.buduuleg. uldturuus zailj chadahgui.gulug tsarailchaad.uhetlee zovno doo huurhii

0  |  0
zochin (27.123.214.95) 2016 оны 12 сарын 05

ene neg luibarching yah ve mongolchuudaa ard tumniig heterhii doromjilj ta nar namaig yaj ch chadahgui uym chini geed bohi zajlaadsuuj bhig ni har da

0  |  0
ИРГЭН(59.153.115.213) 2016 оны 12 сарын 05

ЗӨВ ШҮҮ

0  |  0
jhh(103.229.122.194) 2016 оны 12 сарын 05

Saixan garshdee

0  |  0
mgl(80.12.63.84) 2016 оны 12 сарын 05

Nuuh ym baigaamuu.Negnees ni nogoog ni asuuj baij unen hudliig ylgahgui yah bolj bna. 2uulaal neg negruugee chiheedl baigaashdee. Helmegdsen hairan saihan zaluus martaaguil baigaa.

0  |  0
ард(59.153.115.46) 2016 оны 12 сарын 05

л ала р баяр

0  |  0
зочин(202.179.23.50) 2016 оны 12 сарын 05

өөрий чинь бодвол Зон олон Н,Энхбаяр гуайг дэмждэг юм шүү, Ард олондоо хараалгаж, зүхүүлж амьдрах тийм сайхан байдаг юм байх даа, Эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан өөрий чинь бидний өмнөөс хатуу цээрлэл үзүүлнэ дээ,

0  |  0
Gombog(99.57.27.13) 2016 оны 12 сарын 05

Enkhbayriig unendee mglchuud hairtai l bgaa.onoodor songuuli bolohod enkhbayr garaad irne.tiim hemjeenii uls torch.harin bayr taniig hedhen uul us gazar shoroogoo zarssn oligarhuud l dagana monuu!!!

0  |  0
Зочин(202.179.31.24) 2016 оны 12 сарын 05

Монголоор тоглосон хүн нэг өөдлөх аядаад унадаг юм. Чиний санаа олон байвч, Бурхан чамайг там руу явуулах нь тодорхой. Монголд тус хүргэх гэдэг чиний үгэнд хэн итгэх юм бэ.Заваан, ёрвойсон юм зайлж, үхэж далд ор, Энэ хогнуудын хийсэн лайг эргэж Монголчууд биш Бурхан шүүнэ

0  |  0
зочин(103.23.51.2) 2016 оны 12 сарын 05

Энхбаяр бол энэ ЛҮД-н хажууд ард түмний олонхийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Лидер улс төрч, бид түүнийг хайрласаар байх болно, харин чамайг яаж байна????айн???

0  |  0
Мгл(202.70.46.230) 2016 оны 12 сарын 05

Эрлэгийн өмнө очиж хэргээ шүүлгэх цаг нь дөхөж дээ царай зүс нь хөөрхий

0  |  0
ичгүүр(103.212.119.46) 2016 оны 12 сарын 05

Элэгний өвчин яриад ерөнхий сайдаас бууж байхад нь өрөвдөж байлаа. Тэгэхэд ханцуй дотроо ямар тохиролцоо хийж байсныг нь даанч мэдсэнгүй. Монголчууд танд итгэсээн, Баяр гуай, даанч удирдагч байх сачий танд дутлаа

0  |  0
Зочин(150.129.142.128) 2016 оны 12 сарын 05

Монгол хунии сэтгэлгээ хоцрогджээ

0  |  0
Top