Олон улсын “Авлигатай тэмцэх газар” байгуулагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

Их Британи, АНУ, Швейцарь, Канад, Австрали, Шинэ Зеланд улс Интерполтой хамтран дэлхийд анхны Авлигатай тэмцэх олон улсын агентлаг байгуулахаар болжээ. Английн нийслэл Лондон хотод болсон Авлигын эсрэг олон улсын чуулга уулзалтын хуралдааны үеэр энэ тухай албан ёсоор зарлажээ.

            Их Британи улс бизнесийн бүх байгууллагын эздийн нэрсийг нээлттэй болгохоор завдаж байгаа бөгөөд араас нь Франц, Голланд, Нигери, Афганистан улс мөн ижил арга хэмжээ авах гэнэ. Түүнчлэн Австрали, Шинэ Зеланд, Иордан, Индонези, Ирланд, Гүрж улс мөн ийм арга хэмжээ авахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлж буй Их Британи улс мөн улсад нь хөрөнгө оруулсан, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан бүх компанид жинхэнэ эзэмшигч нь тодорхой байх ёстой гэсэн шаардлага тавих аж.  

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(94.233.147.196) 2016 оны 12 сарын 05

ялзарч баигаа му маш яаралтаи элсэх блждээ

0  |  0
Зочин(150.129.143.15) 2016 оны 12 сарын 05

Их зөв байгууллага байна. Манайх шиг бие биенийхээ халаасанд орсон албан тушаалтнуудтай улсад мөн ч тус болно бх.

0  |  0
Top