С.Амармандахын өмгөөлөгч Хотын дарга НИТХ-ын дарга нарыг шалгуулах хүсэлт гаргалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 05

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст хүсэлт гаргажээ. Ингээд хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 


Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яаманд:

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа.

Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23:00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн.....хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн Хуулийн 5.1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, мөн хуулийн 9.1.”Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.”, Эрүүгийн хуулийн 13.1.”Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтуудийн хүрээнд Наганов Артём Валентинович гэгч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Олон Улсын Гэрээний Тухай Хуулийн 19 дүгээр зүйл. Олон улсын гэрээг биелүүлэх “Монгол Улсын яам, тусгай газар болон тухайн гэрээгээр зохицуулж байгаа асуудлын хүрээнд хамрагдах бусад байгууллага Монголын талын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.” гэснээр та бүхэн хууль дээдлэн ажиллах үүрэг хүлээж байна.

Иймд Оросын Холбооны Улсын иргэн Армян гаралтай гэх Наганов Артём Валентиновичийн дипломат эрх ямба, дархан эрхийг Дипломат Албаны Тухай Хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын Олон Улсын Гэрээний Тухай Хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү.

Хэрэв та бүхэн Монгол Улсын Хууль тогтоомжийг эс хүндпэн хайхрамжгүй хандвал цаашид үргэлжлүүлэн Олон Улсын хүний эрхийн хороо, НҮБ-ын дипломат ёс, дэг хариуцсан хороо зэрэг Дэлхийн хандаж болох бүх улс орон, байгууллагад хандана.

Монгол Ардын Намын Дарга М.Энхболдод:

 Та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая.

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь МУ-ын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа.

Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23:00 цагийн орчим

Улаанбаатар хотын ХУД-ийн......хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Гэмт хэрэг гардаг шөнө буюу 2016.11.22-ний 23:00 цагийн орчим С.Амармандахыг бусдад зодуулан ухаан нь орж гаран хэвтэж байх үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан байна гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хохирогчийн мэдүүлэгт “..би ухаан орж гаран хэвтэж байх үед нэгэн албан тушаалтан “..хүмүүст битгий мэдэгд, битгий харуул.. хурдан өөр өрөөнд өргөөд оруул..” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгасан тухай дурдсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа хохирогч бусдын тусламжгүйгээр хэргийн газраас холдон явж, гэртээ арайхийн очиж эхнэртээ мэдэгдснээр эмнэлэгт хүргэгдэн амь нас аврагдсан байна.

Олон нийтийн дунд нэгэнт илэрхий тодорхой болсон үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүд та ТАТХ-д зааснаар хариуцлага тооцох нь зөв байна.

Эрүүгийн Хуулийн 5.1."Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.", мөн хуулийн 9.1.”Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ.", Эрүүгийн хуулийн 13.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн заалтуудийн хүрээнд холбогдох этгээдүүдэд захиргааны хариуцлага хүлээлгэж МУ-ын хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, шилжүүлэх нь зүйтэй байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн ТөлөөлөгчдиЙн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа нарт Дипломат Албаны Тухай Хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын Олон Улсын Гэрээний Тухай Хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү.

Хэрэв та Монгол Улсын Хууль тогтоомжийг эс хүндпэн хайхрамжгүй хандвал цаашид үргэлжлүүлэн Олон Улсын хүний эрхийн хороо, НҮБ-ын дипломат ёс, дэг хариуцсан хороо зэрэг Дэлхийн хандаж болох бүх улс орон, байгууллагад хандан зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалахаар тэмцэх болно.


 

ХУД-ийн Цагдаагийн Хэлтэст:

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь МУ-ын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалж байгаа.

ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, танхайрсан гэмт хэрэг тус хэлтэст шалгагдаж байгаа. Гэмт хэрэг гардаг шөнө буюу 2016.11.22-ний 23 цагийн орчим С.Амармандахыг бусдад зодуулан ухаан нь орж гаран хэвтэж байх үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн Гадаад Харилцааны Хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан байна гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хохирогчийн мэдүүлэгт “..би ухаан орж гаран хэвтэж байх үед нэгэн албан тушаалтан “..хүмүүст битгий мэдэгд, битгий харуул.. хурдан өөр өрөөнд өргөөд оруул..” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгасан тухай дурдсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа хохирогч бусдын тусламжгүйгээр хэргийн газраас холдон явж, гэртээ арайхийн очиж эхнэртээ мэдэгдснээр эмнэлэгт хүргэгдэн амь нас аврагдсан байна.

Олон нийтийн дунд нэгэнт илэрхий тодорхой болсон үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг ЭХ-ийн 35 дахь хэсэгт заагдсныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107, 246, 247-р зүйлд заагдснаар шалгаж ерөнхий ангийн 9.1 дэхь хэсгийг хангах нь зүйтэй байна.

Хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(122.201.24.211) 2016 оны 12 сарын 05

Huuliin zaaltad ul ylih gedeg ug iluudjee, busdaar bol zuv bna Mongoliin jiriin irgeniig ch neg muu oros diplomat zodoh erh baihgui

0  |  0
овгон(95.85.68.69) 2016 оны 12 сарын 05

Баячуудийн хошного долоогчид одоо байтлаа монгол иргэдийг хохироочид болж байх шиг!!! Омгоологч зов ярьж та нар олуулаа хун доромжлох эрхтэй юу?

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2016 оны 12 сарын 05

Энэ тэнэг өмгөөлөгч санаатай юм чинь юугаа улстөржүүлээд байгаа юм.

0  |  0
zochin(202.9.40.192) 2016 оны 12 сарын 05

harin ch nuun daragduulsnaaraa uls turjuulsen bnashdee

0  |  0
зочин(103.229.120.68) 2016 оны 12 сарын 05

сүүлийн үеийн мөрөөдлийн багийн гишүүн монголийн ганц өмгөөлөгч эргүү дагз

0  |  0
мэнд(66.181.190.167) 2016 оны 12 сарын 05

энэ өмгөөлөгч тэгж бгаад нэг муу улс төр үнэртүүлнээ бас тэгээд бвал чи чавганцын шээсний газраас цааш хол явахгүй дээ

0  |  0
Оюунгэрэл(103.26.193.114) 2016 оны 12 сарын 05

Энэ ямар хол тэнэчихсэн гар вэ? Ёстой байгаа онодоггүй пулемот уу үгүй юу

0  |  0
Zochin(43.228.131.99) 2016 оны 12 сарын 05

Demjij bn

0  |  0
иргэн(202.131.238.98) 2016 оны 12 сарын 05

за энххболд яахаараа шийддийн. бас тэгээд Батболд Сандуй нарыг гэж хэн нотлоод байгаан. өөр хүн ч байсан юм бтлүү яаж мэдлээ.хүн гүтгэж байж балраваа Батбаяр минь. чи сүүийн үед сүртэй ба ба гэж гарч ирээд л нам болоод байгаа шүү

0  |  0
Top